Бүтээлийн нэр
Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд хийсэн судалгааны тайлан
Тэмдэглэл
Судалгааны баг: Төслийн удирдагч: Г.Эрдэнэбат (ХЭТ-ийн Удирдах зөвлөлийн дарга) Төслийн зохицуулагч: О.Мөнхцэцэг (ХЭТ-ийн Гүйцэтгэх захирал) Судлаачид: Б.Отгон (ХЭТ-ийн судлаач) С.Халиун (ХЭТ-ийн судлаач) П.Намуун (ХЭТ-ийн судлаач)
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар “Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна”, “Шүүх өөрийн цахим хуудастай байх бөгөөд шийдвэр, үйл ажиллагаагаа олон нийтэд тогтмол мэдээлнэ” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын хэмжээнд шүүхээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэж буй ажиллагааг бүхэлд нь цахимжуулан шүүхийн шийдвэр нэг бүрийг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байлгах зориулалт бүхий www.shuukh.mn цахим хуудас хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. Шүүхийн шийдвэр нь тухайн маргааныг хянан шийдвэрлүүлсэн талуудад хамаарах эрх зүйн акт байхын зэрэгцээ нөгөө талаас эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын нэн чухал хэрэглэгдэхүүн юм.

Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журмыг “Шүүхийн ерөнхий зөвлөл батална” гэснийг удирдлага болгон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/44 тоот тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журам”-аар энэхүү харилцааг зохицуулж байна.

2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нэг жилийн хугацаанд цахим санд байршуулсан хэргийн тоон мэдээг харвал эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 13,470 хэрэг шийдсэнээс 11,334, иргэний хэргийн анхан шатны шүүхээс 53,678 хэрэг шийдсэнээс 7,862, захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 1,524 хэрэг шийдсэнээс 865 хэргийг (График 1-ийг харна уу.) цахим санд тус тус байршуулсан байна.
Түлхүүр үг
шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийн цахим сан, шүүхийн шийдвэрийг нээлттэй байршуулах, shuukh.mn
Бичигдсэн огноо
2022-05-18
Хуудсын тоо
71
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-11-01
Товч мэдээлэл үзсэн
2929
Бүрэн эхээр нь үзсэн
38
Эшлэлийн тоо
35
Санал болгож буй эшлэлийн загвар
Нээлттэй Нийгэм Форум “Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд хийсэн судалгааны тайлан” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1383
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Монгол Улсын Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл, I боть, 2015 он.
  2. 2021 оны 1 дүгээр сарын 15-нд УИХ-аас баталсан Шүүхийн тухай хууль.
  3. Статистик мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан 2020 оны шүүн таслах ажиллагааны тайланд дурдсан тоон мэдээллийг shuukh.mn цахим сангийн мэдээлэлтэй харьцуулан гаргав.
  4. Статистик мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан 2020 оны шүүн таслах ажиллагааны тайланд дурдсан тоон мэдээллийг shuukh.mn цахим сангийн мэдээлэлтэй харьцуулан гаргав.
  5. Шүүхийн тухай хууль, 2002 он.
  6. Шүүхийн шийдвэрийн цахим сан shuukh.mn хуудаснаас судалсан нийт шийдвэрийн тоо болно. 
  7. ШЕЗ, Шүүн таслах ажиллагааны тайлан, 2020 он.
  8. Shuukh.mn-д байршуулсан шийдвэрийн тоо, 2021 он.
  9. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/849 тоот албан бичгээр ирүүлсэн тайлан.
  10. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/849 тоот албан бичгээр ирүүлсэн тайлан.
  11. Цахим сангаас 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүлт хийж үзэхэд нийт 295 шийтгэх тогтоол нийтлэгдсэн байв.
  12. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны бүтэн жилийн байдлаар хянан шийдвэрлэсэн хэргийн жагсаалттай тулгаж харсан болно. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхтэй холбогдон хэргийн дугаараар тулгасан тулгалт бөгөөд ямар нэгэн албан бичиг байхгүй болно. 
  13. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/849 тоот албан бичгээр ирүүлсэн тайлан.
