Бүтээлийн нэр
Шүүхийн шийдвэрт хийсэн философийн дүн шинжилгээ: Гааль, татварын ерөнхий газрын даргын хяналт шалгалтын удирдамжийг хүчингүй болгуулахтай холбогдсон хэрэг
Зохиогч
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Эрх зүйн онол & Философи
Бүтээлийн товч
Роналд Дворкины “Хуулийн эзэнт гүрэн” номын эхний хэсэгт тэмдэглэснээр хүмүүсийн хувь заяа ихэнхдээ конгресс буюу парламентаас баталсан аливаа хууль тогтоомжоос илүүтэй нэгэн шүүгчийн толгой дохих эсэхээс хамаардаг гэжээ. Америкийн хамгийн шилдэг бөгөөд алдартай, мэдлэгтэй шүүгч нэгэнтээ үхэл болон татвараас ч илүүтэй шүүх хурлаас айдаг гэж хэлж байсан билээ. Ялах магадлал нь үндэслэл бүхий ганцхан нотолгооноос хамаарах бөгөөд түүнийг нь өөр нэгэн шүүгч тэгтлээ ойшоон хүлээн авахгүй ч байж болох ба нөгөө л шүүгч маань өөр нэгэн өдөр мөн өөрөөр хүлээж авч ч болох юм хэмээсэн байдаг.
Манай улс нь эх газрын системтэй улсад хамаардаг бөгөөд шүүхийн жишгийг бус парламентаас баталсан хуулийг шүүх хэрэглэх замаар аливаа хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Мөн шүүгч нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ парламентаас баталсан хуулийг өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулийг тайлбарлаж хэнээс ч хараат бусаар өөрийн дотоод итгэлээрээ шийдвэр гаргадаг. Гэвч практик амьдралд яг ижилхэн фактыг анхан, давах, хяналтын шатны шүүхүүд өөр өөрөөр тайлбарлаж ялгаатай шийдвэрлэсэн байх нь цөөнгүй байна. Иймээс “Б” ХХК-ийн “Гааль, татварын ерөнхий газрын даргын хяналт шалгалтын удирдамж”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн дээр үүссэн захиргааны маргааныг сонгон авч гурван шатны шүүх хуулийн заалтыг хэрхэн өөр өөрөөр ойлгож ялгаатай шийдвэр гаргасныг харуулах болно. Мөн ингэхдээ шийдвэр тус бүрт хуулийг ойлгож буй байдал нь Дворкины Хуулийн эзэнт гүрэн номд тайлбарласан “конвенциализм,” “прагматизм,” “интегрити (бүхэллэг чанар)”-ын алинд нь илүү хамаарч байгаа талаар философийн анализ хийх замаар тайлбарлах болно.

Түлхүүр үг
конвенциализм, прагматизм, интегрити (бүхэллэг чанар), хууль, шударга ёс, зүй ёс
Бичигдсэн огноо
2024-05-25
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-06-10
Товч мэдээлэл үзсэн
2392
Бүрэн эхээр нь үзсэн
174
Эшлэлийн тоо
4
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Мөнхцэцэг
“Шүүхийн шийдвэрт хийсэн философийн дүн шинжилгээ: Гааль, татварын ерөнхий газрын даргын хяналт шалгалтын удирдамжийг хүчингүй болгуулахтай холбогдсон хэрэг” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2035
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
Роналд Дворкин, Хуулийн эзэнт гүрэн, орч. Я.Очирсүх (УБ: ХЗҮХ, 2015), 17.Роналд Дворкин, Хуулийн эзэнт гүрэн, орч. Я.Очирсүх (УБ: ХЗҮХ, 2015), 106.Роналд Дворкин, Хуулийн эзэнт гүрэн, орч. Я.Очирсүх (УБ: ХЗҮХ, 2015), 205. Н.Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар, (УБ: ADMON PRINT, 2022), 39-40.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
1 day ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
1 week ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ болно
1 week ago
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !