“Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав
4 years ago
Нээлттэй Нийгэм Форум (www.forum.mn) “Оюуны Инноваци” ТББ хамтран УИХ-ын хаврын чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх бодлогын цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Эхний хэлэлцүүлгийг "Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний талаарх зохицуулалт" сэдвээр зохион байгуулсан бол хоёр дахь хэлэлцүүлгийг “Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо” сэдвээр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт “Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо” сэдвийн хүрээнд “Оюуны-Инноваци" ТББ-ын гүйцэтгэх захирал, хуульч, судлаач П.Баттулга, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар оролцож шинээр өргөн барьж буй хуулийн төслийн хүрээнд ямар өөрчлөлт орж байгаа талаар санал солилцсон юм.
Шүүхийн хараат бус байдлыг хангах асуудал нь шүүгчийн томилгоотой шууд холбоотой судлаачид хэлж байна. Шүүгчийн сонгон шалгаруулалтын үйл явцыг 1993-2012 он хүртэл хэсэгчлэн авч үзэж болох бөгөөд 2012 онд шүүхийн тухай багц хууль батлагдаж, шүүгчийн сонгон шалгаруулалтад тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон байна. 1993-2012 онд шүүгчийн сонгон шалгаруулалтад голлох үүрэгтэй оролцож байсан байгууллага нь Шүүгчийн мэргэжлийн хороо байжээ. Тус хороо нь шалгалт авч, тэнцүүлсэн нэр дэвшигчдээс Шүүхийн Ерөнхий зөвлөл нэр дэвшигчээ тодруулан Ерөнхийлөгчид санал болгодог байсан бол 2012 онд шүүхийн мэргэжлийн хорооны үнэлгээнээс гадна Монголын хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигчдийн талаарх ур чадварын талаар дүгнэлт гаргадаг болсон нь томилгооны явцад ахиц гаргасан гэж үзэж буй юм.
Онцлох эшлэлүүд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
3 days ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
1 week ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Баттулгын Дөлгөөн
2024-12-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна !