П.Баттулга: Үндсэн хуульд УИХ "Дээд шүүхэд нэр дэвшигчтэй танилцах" гэж заасан нь УИХ-аас зөвшөөрөл авна гэсэн агуулга биш
4 years ago
ҮНДСЭН ХУУЛЬД "ДЭЭД ШҮҮХЭД НЭР ДЭВШИГЧТЭЙ ТАНИЛЦАХ" ГЭЖ ЗААСАН НЬ УИХ-ААС ЗӨВШӨӨРӨЛ АВНА ГЭСЭН АГУУЛГА БИШ
“Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал П.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УДШ-ийн шүүчгид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулсан асуудалтай холбогдуулан Өдрийн сонинд ярилцлага өглөө.
-ШЕЗ-өөс УДШ-ийн шүүгчийг томилох асуудлаар хоёр хүнийг УИХ-д танилцуулсан боловч УИХ-ын гишүүд удаа дараа танилцахгүй гэдгээ илэрхийлээд байна. Хуулийн хүрээнд УИХ-ын гишүүдэд ийм эрх байгаа юу?
-Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчийг ШЕЗ-өөс УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно гэж заасан. Бусад шүүхийн шүүгчийг томилохдоо ШЕЗ-өөс шууд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр томилох зохицуулалттай. Энэ удаагийн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй УИХ танилцах үйл ажиллагаа олон нийтийн анхаарлын төвд байгаагаараа онцлог болж байна. Өмнө нь Улсын дээд шүүгчийг олон удаа томилж байсан. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүд, олон нийт өнөөдрийнх шиг анхаарал хандуулж байсныг санахгүй байна. Нэг талаасаа УДШ-ийн шүүгчийг томилох асуудалд олон нийт анхаарал хандуулж, хяналт тавьж байгаа нь олзуурхууштай. Нөгөө талаас УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй УИХ-ын гишүүд танилцах үйл явц ямар агуулагатай юм бэ гэдэг асуудал урган гарч ирж байна. УИХ-ын Байнгын хороо нэр дэвшигчтэй танилцахгүй хэмээн эхний удаа хойшлуулсан бол дараагийн удаа зарим гишүүд хурлыг орхин гарлаа. Ямартаа ч Үндсэн хуульд зааснаар танилцах гэдэг нь заавал УИХ-аас зөвшөөрөл авна, зөвшөөрөл авсны дараа Ерөнхийлөгчид танилцуулна гэдэг ч юм уу эсвэл, зөвшилцөх агуулга биш. Гэхдээ танилцах гэдэг нь одоогийн Дэгийн тухай хуулиар Хууль зүйн байнгын хороогоор ороод чуулганы нэгдсэн хуралдаанаар орж нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж, үгээ хэлээд явдаг ийм дэгтэй. Тэгэхээр цаашид УДШ-ийн шүүгчид нэрийг нь дэвшүүлсэн С.Батхүлэгтэй УИХ-ын гишүүд танилцахгүй гэсэн тохиолдолд энэ асуудлыг Хууль тогтоомжийн Дэгийн тухай хуулиар ч юмуу одоо хэлэлцэх гэж байгаа Шүүхийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах шаардлага гарч байна уу даа л гэж харж байна.
-Одоогоор энэ асуудал дээр ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй гэж ойлгож болох уу. УИХ-ын гишүүд УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцаагүй тохиолдолд Ерөнхийлөгч шууд томилох эрх байхгүй гэж үү?
-Яалт ч үгүй Үндсэн хуульд зааснаар ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно гэсэн заалт байгаа. Танилцахгүй бол яах вэ, ер нь танилцахгүй гэдэг санал гаргаж болох юм уу гэдэг асуудал өмнө гарч байгаагүй учраас энэ асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль байхгүй. Урьд нь энэ үйл явц хэвийн л явж байсан. Нөгөө талаасаа УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийг ямар хэлбэрээр танилцуулдаг байх юм бэ. УИХ дээр нээлттэй сонсгол зохион байгуулдаг байх юм уу гэдэг нарийн асуудлыг журамласан зохицуулалт дутагдаж байгааг харуулж байна. Гэхдээ огт танилцахгүй хэмээн хойшлуулаад байх нь нөгөө талаасаа танилцуулга нь УИХ-аас зөвшөөрөл авах агуулгыг илэрхийлэх хэмжээнд хүрээд байгаад асуудлын гол байгаа юм л даа. Энд дахин нэг зүйлийг тодотгомоор байна. УДШ-ийн шүүгчийг УИХ-д танилцуулна гэдэг бол хуулийн зохицуулалтаараа УИХ-аас дэмжсэн, дэмжээгүй гэдэг ямар ч шийд гарахгүй, санал хураалт явагдахгүй асуудал. Гэсэн хэдий боловч УИХ ард түмний төлөөллийн байгууллага гэдэг утгаараа шаардлага хангахгүй хүн УДШ-ийн шүүгчээр танилцуулагдах гээд байна тийм учраас бид танилцахгүй гэх эрх УИХ-д байгаа эсэхэд оршиж байгаа юм.
-УИХ-ын гишүүд УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцахгүй хэвээр байвал ШЕЗ-өөс танилцуулсан нэр дэвшигчээ эгүүлэн татах боломж байгаа юу?
-ШЕЗ-өөс нэр дэвшигчийг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулсан. Хэрэв тухайн танилцуулсан нэр дэвшигч нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэдэг нь батлагдаж, нотлогдсон асуудал гарч ирвэл ШЕЗ-өөс нэр дэвшигчээ эгүүлэн татах боломж байгаа. Үүний дараа тус орон тоон дээр дахин сонгон шалгаруулалт явуулах эрх нь ШЕЗ-д байгаа.
-Тэгвэл УИХ-ын гишүүдэд УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцахаас татгалзах эрх нь байгаа хэдий ч томилохоос татгалзах эрх Ерөнхийлөгчид л байгаа биз дээ?
-УДШ-ийн шүүгчийг Ерөнхийлөгч томилохоос татгалзах асуудал гардаг. Тэр нь үндэслэлийн хувьд ил тод уу, үгүй юү гэдэг асуудал бий. Магадгүй тухайн нэр дэвшигчийн нэр Ерөнхийлөгч дээр очсоны дараа хуульд заасан шаардлага хангаагүй нөхцөл байдал илрэх юм бол ШЕЗ-д мэдэгдэх байдлаар Ерөнхийлөгч татгалзах явдал гарахыг үгүйсгэхгүй.
-Энэ асуудлын шийдэл нь ямар байх боломжтой гэж та харж байна?
-Энэ асуудлын гарцыг миний хувьд харахдаа нэг бол УИХ-ын гишүүд танилцаад Ерөнхийлөгч рүү явуулж, Ерөнхийлөгч түүнийг томилох, эс томилох шийдийг харах. Эсвэл УИХ танилцахгүй гэсээр байвал хоёр гарц байна. ШЕЗ-өөс нэр дэвшигчийн нэрийг эгүүлэн татах. Аль эсвэл Ерөнхийлөгч УДШ-ийн шүүгчтэй УИХ танилцахгүй хойшлуулж байгаа асуудлыг хүлээхгүйгээр шууд томилох.
-Ерөнхийлөгчид хуулийн хүрээнд тийм эрх мэдэл байгаа гэж үү?
-Хамгийн гол нь ийм сонголт Ерөнхийлөгч хийлээ гэхэд УИХ УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцаагүй байхад томиллоо гээд эргээд Үндсэн хууль зөрчсөн маргаан үүсэх ийм л үр дагаварууд харагдаад байна л даа. Тийм учраас УИХ-ын гишүүд танилцаагүй байгаа учраас Ерөнхийлөгч яаран шууд томилгоо хийж болохгүй байгаа үр дагавар үүсээд байна л даа.
