Бүтээлийн нэр
Монгол Улсын Татвар хураан авах ажиллагааны асуудал ― Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад өгөх үнэлэлт ―
Зохиогч
Тэмдэглэл
Тус өгүүлэл нь Шүүх эрх мэдэл сэтгүүлийн 2019 оны 4 дүгээр улирлын дугаарт 111-116 дах талд нийтлэгдсэн болно.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Татварын эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү өгүүлэлд, Татварын ерөнхий хууль болон түүний шинэчилсэн найруулгыг харьцуулах замаар шинэчилсэн найруулгын ололтыг тодотгон, Монголын татвар хураан авах ажиллагааны асуудлыг тодорхойлсоны үндсэн дээр, уг асуудлыг шийдвэрлэх арга замыг Япон улсын эрх зүйн зохицуулалтаас хайж, санал дэвшүүлэхийг зорьсон. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд татвар хураан авах ажиллагааны чиглэлээр нэвтрүүлсэн шинэ зохицуулалтын үнэлэлтээр хязгаарлагдана.
Өнөөгийн татвар хураан авах ажиллагаа нь өртэй татвар төлөгчийн банкны дансыг битүүмжлэх шат хүртэл татварын албаны шийдвэрээр явагдах боловч, банкны данснаас бусад хөрөнгөөс татварын өрийг гаргуулахаар бол өртэй татвар төлөгчийн зөвшөөрлийг авах ёстой. Цаашлаад, татвар хураан авах ажиллагааны хамгийн сүүлийн шат буюу өртэй татвар төлөгчөөр татварын үүргийг биелүүлүүлэхийн тулд иргэний журмаар нэхэмжлэл гаргадаг. Улмаар, уг татварын нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь татварын өрийг барагдуулна. Товчхондоо бол, татвар хураан авах ажиллагааг татварын алба захиргааны журмаар, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар давхар явуулахаар зохицуулсан. Ингэснээрээ татвар хураан авах ажиллагаа нь олон шат дамнасан хугацаа шаардах ба татварын алба нь татвар хураах бүрэн хэмжээний эрхгүй тул татварын орлогыг бүрэн төвлөрүүлж чадахгүй байсаар ирсэн. Үүнийг өөрчлөн, татварын албанд татвар хураах бүрэн эрхийг олгож, татварын орлогыг бүрэн төвлөрүүлэх бололцоог бүрдүүлэхийн тулд хуулийн шинэчлэлийг хийсэн.
Өнөөгийн татвар хураан авах ажиллагаа нь өртэй татвар төлөгчийн банкны дансыг битүүмжлэх шат хүртэл татварын албаны шийдвэрээр явагдах боловч, банкны данснаас бусад хөрөнгөөс татварын өрийг гаргуулахаар бол өртэй татвар төлөгчийн зөвшөөрлийг авах ёстой. Цаашлаад, татвар хураан авах ажиллагааны хамгийн сүүлийн шат буюу өртэй татвар төлөгчөөр татварын үүргийг биелүүлүүлэхийн тулд иргэний журмаар нэхэмжлэл гаргадаг. Улмаар, уг татварын нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь татварын өрийг барагдуулна. Товчхондоо бол, татвар хураан авах ажиллагааг татварын алба захиргааны журмаар, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар давхар явуулахаар зохицуулсан. Ингэснээрээ татвар хураан авах ажиллагаа нь олон шат дамнасан хугацаа шаардах ба татварын алба нь татвар хураах бүрэн хэмжээний эрхгүй тул татварын орлогыг бүрэн төвлөрүүлж чадахгүй байсаар ирсэн. Үүнийг өөрчлөн, татварын албанд татвар хураах бүрэн эрхийг олгож, татварын орлогыг бүрэн төвлөрүүлэх бололцоог бүрдүүлэхийн тулд хуулийн шинэчлэлийг хийсэн.
Түлхүүр үг
Татвар хураах, татварын давуу эрхийн зарчим, татвар албаны бие даасан шийдвэр гүйцэтгэл, татвар хураан авах ажиллагааг зогсоох нөхцөл
Бичигдсэн огноо
2019-10-01
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-11-26
Товч мэдээлэл үзсэн
1382
Бүрэн эхээр нь үзсэн
46
Эшлэлийн тоо
21
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Лхамцэрэн
“Монгол Улсын Татвар хураан авах ажиллагааны асуудал ― Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад өгөх үнэлэлт ―” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1710
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад ...хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодоор хэлэлцүүлэх ажлын хэсэг, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, http://forum.parliament.mn/projects/381 “Төслийн файлыг татах” гэх хэсгээс олох боломжтой. Монгол Улсын Их Хурлын Цахим хэлэлцүүлгийн цахим хуудас, 2018.05.29-нд нийтэлсэн.