  14. Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг судалгааны багийн зүгээс нэг бүрчлэн шүүж, зөвхөн Сайхан сум дахь сум дундын шүүхийн магадлалыг ялган, нарийвчилж судлахад хугацаа нэлээд зарцуулж байсан.
  15. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/849 тоот албан бичгээр ирүүлсэн тайлан.
  16. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/849 тоот албан бичгээр ирүүлсэн тайлан.
  17. Төв аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №43 дугаар магадлал.
  18. Судалгааны үр дүнд төдийлөн нөлөөлөхгүй тул цаг хугацааг хэмнэн нийслэл дэх 9 дүүргийн ЭХАШШ-ийн цахим санд байршуулсан шийдвэрийг бүрэн, харин орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шүүх тус бүрээс санамсаргүй түүврийн аргаар 1-4 шийдвэр сонгон судалсан. Энэ нь цахим санд байршуулсан энэ төрлийн шийдвэрийн 60 хувь юм.
  19. Цахим санд нийтлэгдсэн авлигын гэмт хэргийн шийдвэрийг 100 хувь уншиж судалсан болно.
  20. Багануур дүүргийн ЭХАШШ-ийн №2, ЧД-ийн ЭХАШШ-ийн №424, БЗД-ийн ЭХАШШ-ийн №505, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн №84 шийтгэх тогтоол. 
  21. 2020.04.28-ны №401 тогтоол. 
  22. 2020.04.17-ны №358 тогтоол.
  23. 2020.07.28-ны №616 тогтоол.
  24. 2020.12.30-ны №2021/ШЦТ/1, “...Намайг буруутгах зүйл*** гэж бодож байна. БИ 197 дугаар цэцэрлэгийг цэцэрлэгийн дайтай л цэцэрлэг болгосон. ...197 дугаар цэцэрлэг дээр 2018 оны 9 дүгээр сард очиж өргөдөл өгөхөд Х эрхлэгч орон тоо *** 10 дугаар сард шилжилт хөдөлгөөн гардаг, ...” гэх мэт шаардлагагүй хэсгийг нууцлан мэдээлсэн. 
  25. 2020.06.29-ний №640 тогтоол.
  26. 2020.06.15-ны №135 тогтоол.
  27. Увс аймгийн ЭИХДЗШШ-ийн 2020.04.09, №21, Ховд аймгийн ЭИХДЗШШ-ийн 2020.01.26, №2 магадлал.
  28. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.21, №644.
  29. Увс аймгийн эрүү, иргэний хэргийн ДЗШШ-ийн 2020.1.31, №10 магадлал.
  30. 2020.1.16, №81 магадлал.
  31. Хэргийн дугаар гэдэг нь прокурорын байгууллагаас олгосон дугаар тул шүүх дэх хэргийн индексээс тусдаа ойлголт юм. Эрүүгийн хэрэг болон бусад хэргийн хувьд хавтаст хэрэгт хэргийн дугаар бичигддэг. Энэ нь өмнө дурдсан ойлголтуудад хамааархгүй, хэргийг архивд шилжүүлэн өгөхтэй холбоотой дугаар байдаг. 
  32. Алдааны утгыг Зураг 1-ээс харна уу. 
  33. Энэ алдаа нь олон хэрэг шийдсэн шүүхийн хэмжээнд дугаар харгалзахгүй тохиолдож байна. Тухайлбал, 01-100 дугаар, мөн цаашлаад БЗД-ийн шүүхэд 2020 онд 2000 гаруй хэрэг шийдвэрлэгдсэн тул хоёр төдийгүй гурван оронтой тоо агуулсан дугааруудад дээрх алдаа тохиолдож байна. Ийм шалтгаанаар БЗД-ийн шүүхийн шийдвэрүүдийг цахим сангаас нэг бүрчлэн шүүхдээ шийдвэрийн дугаараар бус, зүйл хэсгээр нь шүүж судалгаанд дүгнэсэн. Харин бусад шүүхийн хувьд шийдвэрийн дугаар, огнооны дарааллыг баримтлан судалгааг гүйцэтгэсэн болно. Алдааны утгыг Зураг 2-оос харна уу.
  34. Алдааны утгыг Зураг 3-аас харна уу.
  35. Алдааны утгыг Зураг 4-өөс харна уу.