Бүтээлийн нэр
Прокурор Үндсэн хуулийн эсрэг зүгт явна
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Шүүх эрх мэдэл, Эрүүгийн процессын эрх зүй, Иргэний процессын эрх зүй, Хууль зүйн техник
Бүтээлийн товч
Б.Чимид багш “Прокурорын ном” бүтээлийн оршил болгож “Прокурор аль зүгт явна вэ?” гэсэн асуумжит эргэцүүлэл бичсэн нь байдаг билээ. Гэтэл ““Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох” чиг үүргийн агуулгыг зөв тайлбарлаж, зохицуулах явдал нэн чухал” болох нь ажиглагдсан тул “далайд дусал нэмэр”-ийн адилаар Үндсэн хуулийн эрх зүй судлал ба эрх зүйн шүүмжийн салбарт прокурорын нэхэмжлэл гаргах эрхийн асуудлыг судалгааны эргэлтэд оруулахад жижиг ч болов хувь нэмэр оруулахыг зориглов. Хууль зүйн шинжлэх ухаан нь “байгаа ба байх ёстой зүйл”-ийн хүрээнд эрх зүйн үзэгдэл, харилцааг судалдаг билээ. Байсан бөгөөд байгаа зүйлийг байх ёстой зүйл мэтээр хүлээн авах нь эрх зүйн хувьд ямар ээдрээтэй нөхцөл байдал үүсгэж байгааг танилцуулах; прокурорын нэхэмжлэл гаргах эрхтэй холбоотойгоор эрх зүйн шүүмж өрнүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхэд сэдэл өгөх; Монгол Улсад Үндсэн хуульт ёс хөгжсөний 100 жилийн ойд зориулан түүхчилсэн арга зүйгээр бэсрэг судалгаа хийж, дүгнэв.
Түлхүүр үг
прокурор, прокурорын нэхэмжлэх эрх, төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх, Үндсэн хууль, Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, төрийн нэрийн өмнөөс
Бичигдсэн огноо
2023-12-01
Хуудсын тоо
26
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-12-04
Товч мэдээлэл үзсэн
1637
Бүрэн эхээр нь үзсэн
107
Эшлэлийн тоо
50
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Буджав “Прокурор Үндсэн хуулийн эсрэг зүгт явна” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1743
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал. УБ., 2017, 321 дэх тал.

[2] 1992.02.12-с өмнө

[3] 1992.02.12-с хойш

[4] УДШ.2003.02.20.№02 тогтоол. 6; УДШ.2006.10.30.№45 тогтоол. 24 дэх хэсэг; УДШ.2023.07.03.№30 тогтоол. 5.1.3, Тайлбарлах нь: 1.б.

[5] 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсан билээ.

[6] “Түүхэн уламжлал” гэснийг  “төрт ёсны уламжлалын хувьд нандигнан өвлөгдөх /МУҮХ.Оршил/-“байх ёстой зүйл”” гэж төөрөгдөх хандлага байдаг бололтой. Түүний оронд “Хөгжил” гэвэл бүр ч болохгүй мэт тул цаг хугацааны мөчлөгт хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирсэнийг илэрхийлэх л зорилгоор “түүхэн уламжлал” гэсэн нэр томъёог ашиглав.

[7] Б.Цэрэнбалтав, Б.Амарбаясгалан. Прокурорын хяналт. УБ., 2009, 16-17 дахь тал.

[8] Ш.Сүхбаатар. Прокурорын байгууллагын түүхэн товчоон (1930-2020). УБ., 2020, 21-22 дахь тал.

[9] 1940 оны Үндсэн хууль: түүх, эрх зүйн асуудал. /эмх: Ч.Болдбаатар/. УБ., 2016, 7 дахь тал.

[10] Мөн тэнд, 7-8 дахь тал.

[11] 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд. УБ., 2007, 42 дахь тал.

[12] 1940 оны Үндсэн хууль: түүх, эрх зүйн асуудал. /эмх: Ч.Болдбаатар/. УБ., 2016, 112 дахь тал.

[13] Мөн тэнд, 124 дэх тал.

[14] 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд. УБ., 2007, 116 дахь тал.

[15] Э.Авирмэд. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Төрийн эрх. УБ., 1969, 296-297 дахь тал.

[16] Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль: Улс төр-эрх зүйн дэлгэрэнгүй тайлбар. УБ., 1988, 186 дахь тал.

[17] Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль: Улс төр-эрх зүйн дэлгэрэнгүй тайлбар. УБ., 1988, 189 дэх тал.

[18] Б.Чимид. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Захиргааны эрх зүй (ерөнхий анги).УБ., 1988, 349 дэх тал.

[19] Б.Чимид. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Захиргааны эрх зүй (ерөнхий анги).УБ., 1988, 350-351 дэх тал.

[20] Монгол Усын прокурорын байгууллагын хууль тогтоомжийн түүхэн эх сурвалж. /ред: М.Чинбат/. УБ., 2020, 118 дахь тал.

[21] “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 4-5-р сар, №3 (12) -д нийтлэгдэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. https://docs.google.com/viewerng/viewer?url=https://www.parliament.mn/files/862cd6a7aa7f4aa89668b7987fde2f16/?d%3D0 Үзсэн: 2023.11.19.

[22] 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар өөрчлөн найруулсан ба тус хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.

Дэс дугаар 98-д. “Төрийн мэдээлэл эмхтгэл”-ийн 1994 оны 5 сар №5 (24) 371 дэх тал. https://docs.google.com/viewerng/viewer?url=https://www.parliament.mn/files/6d7a9337d5c04e098c2eab5dfb7fef49/?d%3D0  Үзсэн: 2023.11.19.

[23] Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Тавдугаар боть (1958.XI-1970 он). УБ., 2010, 362 дахь тал.

[24] Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Тавдугаар боть (1958.XI сар-1970 он). УБ., 2010, 484 дэх тал.

[25] Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Долоодугаар боть (1985.V сар-1992 он). УБ., 2010, 286 дахь тал.

[26] Хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль. 2002.12.26. “Төрийн мэдээлэл” эмхтгэл. УБ., 2003 он, №3 (288), 72 дахь тал.

[27] Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуульд заасан бусад үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно”

[28] Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэг.

[29] 2004.06.01 хүртэлх хугацаанд иргэний хэргийн шүүхэд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх ажиллагаанд БНМАУ-ын Иргэний эрхийг хохироосон байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэн прокурор нэхэмжлэл гаргах эрх эдэлдэг байжээ.

[30] Ч.Энхбаатар. Үндсэн хуулийн эрх зүй. УБ., 2007, 267 дахь тал (дам эшлэв).

[31] Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон. /Ред: Б.Чимид/. УБ., 2012, 606-607 дахь тал.

[32] Мөн тэнд, 632 дахь тал.

[33] Мөн тэнд, 655-656 дахь тал.

[34] Мөн тэнд, 678 дахь тал.

[35] “Үндсэн хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогдох”

[36] Монгол Кирил бичгийн зөв бичихзүйн толь. /Ред: Б.Баярсайхан/. УБ., 2014, 707 дахь тал.

[37] Ц.Дамдинсүрэн, Б.Осор. Монгол үсгийн дүрмийн толь. УБ., 1983, 426 дахь тал.

[38] Монгол Улсын Үндсэн хуулийн 21.2-т.

[39] Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1-д.

[40] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-1.1-д.

[41] Ц.Дамдинсүрэн, Б.Осор. Монгол үсгийн дүрмийн толь. УБ., 1983, 427 дахь тал.

[42] Харин Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа /зөрчлийн хэрэг бүртгэл/-нд хяналт тавьж, зөрчил шалган шийдвэрлэх шүүх хуралдаанд “төрийн нэрийн өмнөөс оролцох”-ыг Үндсэн хуулиар хязгаарлаагүй байдаг.

[43] https://legalinfo.mn/mn/detail?lawId=16106892006021 Үзсэн: 2023.11.29.

[44] “Шүүх” гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг ойлгодог. МУШтХ.3.1.4-т.

[45] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа.

[46] Бүтээлийн “Гурав” дахь хэсэгт үүнтэй холбоотой дүн шинжилгээг танилцуулна.

[47] Монгол Улсын Үндсэн хуулийн 38.2.1-9.

[48] Төрийг төлөөлөх субъектын хувьд уул асуудлыг Засгийн газар хариуцах нь нийгмийн хариуцлагын хүрээнд буюу нийгмээ төлөөлж бусад этгээд /тухайлбал: өмгөөлөгч, ТББ гэх мэт/ уул асуудлаар шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлахгүй юм.

[49] Субъект, нэхэмжлэгч.

[50] Зарим оронд эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх харилцаанд төрийг Засгийн газар буюу Хууль зүйн сайд төлөөлнө гэж үздэг ба Хууль зүйн сайд нь прокурорын байгууллагатай захиргаа-удирдлагын хүрээнд “захирах-захирагдах” харилцаатай байдаг тул иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хууль зүйн сайдын удирдлага чиглэлийн дагуу прокурор оролцож болдог байна. Эдгээр орны тоонд: АНУ, Австрали, Япон, Франц, Польш, Эстони, Румын, Англи, Австри, Чех, Канад, ХБНГУ, БНСУ зэргийг нэрлэж болно. Тухайлбал: БНСУ-ын “Төр нэг тал нь болж буй маргааны тухай хууль” -ийн 2 дугаар зүйлд “Төр маргааны нэг тал буюу оролцогч болж байгаа тохиолдолд төрийн Хууль зүйн сайд төлөөлнө” гэж заажээ-Act on litigation to which the state is a party, 1981.12.17.№3466 https://elaw.klri.re.kr/eng_mobile/viewer.do?hseq=15545&type=part&key=8 Үзсэн: 2023.11.19; мөн Улсын ерөнхий прокурорын газар. Гадаад орны прокурорын байгууллагын бүтэц, чиг үүргийн талаар харьцуулсан судалгаа. УБ., 2022 он- https://legaldata.mn/buteel/pdf?id=1427 Үзсэн: 2023.11.20.; УИХТГ-ын Судалгаа, шинжилгээний хэлтэс. Гадаад орнуудын Үндсэн хуулийн шүүх ба прокурорын байгууллагын харьяаллын талаарх лавлагаа. Код: CT-15/218. УБ., 2015 он- https://www.parliament.mn/files/8078 Үзсэн: 2023.11.20. Харин Монгол Улсад прокурорын байгууллага нь Хууль зүйн яамны харьяанд бус буюу Прокурорын тухай хуульд “Хууль зүйн сайдтай хэрхэн харилцах” талаар зохицуулагдаагүй байдаг тул прокурорын байгууллага “бие даасан” эрх зүйн байдалтай ажээ.