-Тэгвэл ШЕЗ-өөс УДШ-ийн шүүгчийг ил тод, нээлттэй зохион явуулаад хамгийн өндөр санал авсан шүүгчийн нэрийг дэвшүүлдэг гэж ард иргэд ойлгодог. Гэтэл нэрийг нь дэвшүүлсэн хүнийг ямар нэгэн эрх ашгийн зөрчилтэй хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөх нь эргээд тус байгууллага сонгон шалгаруулалтаа муу зохион явуулсныг илтгэх учраас зүтгүүлээд байж болох уу?
-ШЕЗ-өөс бид хуульд нийцээгүй хүний нэрийг дэвшүүлчихжээ гээд нэр дэвшигчийн нэрийг татах боломж байгаа. Гэхдээ энэ тохиолдолд ШЕЗ шүүгчийг сонгон шалгаруулахдаа сайн ажиллаагүй гэж, өөрсдөө асуудалд орох мэт боловч ийм шийдвэр гаргах нь ШЕЗ-ийн бас нэгэн үүрэг.
-Ер нь ямарваа нэгэн байгууллагад ажиллаж байсан нь тухайн нэр дэвшигчийг тэр байгууллагаас хараат, эрх ашгийн зөрчилтэй гэж дүгнэх боломжтой юм уу?
-Аль нэг байгууллагад ажиллаж байсан гэдгээрээ тухайн хүн УДШ-ийн шүүгч болж болохгүй гэж шууд дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл. Тэгэхдээ нөгөө талаас УДШ-ийн шүүгч болохоор нэр дэвшсэн хүн мэргэжлийн хувьд бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа эрхэлж байсан байх ёстой. Шүүгчийн сонгон шалгаруулалт үнэн бодит, нээлттэй, шударга явагдаж байна уу, шүүгчээр томилогдсон хүн нь шударга хүн байж чадаж байна уу гэсэн олон нийтийн итгэл, хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлын асуудал давхар яригдаад байна л даа. Энэ бол хоёр талтай асуудал
-Бас нэг маргаан дагуулаад байгаа асуудал нь өмнө нь шүүгчээр ажиллаж байгаа гэдэг асуудал байна л даа. Шүүгчээр ажиллаж байгаагүй хүн УДШ-ийн шүүгч болж болох юм уу?
-Өмнө нь шүүгчээр ажиллаж байгаагүй ч шууд Дээд шүүхийн шүүгчээр томилогдох тохиолдлууд өмнө нь олон удаа гарч байсан. Ганцхан энэ удаагийн тохиолдол ч биш. Хуулийн боломж нь тийм. Та бүхэн өмнө нь УДШ-ийн шүүгчээр ажиллаж байсан хүмүүсийн намтрыг судлаад үзэх юм бол цөөнгүй хүн шүүгчээр ажиллаж байгаагүй хэрнээ УДШ-ийн шүүгчээр томилогдсон байгаа. Энэ удаагийн маргаан дагуулаад байгаа нэр дэвшигчийн хувьд хууль зөрчөөд буруу жишгээр гарч ирсэн зүйл байхгүй. УДШ-ийн шүүгчийг сонгон шалгаруулахдаа хуульд заасны дагуу өмгөөлөгч, прокуророор 10 жил ажилласан юм уу, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн сургуульд 10 жил багшилсан хүн УДШ-ийн шүүгчээр томилогдох боломжтой. ШЕЗ, шүүхийн мэргэшлийн хороо хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзээд шалгалт авч, үнэлэлт өгөөд, улмаар нэр дэвшүүлсэн байх. Гэтэл бас нэг маргаан дагуулж байгаа асуудал бол ШЕЗ-өөс тухайн нэр дэвшигчийг хуульд заасан ажилласан жилийн шаардлагыг хангасан гэж үзсэн бол, УИХ-ын гишүүд хангаагүй гэж үзэж байна.
П.БАТЗАЯА
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !