Бүтээлийн нэр
КРИМИНАЛИСТИКИЙН ХЭЛ, ХӨГЖЛИЙН ХУУЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ
Зохиогч
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
Дэлхий ертөнц даяаршиж байгаа өнөө үед Criminal Investigation ба Криминалистикийн шинжлэх ухааны онолын болон практик ялгаа тодорхой болж манай улсын төдийгүй дэлхийн зарим улс орнуудын хууль зүйн тогтолцоо бүрэлдэх, төлөвших үйл явцад тулгамдсан асуудал болж байна. Байгаль, техникийн шинжлэх ухаан дэлхий нийтэд нэг ойлголт, нэг хэлээр илэрхийлэгддэг бол нийгмийн шинжлэх ухаан, тэр дундаа криминалистик буюу гэмт хэрэг мөрдөхүйн ухааны мэдлэг эмхлэгдэн төлөвших үйл явц эхлэл төдий байна гэж үзэж болох юм. Энэ үйл явцыг судлаж шинжлэх ухааны нэг мөр ойлголтод хүрэх асуудал чухал болж байна.
Энэ асуудлыг судлаж, шинжлэх ухааны нэг мөр ойлголтонд хүрэх асуудал нь нэлээд өргөн хүрээтэй судалгаанаа шаардахаас гадна манай улсын эрх зүйн тогтолцоотой холбоотойгоор цаг хугацаанаас хамаарах асуудал юм. Энэхүү судалгаагаар Криминалистикийн хэлний зарим асуудлыг хөндөж шийдвэрлэхийг зорилоо. Криминалистикийн хэлний асуудал нь Монгол улсын хувьд зөвхөн өнөөдөр бус Криминалистикийн шинжлэх ухааны салбар төлөвшиж эхэлсэн үеэс эхтэй гэж үздэг. Криминалистикийн хэл гэдэг нь зөвхөн нэр томъёо төдий асуудал биш, тухайн нэр томъёоны утга агуулгатай холбоотой. Өөрөөр хэлбэл, криминалистикийн хэл гэдэг нь “шинжлэх ухааны агуулгыг оновчтой илэрхийлж чадах ойлголт, тодорхойлолт, нэр томъёо, таних тэмдгийн тогтолцоо ” юм.

Түлхүүр үг
Гэмт хэрэг мөрдөхүй, Криминалистик, Criminal investigation, Шүүх шинжилгээ зүй, Криминалистикийн техник зүй, Forensic Science, Шинжлэн магадлахуй
Бичигдсэн огноо
2014
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Бүтээл
Байршуулсан огноо
2019-01-17
Товч мэдээлэл үзсэн
1684
Бүрэн эхээр нь үзсэн
63
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Бат-Эрдэнийн Буянхишиг МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙН ТОГТОЛЦОО НЬ ЛИБЕРАЛ БА СОЦИАЛИСТ ӨМЧИЙН КОНЦЕПЦИЙН ДУНДАХ ШИНЭ ЗАГВАР БОЛОХ НЬ
Баатар Сүндэръяа МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВААГҮЙТАЙ ХОЛБООТОЙ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Ганхуягийн Агар-Эрдэнэ ӨМЧЛӨХ ЭРХИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХЭН АСУУДАЛ