- 2019.03.22. Татварын ерөнхий хууль 55 дугаар зүйл. Татварын өр хураах үйл ажиллагаа
- Мөн хуулийн 53 дугаар зүйл. Татвар төлөх хугацааны хөнгөлөлт
- Мөн хуулийн 54 дүгээр зүйл. Эрсдэлтэй татварыг урьдчилан хураах үйл ажиллагаа
- Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан бүхий л үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болно.
- Мөн хуулийн 56 дугаар зүйл. Татварын давуу эрхийн зарчим 56.1.Энэ хуулийн 56.2, 56.3, 56.4, 56.5, 56.6, 56.7-д зааснаас бусад тохиолдолд татварыг аливаа авлагаас түрүүлж гаргуулна. 56.6.Татвар төлөгчийн барьцаа, ипотекийн барьцаа зэрэг гуравдагч этгээдээс давуу эрхтэйгээр шаардах эрхтэй хөрөнгөөс татварын өрийг гаргуулах тохиолдолд татварын өрийг эдгээр авлагын дараа хураана.
- Татвар төлөх субьект, татвар ногдох зүйл, татвар ногдох зүйлийн харьяалал буюу татвар төлөх субьектэд тухайн татвар ногдох зүйл нь харьяалагдах эсэх, татварын нэгж, татварын хувь хэмжээ.
- 吉国二郎、荒井勇、志場喜徳郎共編 『国税徴収法精解(第 19 版)』(大蔵財務協会、2018 年)134-136.
- 国税徴収法(昭和三十四年法律第百四十七号)15条~25条.
- Татварын өршөөл үзүүлэх тухай хууль 2008.02.06, 2.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015.08.07. 3.Анхны Ардчилсан сонгууль болж Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль 2015.08.11.
- 金子宏『租税法(第 23 版)』(弘文堂、2019 年)89.Татварын дарамт нь ард иргэдийн дунд татварын дарамтыг хүлээх чадвар(эдийн засгийн чадавх)-ыг харгалзан адил тэнцүү хуваарилагдах ба татварын эрх зүйн харилцаанд иргэдийг адил тэгш авч үзэн харилцах гэх агуулгыг Татварын тэгш байдлын зарчим (租税公平主義) илэрхийлдэг. Энэ нь Япон улсын Үндсэн хуулийн 14.1-т заасан Тэгш эрхийн зарчмаас улбаатай ба агуулгын хувьд татварын дарамтын чадварт нийцсэн татвар оногдуулах, татварын эрх тэгш байдал буюу төвийг сахисан байр суурийг шаарддаг. Ц.Оюунбаатар,“Монгол улсын албан татварын эрх зүй” Мөнхийн Үсэг Групп ХХК, 2009, 13-14. Хүн бүрийн орлогод татварыг тэгш хуваарилах ёстой.
- 国税徴収法153条1号.
- 同条4号.
- Б.Ганхүлэг,“Татварын тогтолцоо I тэргүүн дэвтэр” Цээл-Эрдэнэ ХХК, 2002, 17. Татварын тогтолцооны зарчим 1. Татварын хялбар байх зарчим буюу татвар төлөгчид хамгийн тохиромжтой хугацаанд болон аргаар татварыг хураадаг байх ёстой. 2. Татварын хэмнэлттэй байх зарчим буюу татвар хураах зардал нь татварын алба талаасаа ч, татвар төлөгч талаасаа ч хамгийн бага байх ёстой.
- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад ...хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодоор хэлэлцүүлэх ажлын хэсэг, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, http://forum.parliament.mn/projects/381 “Төслийн файлыг татах” гэх хэсгээс олох боломжтой. Монгол Улсын Их Хурлын Цахим хэлэлцүүлгийн цахим хуудас, 2018.05.29-нд нийтэлсэн. Шинээр бий болгох зохицуулалт 5. Татвар төлөгч татварын өрөө төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлсэн бол уг этгээдээр татварын өрийг төлүүлнэ.
- 金子宏『租税法(第 23 版)』(弘文堂、2019 年)162.
- Мөн хуулийн 57 дугаар зүйл. Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд
- 国税徴収法33条.
- 国税徴収法35条.
- 国税徴収法34条.
- 国税徴収法41条.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
4 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
1 week ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Харуулын хариуцлагагүй үйлдэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
2024-11-22
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-11-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !