Бүтээлийн нэр
Улсын дээд шүүхийн хууль тайлбарлах бүрэн эрхийг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын үүднээс шинжлэх нь
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит XIV дэх удаагийн “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд судлаагчдын ангилалд ТЭРГҮҮН байр эзэлсэн бүтээл.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсад 1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш шүүхийг шинэ Үндсэн хуулийн зарчим, агуулгад нийцүүлж байгуулах, шүүх эрх мэдлийг эрх зүйт төрийн үзэл баримтлалд нийцүүлж, төлөвшүүлэх талаар хэд хэдэн шинэтгэл хийгджээ. Эдгээр шинэтгэлийг он дарааллын хувьд 1) 1993-2002 он; 2) 2002-2012 он; 3) 2012-2021 он, 4) 2021 оны Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойших үе гэсэн мөчлөгт хамааруулна. Хамгийн сүүлийн шинэтгэл болох 2021 оны Шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүхэд Үндсэн хуулиар олгосон “… хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх” болон “хуулийн албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдох онцлог зохицуулалтууд тусгагдсан нь анх удаа Улсын дээд шүүхийн зорилгыг “хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах” хэмээн тодорхойлж, хяналтын журмаар гаргах гомдолд шалгуур нэвтрүүлсний зэрэгцээ “хуулийн албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийг Дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд багтаан “шүүхийн шийдвэр, практикт үндэслэн ... танхимын саналыг үндэслэн гаргах” -аар зохицуулсан явдал байв. Ийнхүү Үндсэн хуулиар Дээд шүүхэд олгосон “хуулийн албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийг шүүн шийдвэрлэх ажиллагаанаас гадуур нийт шүүгчдийн хуралдаанд хадгалуулсан нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, шүүх эрх мэдлийн үндсэн зарчим, төрийн эрх мэдэл хуваарилах онол болон дагнасан шүүхийн тогтолцооны талаарх суурь үзэл баримтлалтай хэр нийцэх, практикт Хяналтын шатны шүүхийн хэрэг маргаанаар дагнасан танхимаас “албан ёсны тайлбар гаргах саналыг нийт шүүгчдийн хуралдаанд оруулах”-тай холбогдох процессын зохицуулалт болон нийт шүүгчдийн хуралдааны албан ёсны тайлбар, хяналтын шатны шүүхийн эрх зүйн маргаан шийдвэрлэсэн тогтоолд агуулагдах тайлбарын эрх зүйн хэм хэмжээний эрэмбэ тодорхой бус байгаагаас үүдэн ямар эрх зүйн асуудал үүсэх талаар энэхүү илтгэлд хөндөх болно. Ингэхдээ Үндсэн хуульд заасан “Улсын дээд шүүхийн шийдвэр ...” ба “Улсын дээд шүүхийн тайлбар ...” гэсэн ялгаатай нэр томьёо болон нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалт бүхий уламжлалт тогтолцоог Үндсэн хуулийн суурь бүтэц, Үндсэн хуульт ёсны онолын хүрсэн түвшин, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын үүднээс шинжилж, Роналд Дворкиний хуулийн бүхэллэг чанар (law as integrity)-ын дагуу тайлбарлах оролдлогыг хийлээ.
Түлхүүр үг
Үндсэн хуульт ёс (Constitutionalism), төрийн эрх мэдэл хуваарилах онол (theory of separation of powers), дагнасан шүүхийн тогтолцоо (specialized court system), нийт шүүгчдийн хуралдаан (plenary session), албан ёсны тайлбар (interpretational statement/ statutory interpretation)
Бичигдсэн огноо
2023-01-11
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-01-12
Товч мэдээлэл үзсэн
4122
Бүрэн эхээр нь үзсэн
161
Эшлэлийн тоо
71
Санал болгож буй эшлэлийн загвар
Р.Оюундэлгэр “Улсын дээд шүүхийн хууль тайлбарлах бүрэн эрхийг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын үүднээс шинжлэх нь” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1457
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Удирдагч: Н.Лүндэндорж /МУИС, Хууль зүйн сургуулийн гэрээт профессор, доктор (Sc.D)/Илтгэгч: Р.Оюундэлгэр /Судлаач (LL.B)/

2. Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь Судалгааны үндсэн тайлан”, УБ., (2016), 101 дэх тал

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх   хэсгийн 2 дахь заалт

4. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх   хэсгийн 4 дэх заалт

5. 2021 оны Шүүхийн тухай хуулийн 25 зүйлийн 25.7.5 дахь заалт

6. 2021 оны Шүүхийн тухай хуулийн 25 зүйлийн 25.8.4 дэх заалт болон 28   зүйлийн 28.1.3 дахь заалт

7. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэг

8. УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн, “Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим зохицуулалтад холбогдох харьцуулсан судалгаа”, Парламент судалгааны эмхэтгэл XXXII боть,  (2021). 481 дэх тал

9. Б.Чимид, “Үндсэн хуулийн үзэл баримтлал (Илтгэл, өгүүлэл, ярилцлага, дурсамж)”,  УБ., 2002, 116 дахь тал

10. Н. Лүндэндорж, “Монгол Улсын Үндсэн хууль: Шинжлэх ухааны тайлбар (Анхны хэвлэл)”, 2022, 798 дахь тал /   цаашид “Монгол Улсын Үндсэн хууль: Шинжлэх ухааны тайлбар” гэх/

11. Мөн тэнд. 802 дахь тал

12. Мөн тэнд. 807 дахь тал

13. Мөн тэнд. 823 дахь тал

14. 2012 оны Шүүхийн  тухай хуульд анх удаа хуулийн албан ёсны тайлбарыг казуаль хэлбэрээр гаргах тухай 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэгт Улсын Дээд шүүх “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэх замаар гаргах ...” талаар зохицуулсан. Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 7 дугаар тогтоол гарч "Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хэрхэн албан ёсны тайлбар болох нөхцөл, агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй болж” хэмээснээс үүдэн тус заалтыг хүчингүй болгосон.

15. Б.Чимид, “Үндсэн хуулийн үзэл баримтлал” (УБ., 2002). 119 дэх тал

16. А.Бямбажаргал, “Улсын Дээд шүүхийн чиг үүргийн талаар харьцуулсан шинжилгээ”, Хууль дээдлэх ёс сэтгүүл, 2020 оны No4 дугаар, 115 дахь тал (цаашид “А.Бямбажаргал, “Улсын Дээд шүүхийн чиг үүргийн талаар харьцуулсан шинжилгээ”  гэх )

17. Information about the Supreme Court of the Russian Federation [Сүүлд үзсэн: 2022.12.15]

18. Structure and powers of the plenum of the Supreme court of Azerbaijan [Сүүлд үзсэн: 2022.12.15]

19. Plenary session, Supreme Court of Republic of Kazakhstan [Сүүлд үзсэн: 2022.12.15]

20. Plenary Assembly of the Supreme Court of Ukraine [Сүүлд үзсэн: 2022.12.15]

21. Republic of Latvia, Supreme Court Senate, Plenary session [Сүүлд үзсэн: 2022.12.15]

22. Ottavia Dora Lo Sardo, “The role of Supreme Courts in the uniform application of law”, 92 дахь тал

23. А.Бямбажаргал, “Улсын Дээд шүүхийн чиг үүргийн талаар харьцуулсан шинжилгээ”, 122 дахь тал

24. О.Мөнхсайхан, “Шүүхийн тухай хуулийн төслийн хүрээнд шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангах нь”, 90 дэх тал

25. John Choon Yoo, “Marshall’s Plan: The Early Supreme Court and Statutory Interpretation”, The Yale Law Journal, 1992., 1616 дахь тал

26. R. Dworkin, “Law’s Empire”, Cambridge (Massachusetts)/London (England): Belknap Press of Harvard University Press 1986, 176 дахь тал

27. Монгол Улсын Үндсэн хууль: Шинжлэх ухааны тайлбар, 828 дахь тал

28. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг

29. Монгол Улсын Үндсэн хууль: Шинжлэх ухааны тайлбар, 798 дахь тал

30. Мөн тэнд. 807 дахь тал

31. Англи хэл дээр “The Division of Labor” гэх

32. Diane P.Wood (Chief Judge of United States Court of Appeals for the Seventh Circuit), “Judge of all Trades (Further thoughts on specialized courts)”, 2015, 11 дэх тал

33. Монгол Улсын Үндсэн хууль: Шинжлэх ухааны тайлбар, 758 дахь тал

34. Мөн тэнд.

35. 2021 оны Шүүхийн тухай хуулийн 25.2-т “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэн, захиргааны хэргийн зэрэг дагнасан танхимтай байна” гээд 25.8.1-т “хуульд тусгайлан заасан тохиолдолд Улсын дээд шүүхэд хэрэг, маргааны төрлөөр дагнасан танхим байгуулах, бүрэлдэхүүнийг батлах” эрхийг олгожээ.

36. Шүүгчид тухайн мэргэшсэн чиглэлээрээ хэрэг маргааныг шийдвэрлэх нь илүү ээдрээтэй, нарийн хэргийг шийдвэрлэхэд эерэг үр нөлөөтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн чанар сайжирдаг.

37. Хэргийн ачаалал нэмэгдэхээс сэргийлж, ээдрээтэй бөгөөд тусгай мэдлэг шаардсан томоохон хэргүүдэд зарцуулах хугацааг багасгаж шүүгчийн ажлын ачааллыг бууруулдаг.

38. Г. Цагаанбаяр нар “Шүүхийн тогтолцоо: Тойргийн болон дагнасан шүүх”, 43 дахь тал

39. М.Батсуурь, “Дагнасан шүүх үндсэн шүүхийн ачааллыг хөнгөлдөг”  ярилцлага, [Сүүлд үзсэн: 2022.12.18]

40. Дээр дурдсан хувийн эрх зүйн салбаруудад хамгийн их хуулийн зөвлөгөө авсан бөгөөд цаашид улам өсөн   нэмэгдэх төлөвтэй байна. Эх сурвалж: Michael Rynowecer, “Top Growth Industries and Legal Practice Areas for2022”, (Сүүлд үзсэн: 2022.12.20)

41. М.Батсуурь, “Дагнасан шүүх үндсэн шүүхийн ачааллыг хөнгөлдөг”  [Сүүлд үзсэн: 2022.12.18]

42. Доктор, профессор Ц.Сарантуяа бүтээлдээ “Ер нь ямар нэг маргаан үүсээгүй байхад хуульд ... урьдчилж хийсвэр тайлбар хийхээс шинжлэх ухаан өндөр хөгжсөн олон у  лс оронд цээрлэдэг. Учир нь, амьдралын олон талт үзэгдлийг бүхэлд нь харгалзсан, тэр бүгдэд тохирсон нийтлэг буюу хийсвэр тайлбарыг шүүх урьдчилж гаргах боломжгүй” хэм  ээжээ. Эх сурвалж: Ц.Сарантуяа,“Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр Үндсэн хуулийг хөгжүүлэх нь (2006)”, 3 дахь тал

43. Монгол Улсын ҮХЦ-ийн тогтоол No7: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх тухай /2015.10.30/

44. Монгол Улсын Үндсэн хууль: Шинжлэх ухааны тайлбар, 811

45. Мөн тэнд. 825-826 дахь тал 2021 ОНЫ ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТУлсын дээд шүүхийн бүрэн эрхУлсын дээд шүүхийн танхимын бүрэн эрх Улсын дээд шүүхийн (нийт шүүгчдийн хуралдааны) бүрэн эрх Шүүн таслах ажиллагааны талаар:

25.7.5.  Улсын  дээд  шүүх  хууль  хэрэглээний нэгдмэл  байдлыг  хангах  зорилгоор  давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд   хяналтын   журмаар   хянан шийдвэрлэх:

а. анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;

б. хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн;

в.  хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

28.1.3.шүүхийн шийдвэр, практикт үндэслэнМонгол Улсын  Үндсэн  хуулиас бу сад   хуулийг   зөв хэрэглэх  талаар  албан ёсны  тайлбар  гаргах саналыг  Улсын  дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд оруулах;Шүүн таслах ажиллагаанаас    бусад асуудлаар:

25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын  Үндсэн  хуулиас бусад    хуулийг    зөв хэрэглэх  талаар  албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн  гаргах  бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;

46. Доктор, профессор Н.Лүндэндоржийн бүтээлд, “Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх буюу эрх зүйн маргаан шийдвэрлэх үндсэн чиг үүрэг бол хууль хэрэглээний  нэгдмэл байдал тогтоох төдийн зүйл биш юм. Харин (1) эрх зүйд захирагдах ёсны (Rule of Law) хэрэгжилтийг хангуулах замаар эрх зүйт хуулийн засаглал тогтоож, аливаа дур зоргыг хязгаарлаж, эрх зүйн ноёрхол тогтоох, (2) үндэстний язгуур эрх ашгийг хуулиар хэлбэрэлтгүй хамгаалах, (3) шүүхээр үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж, хууль, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, (4) үндэсний эрх зүйгээ хөгжүүлэх зэрэг асар том бүрэн эрх юм. Дээд шүүхийн энэ аугаа бүрэн эрх олон жил үйл баримтын маргаан дунд бүдгэрч байсныг ийнхүү эцэслэжээ” хэмээжээ.

47. Нийт хяналтын журмаар гаргасан гомдлын ердөө арав орчим хувийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэж буй тоон мэдээлэлд үндэслэн уг дүгнэлтэд хүрлээ.

48. Дээд шүүхийг хэргийн ачааллаас хөнгөлж, зөвхөн нийтлэг ач холбогдолтой эрх зүйн маргааныг сонгон авч тухайн эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэх тайлбарыг хийх, тэрхүү тайлбар нь шүүхийн тогтолцоонд төдийгүй  тухайн  хуулийг  хэрэглэж  буй  субьектуудын  хувьд  нэгдмэл  ойлголт,  таамаглал,  хууль  ёсны хүлээлтийг бүрдүүлэх үндэс болсон. Ингэснээрээ хүн бүр хууль, шүүхийн өмнө нь тэгш байх эрхийг хангаж, шүүхийн тогтолцоонд иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлж, шүүхээс гарах шийдвэрийн таамаглалыг дээшлүүлэх сайн талтай. Дээд шүүхээс хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2022 оны 04 сарын 18-нд Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр No2 тогтоолыг баталж, Улсын  дээд  шүүхийн  танхимын  нийт  шүүгчдийн  хуралдааны  журам  тогтоосон.  Тус  тогтоолын  2.5,  3.3-т танхимын  тэргүүний  туслах-ахлах  шинжээч  мэргэжилтэн  нь хэлэлцэх  гомдолтой  төсөөтэй  хэргийн шийдвэрлэлтийн талаар түүвэр хийж, холбогдох судалгааг бэлтгэн шүүгч нар тараасан байна, Танхимын шүүгчид хуралдаанаар хэлэлцэх гомдол, холбогдох шийдвэр, магадлал, судалгаа зэрэгтэй бүрэн танилцаж, бэлтгэж  оролцохоор  заасан. Энэ  нь  өмнө  нь  төсөөтэй  асуудлуудын  хүрээнд  гарч  байсан  шийдвэрүүд, тэдгээрийн үндэслэлийн талаар шүүгч нарт лавлагаа гаргаж өгөх ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байг  уулж,  хэрэгжүүлэх,  нөгөө  талаар  Дээд  шүүхээс  шийдвэр  нь  хооронд  авцалдаа  сайтай,  уялдаа холбоотой, зөрчилгүй, баяжмал байх, Дээд шүүхийн эрх зүйн байр суурь нэгдмэл байх нөхцөл процессын зохицуулалтаар бүрдэж буйг харуулж байна.

49. https://supremecourt.mn/home?page=advice&id=15&pr=0&tp=list&h=0 [Сүүлд үзсэн: 2022.10.09]

50. Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монгол Улсын Шүүхийн тайлан 2018 он (УБ., 2019), 216-217 дахь тал

51. Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монгол Улсын Шүүхийн тайлан 2019 он (УБ., 2020), 216-217 дахь тал

52. Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монгол Улсын Шүүхийн тайлан 2020 он (УБ., 2021), 195-196 дахь тал

53. Хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх танхимын нийт шүүгчдийн хуралдаан [2021.03.01-2022.03.01]

54. 2021 оны 3-р сарын 22-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар “Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны дэг”-ийг баталж, 2021.04.27, 2021.09.13 болон 2021.09.20-нднийт гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан.

55. 2021 оны 9-р сарын 20-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар "Үндсэнхуулиас бусад хуулийн албан ёсны тайлбар гаргах асуудлыг хэлэлцэх дэг”-ийг баталсан.

56. Монгол Улсын дээд шүүх, тамгын газрын 2021 оны ажлын тайлан, УБ., 2021, 37 дахь тал

57. Р.Оюундэлгэр, “Монгол Улсын дээд шүүхийн хуулийн албан ёсны тайлбар гаргаж буй байдалд дүн шинжилгээ хийх нь”, Эрх зүй сэтгүүл (2022, No4), 70 дахь тал

58. Монгол Улсын Үндсэн хууль: Шинжлэх ухааны тайлбар, 825 дахь тал

59. Доктор, профессор Н.Лүндэндоржийн бүтээлд, “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байх бөгөөд түүнийг бүр шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэдэг нь (1) бүх шатны шүүхийн шүүгчийн болон Монгол Улсад хууль ёсоор оршин сугаа бүх хүн, иргэн, бүх байгууллага, хуулийн этгээд үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдлөг болгох, (2) мөн түүнийг өөр этгээд өөрчлөх, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, түүнийг биелүүлэх үйл ажиллагааг саатуулах, хойшлуулах эрхгүй, хэрэв мөрдлөг болгохгүй бол хууль зүйн зохих хариуцлага хүлээх,  (3) шүүхийн нэгдмэл байдлыг хангах зэрэг утгыг агуулж байна” хэмээжээ.

60. 2021 оны Шүүхийн тухай хуулийн 25 зүйлийн 25.7.5 дахь хэсэг

61. Улсын дээд шүүхийн 2021 оны 06 сарын 23 өдрийн 001/XT2021/00825 дугаартай тогтоолд: “Шүүхийн практикт  Улсын  Дээд  Шүүхийн  хяналтын  шатны  иргэний  хэргийн  шүүх  хуралдааны  2018.10.18-ны 001/ХТ2018/01447  дугаар  тогтоол,  2018.09.25-ны  өдрийн  001/ХТ2018/01258  дугаар  тогтоолоор цалингийн зээлийн маргааныг шийдвэрлэхдээ цалин хөлсийг зөвхөн зээлдэгчид хамааралтай, зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болсон гэж үзэж Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь тухайн маргааны талуудын эрх, үүрэг   , тохиролцоо, гэрээний агуулгад тулгуурласан байх ба эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээ албан ёсны хуулийн тайлбарын шинжийг агуулаагүй тул иш татаж хэрэглэх эрх зүйн акт болоогүй  болохыг  хоёр  шатны  шүүх  анхаараагүй  байна”  гэжээ.  Ийнхүү  уг  тогтоолд  Хяналтын  шатны шүүхээс  хэрэг  маргаан  шийдвэрлэх  явцдаа  гаргасан  хууль  хэрэглээний  (казуаль)  тайлбарыг  шүүхийн шийдвэрт иш татаж хэрэглэх эрх зүйн эх сурвалж болохгүй хэмээн үзсэн байна. 

62. Р.Оюундэлгэр, “Монгол Улсын дээд шүүхийн хуулийн албан ёсны тайлбар гаргаж буй байдалд дүн шинжилгээ хийх нь”, Эрх зүй сэтгүүл (2022, No4), 64 дахь тал

63. Англи хэл дээр “Network of the Presidents of the Supreme Judicial Courts of the European Union”.

64. (1)   Урьдчилсан тогтоол (Preliminary rulings)-Дээд шүүх доод шатны шүүхэд тусгай удирдамж өгч болдог. Жишээлбэл   , доод шатны шүүх хэрэг шүүн таслах ажиллагааны өмнө хуулийн асуултыг Дээд шүүхэд гаргах ба уг хүсэлтэд хариу өгсөн Дээд шүүхийн тогтоол нь ижил төстэй олон тооны эрх зүйн маргаан гарах эсхүл гарч болзошгүй нөхцөлд зориулагддаг. (2) Хууль тогтоомжид нийцүүлэх хяналтын үүрэг (Cassation in the interest of the law)-Зарим улс орнуудын Ерөнхий прокурор эсвэл бусад эрх   бүхий байгууллагаас доод шатны шүүхийн шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгуулах хүсэлтийг Дээд шүүхэд   гаргаж болно. Дээд  шүүхийн  шийдвэр  нь  хэргийн  оролцогчдын  эрх,  үүрэгт  нөлөөлөхгүй  тул  зөвхөн  хуулийн  ашиг  тус, тодорхой, нэгдмэл байдал, хөгжилд чиглэдэг. Энэхүү аргыг эрх зүйн тодорхойгүй асуудал үүсэж Дээд шүүх уг  маргааныг  ойрын  хугацаанд  ердийн  журмаар  шийдвэрлэхээргүй  байгаа  тохиолдолд  ашигладаг.  (3) Тайлбарласан  шийдвэр  (Interpretative  judgments)-Хэргийн  оролцогчид  бус  тодорхой  бөгөөд эрх  бүхий байгууллагууд хуулийг тодруулах үүднээс Дээд шүүхэд тайлбар гаргуулах хүсэлт гаргах боломжтой.

65. Maarten Feteris (President of the Supreme Court of the Netherlands), “Development of the Law by Supreme Court in Europe”, Utrecht Law Review Volume 13, Issue 1, 2017, 160 дахь тал

66. Мөн   тэнд . 165 дахь тал

67.  Хууль тогтоогчтой холбоотой хязгаарлалт (Inherent limitations in the relation with the legislator) нь Дээд шүүх нийгэм бүтцийг тогтоодог байгууллага биш, нийгэмд улс төрийн болон түүнтэй холбогдолтой шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлэхгүй тул хууль тогтоогч болон шүүхийн ажиллагааг заагладаг.

68.  Тогтсон эрх зүйн  тогтолцооны хязгаарлалт (Limitations imposed by the existing legislative system) нь Дээд шүүх шийдвэр эрх зүйн тогтолцоонд нийцсэн   , хууль зүйн үндэслэлтэй байх тухай ойлголт юм.

69. Хууль тайлбарлах арга (Limitations based on methods of interpretation) нь   шүүх   хууль тайлбарлахдаа хуулийн эх бичвэрт аль болох нийцүүлэн, цаашлаад хууль тогтоогчийн үзэл баримтлал, эрх зүйн ерөнхий зарчим, практик, нийгмийн нийтлэг үнэлэмжээр хүлээн зөвшөөрөгдсөн тайлбар гаргах хүрээгээр тодорхойлогдог.

70. Бичигдээгүй зарчим (Limitations with regard to unwritten rule) нь хэдийгээр хуульд тусгагдаагүй боловч уг асуудлыг  эрх зүйн нийтлэг зарчим, хэм хэмжээ (шударга ёс, тэнцвэртэй байдал, сайн засаглал зэрэг)-н д нийцсэн байдлаар шийдвэрлэх тухай.

71. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсантай холбогдуулан УИХ-аас 2020.01.09-нд “Монгол Улсын Үндсэн хууль оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” No2 тогтоолыг баталсан. Уг тогтоолын хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу Шүүхийн бие даасан, шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой ”Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн сахилгын хорооны тухай хуулиудыг батална”гэсэн нь нэгдмэл байдлаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар 2021.01.15-ны өдөр батлагдсан билээ.