Бүтээлийн нэр
Худалдааны зуучлагч, төлөөлөгч, комиссын гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэглээ
Зохиогч
Ганхуягийн Давааням Гантөмөрийн Уянга
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр судлаач Г.Давааням /LL.D/, Г.Уянга /LL.M/ нар гүйцэтгэсэн болно. Судалгааг бүрэн эхээр нь ННФ-ын forum.mn сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд арилжааны харилцаа хурдацтай хөгжиж, түүний эрх зүйн зохицуулалт ба хэрэглээг тодорхой болгох шаардлага улам бүр нэмэгдсээр байна.
Сүүлийн жилүүдэд арилжааны эрх зүйд бусад этгээдийн тусламжтай бараа бүтээгдэхүүнээ борлуулахад чиглэсэн арилжааны харилцаа чухлаар тавигдах болсон.

Энэ хүрээнд арилжаа эрхлэгч бараа бүтээгдэхүүнээ зах зээлд түгээхдээ өргөн хүрээнд дилерийн, дистербьютерийн, франчайзын гэрээ зэрэг олон төрлийн гэрээг хэрэглэж байна. Эдгээрээс өнөөгийн Монгол Улсын бизнесийн практикт Иргэний хууль (цаашид ИХ гэх) дахь худалдааны зуучлагч, худалдааны төлөөлөгч, комиссын гэрээний онолын үндсийг тодорхойлох, өөр хоорондын болон бусад төсөөтэй гэрээнээс ялгарах онцлогийг тодруулах, эрх зүйн зохицуулалтын шүүх дэх хэрэглээг нэг мөр болгох шаардлага тулгарч байна.

Энэ төрлийн гэрээ нь Монгол Улс төдийгүй эх газрын эрх зүйн бүлийн улсуудад нийтлэг байдлаар тааралдах бөгөөд 1897, 1900 оны Герман Улсын Арилжааны хуулиас рецепц хийх замаар Европын улсуудад дэлгэрсэн байдаг. Азийн улсуудаас хамгийн түрүүнд Япон Улс 1988, 1980 оны Арилжааны хуульдаа Герман Улсын Арилжааны хуулиас рецепц хийсэн.

Улмаар ИХ дахь худалдааны зуучлагч, худалдааны төлөөлөгч, комиссын гэрээний зохицуулалтын суурь үзэл санаа, ялгааг тодорхой болгох үүднээс Герман болон Япон улсын Арилжааны хуулийн зохицуулалт, холбогдох судалгааны ажил тулгуурлах замаар харьцуулан авч үзнэ. Мөн Монгол Улсын шүүхийн практикт 1). тээвэрлэлт, илгээмжийн гэрээнд хамаарах маргааныг худалдааны зуучлагчийн гэрээ, 2). даалгаврын гэрээ эсвэл худалдааны төлөөлөгчийн гэрээний маргааныг комиссын гэрээнд тооцон шийдвэрлэсэн тохиолдлууд гарч байна.

Энэ хүрээнд худалдааны зуучлагчийн гэрээний хүрээнд www.new.shuukh.mn вэбсайтаас 2021 оны 6 дугаар сарын 14- ний өдөр “Иргэний хуулийн 413 дугаар зүйл” түлхүүр үгээр хайлт хийж, Улсын Дээд шүүх (цаашид УДШ гэх)-ийн 6 шийдвэр, мөн комиссын гэрээн хүрээнд Иргэний хуулийн 415 дугаар зүйл” түлхүүр үгээр хайлт хийж, УШД-ийн 2 шийдвэрт дүн шинжилгээ хийв. Харин худалдааны төлөөлөгчийн гэрээний хүрээнд “ИХ-ийн 415.1.” гэсэн түлхүүр үгээр шүүлт хийхэд худалдааны төлөөлөгчийн гэрээний талаар гарсан маргаан байгаагүй тул уг гэрээний дүн шинжилгээ хэсгийг бүтцэд оруулаагүй олно. Энэ төрлийн гэрээний маргаан шүүхийн практикт үүсээгүй байгаа нь дараах шалтгаантай байж болох юм. Үүнд:

1.Монгол Улсад хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, салбар төлөөлөгчийн газрын байгуулах нь хялбар болсон;
2.Арилжааны эрсдэлийг бусдад шилжүүлэх боломж гэрээний бусад хэлбэр болох дилерийн гэрээ, дистербьютерийн гэрээг түгээмэл хэрэглэх болсон;
3.Европын Улсуудад хөгжсөн худалдааны төлөөлөгчийн нэгэн адилаар тухайн бүс нутагт мэргэшсэн худалдааны төлөөлөгч Монгол Улсад хараахан бүрэлдэж тогтоогүй.
Түлхүүр үг
Худалдааны зуучлагч, төлөөлөгч, комисс, гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэглээ, иргэний эрх зүй
Бичигдсэн огноо
2023-01-09
Хуудсын тоо
98
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-03-21
Товч мэдээлэл үзсэн
3673
Бүрэн эхээр нь үзсэн
228
Эшлэлийн тоо
59
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Давааням Гантөмөрийн Уянга “Худалдааны зуучлагч, төлөөлөгч, комиссын гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэглээ” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1526
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Allgemeines Deutsches Handelsgesetzbuch (ADHGB).
  2. Handelsgesetzbuch (HGB)
  3. 1938 оны Герман Улсын түрэмгийлэлтэй холбоотойгоор Европын улсуудад нөлөөлсөн. Mathias m. Siems, The Divergence of Austrian and German Commercial Law: What Kind of Commercial Law Do We Need in a Globalised Economy?, OPINION: I.C.C.L.R. 273, 274 (2004).
  4. Kitai et al, Minpou to tsunagaru Shouhou, Shoukoui, 5 (Shoujihoumu, 2013).
  5. Иргэний хуульд заасан итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх, хуульд заасны дагуу төлөөлөх бүрэн эрх үүсэх тогтолцоо хамаарна. Б.Амарсанаа, Г.Давааням, Арилжааны эрх зүй, 2022, 126-127 дахь тал
  6. Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн тусгай анги, УБ, 2013, 265 дахь тал (Соёмбо., 3 дахь хэвлэл).
  7. Мөн тэнд.
  8. Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн тусгай анги, УБ, 2013, 268 дахь тал (Соёмбо., 3 дахь хэвлэл)
  9. Мөн тэнд,
  10. Мөн тэнд, 265 дахь тал.
  11. Hatada Koumei et al., Lecture on commercial trade law, 127 (Chuuoukeizaishya., 2018);
  12. Мөн тэнд
  13. 宅地建物取引業法 (1952年).
  14. 竹田省『商行為法』112頁(弘文堂書 1931年)、小町谷操三『商行為法論』207頁(有斐閣 1943年)
  15. Даатгалын тухай хуулийн 3.2.3, 2004 он.
  16. Мөн тэнд, 12.3.
  17. Мөн тэнд, 12.5.
  18. Б.Амарсанаа, Г.Давааням, Арилжааны эрх зүй, 2022, УБ, 125 дахь тал.
  19. Мөн тэнд, 126 дахь тал.
  20. 江頭憲治郎『商取引法(第8版)』283頁(成文堂、2018年).
  21. Б.Амарсанаа, Г.Давааням, Арилжааны эрх зүй, 2022, 126 дахь тал.
  22. Ootsuki Toshie, A Study on Agent Commercial, The Chuo-Gakuin University Rev., of Economic & Commerce 7(2) 25, 29 (1993).
  23. Philipp S. Fischinger, Handelsrecht, 248 (C.F Müller, 2019).
  24. Мөн тэнд
  25. Ootsuki Toshie, A Study on Agent Commercial, The Chuo-Gakuin University Rev., of Economic & Commerce 7(2) 25, 26 (1993).
  26. ICH Japan Inc., Европ бус нутгийн худалдааны төлөөлөгчийн байдал, чиг үүрэг- борлуулалтын сувгаа өргөжүүлэх арга болох уу? [http://www.ichgmbh.com/whats- new/2013/07/16/167].
  27. Мөн тэнд
  28. Ootsuki Toshie, A Study on Agent Commercial, The Chuo-Gakuin University Rev., of Economic & Commerce 7(2) 25, 27 (1993).
  29. Philipp S. Fischinger, Handelsrecht, 249 (C.F Müller, 2019).
  30. Б.Хатантуул, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Гэрээний загварын эмхэтгэл, 2020, УБ, 156 дахь тал.
  31. Ootsuki Toshie, A Study on Agent Commercial, The Chuo-Gakuin University Rev., of Economic & Commerce 7(2) 25, 30 (1993).
  32. Даатгалын тухай хуулийн 3.2.2, 2004
  33. Өмнөхтэй адил, 3.3.
  34. Б.Амарсанаа, Г.Давааням, Арилжааны эрх зүй, 126 (2022).
  35. Freight Forwarder.   Hatada Koumei et al., Lecture on commercial trade law, 161 (Chuuoukeizaishya., 2018).
  36. Id., at 161.
  37. Id., at 215.
  38. Hatada Koumei et al., Lecture on commercial trade law, 140 (Chuuoukeizaishya., 2018).
  39. Id.
  40. Япон Улсын Худалдааны хуулийн 552.2.
  41. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №102/ШШ2016/01726 тоот шийдвэр.
  42. Монгол Улсын стандарт “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ” MNS 5346:2017 стандарт, 2017.12.22-ны тоот тогтоол [https:// estandard.gov.mn/standard/reader/5560]
  43. 2018.03.06-ны өдрийн №001/ХТ2018/00374, 2019.02.14-ний өдрийн №001/ ХТ2019/00209 шийдвэрүүд нь давхардсан тул хасав. 2019.06.14-ний өдрийн №001/ ХТ2019/00933 тоот шийдвэр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн, 2016.09.24-ний өдрийн №001/ХТ2016/00966 тоот шийдвэр нь зээлийн төлбөртэй холбогдох маргаан байх тул энэ судалгааны ажлын хүрээнд хамааралгүй гэж үзэж хасав.
  44. Шийдвэр, магадлал, тогтоолыг нэгтгэн “шийдвэр” гэж дурдав.
  45. 2018.03.06-ны өдрийн №001/ХТ2018/00374 тоот тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Улмаар энэ хэргийг дахин хэлэлцэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.04.09- ний өдрийн №001/ХТ2019/00498 тоот тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэгдсэн. Иймд тус хэргийг дахин хэлэлцсэн 3 шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийсэн болно.
  46. Шийдвэр, магадлал, тогтоолыг нэгтгэн “шийдвэр” гэж дурдав
  47. “С” ХК-ийн нэхэмжлэлтэй “К” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.29-ний өдрийн №181/ШШ2016/00407 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.11.11-ний өдрийн №1855 тоот магадлалтай.
  48. “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ц” ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.10-ны өдрийн №00899 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.12.09-ний өдрийн №210/ МА2016/2020 тоот магадлал.
  49. “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А” ХХК-д холбогдох Баянгол дүүргийн иргэний хэргийн 2016.10.21-ний өдрийн №5489 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.16-ны өдрийн №199 тоот магадлал.
  50. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.03.28- ны №001/ХТ2017/00351 тоот тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч дахин хэлэлцсэн талаар шүүхийн шийдвэр www.new.shuukh.mn вэбсайтад байршаагүй байна.
  51. “С” ХК-ийн нэхэмжлэлтэй “К” ХХК-д холбогдох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.16-ны өдрийн №102/ ШШ2016/01340 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.05.03-ны өдрийн 864 дүгээр магадлалтай. Шийдвэр, магадлал нь www. shuukh.mn сайтад байршаагүй.
  52. Б.Буянхишиг, “Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ”, Шүүх эрх мэдэл сэтгүүл, 2021, 43, 43-63 дахь тал.
  53. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.16-ны өдрийн №181/ШШ2018/01567 тоот шийдвэр.
  54. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.12-ны өдрийн №1994 тоот магадлал.
  55. “Б.И” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.М-д холбогдох Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.09-ний өдрийн №183/ШШ2018/01694 тоот шийдвэр.
  56. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.05-ны өдрийн №2001 тоот магадлал.
  57. Ямар шалгуурыг хангасан этгээдийг “арилжаа эрхлэгч” гэж үзэх вэ гэдгийг       хууль тогтоох эсхүл шүүхийн практикаар тодруулах шаардлагатай.
  58. Philipp S. Fischinger, Handelsrecht, 15 (C.F Müller, 2019).
  59. Ханнс Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академи, Арилжааны хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, судалгааны тайлан, 2019, 5-6 дахь тал. https://mongolia.hss.de/fileadmin/user_upload/Projects_HSS/Mongolia/Dokumente/2019/HGB_Studie.pdf