Бүтээлийн нэр
Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, дарамт нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан болох нь
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрүүгийн эрх зүй,
Зөрчил,
Хүүхдийн эрх
Бүтээлийн товч
Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт нь сурагчид дангаар эсхүл бүлэглэж хүчний тэнцвэргүй байдал болон хүний ялгаатай байдлыг ажигласны үндсэн дээр олон удаа давтагдах эсвэл давтагдах магадлал өндөртэй аливаа ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хүсээгүй үйлдлүүд юм. Үе тэнгийн дээрэлхэлтийг зарим оронд эрүүгийн гэмт хэрэгт тооцдог, зарим оронд тухайлан бие даасан хуулиар зохицуулдаг байна.
Өсвөр үеийн дуу хоолой судалгаанд үе тэнгийнхний дарамт, гадуурхалт, хүчирхийлэлд нийт хамрагдсан хүүхдүүдийн 37,9% нь ямар нэг байдлаар үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэжээ. Гэсэн хэдий ч энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн шийдвэрлэлт ямар түвшинд байгаа нь тодорхойгүй байна. Сургууль хэний ч хувьд аюулгүй орчин байх ёстой. Сургууль бол хүүхэд амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрөөдөг, хүмүүжил төлөвшил, ертөнцийг үзэх үзлээ олж авдаг онцгой орчин билээ. Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдийн хүмүүжил, боловсрол, сэтгэл зүй төдийгүй ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлдэг нийгмийн сөрөг үзэгдэл юм.
Иймд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, дарамт нь эрх зүйн ямар төрлийн зөрчилд тооцогдох, Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан зөрчил, гэмт хэргийн шинжийг хангах эсэх, дээр дурдсан хууль тогтоомж нь тус харилцааг бүрэн зохицуулж чадаж буй эсэхээс гадна уг үйлдэл гэмт явдал болохын хувьд криминологын онолын үүднээс судлахыг зорив.
Түлхүүр үг
үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, гэмт явдал, сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн сурч боловсрох эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх,
Бичигдсэн огноо
2022-03-28
Хуудсын тоо
71
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-05-27
Товч мэдээлэл үзсэн
14165
Бүрэн эхээр нь үзсэн
294
Эшлэлийн тоо
80
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Тамир
“Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, дарамт нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан болох нь” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1290
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !