Төрийн жинхэнэ албан хаагч бол мерит зарчмын дагуу томилогддог, сонгогддог төрийн албаны мэргэшсэн тогтвортой хэсэг бөгөөд хуульд заасан хугацаат албан тушаалтан солигдож, өөрчлөгдсөн ч жинхэнэ албан хаагч түүнийг дагаж үл солигдох, тогтвортой шинж чанартай.
Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд актыг гаргахдаа оролцогчийн процессийн эрхийг хангаж буй эсэх, хуульд заасан зүй ёсны ажиллагааг хэрэгжүүлж буй байдал, сахилгын шийтгэл ногдуулахад захиргааны байгууллага сонгох боломжоо хэрхэн хэрэглэж байгаа, шүүхээс тус маргааныг ямар шалгуураар хэрхэн хянаж буй, улмаар дээрх ажиллагаа, эрх зүйн зохицуулалт нь сахилгын шийтгэлийн зорилгыг хангаж буй эсэх нь судалгааны үндсэн асуудлын хэсэг юм. Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах ажиллагаа нь ерөнхий захиргааны шийдвэр гаргах ажиллагаанаас ялгагдах хэд хэдэн онцлогтой. Тухайлбал:
-Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмаас гадна тухайн салбарын хууль, эрх зүйн актыг үндэслэл болгон хэрэглэдэг. Жишээ нь: Цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх хэм хэмжээнээс гадна “Цагдаагийн албаны тухай хууль”-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, төрөл зэргийг удирдлага болгож байна. “Төрийн албаны тухай хууль”-ийн зорилтыг “...төрийн албан хаагчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилсан. Иймд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн салбарын хуулийг үндэслэл болгон хэрэглэж байгаа нь хууль тогтоомжийн эрэмбэ, дараалал, албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэх зарчмын хүрээнд нийцэж буй эсэхэд үнэлэлт өгөх,
-“Төрийн албаны тухай хууль”-ийн зорилт нь “төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх... холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилсан ба захиргааны байгууллага, гомдол хянан шийдвэрлэх захиргааны байгууллага тус үзэл санааг хэрхэн ойлгож, хэрэгжүүлж буйг энэ сэдвээр тус тус судалсан.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Б.Чимид. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Захиргааны эрх зүй /ерөнхий анги/. УБ., 1973, 1988, 2021
[1] Ж.Долгорсүрэн. “Монгол Улсын захиргааны эрх зүй”. УБ., 2000
[1] Ш.Цогтоо. “Монгол Улсын захиргааны эрх зүй”. УБ., 2021
[1] П.Одгэрэл. “Захиргааны эрх зүйн ерөнхий анги” 1, 2, 3 дахь хэвлэлт
[1] А.Эрдэнэцогт. “Монгол Улсын захиргааны процессын эрх зүй”. УБ., 2006, 2022
[1] Ц.Цогт. “Захиргааны эрх зүйн нийтлэл, өгүүлэл”. УБ., 2016, “Захиргааны хэргийн шүүх”. УБ., 2019
[1] Д.Батболд. “Нийтийн эрх зүй дэх тулгамдсан асуудал” УБ., 2015
[1] Цаашид “Төрийн алба” гэх;
[1] Ж.Долгорсүрэн, Г.Буянхишиг. Монгол Улсын Захиргааны эрх зүй. УБ., 2008. 151 дэх тал
[1] Д.Зүмбэрэллхам. Төрийн алба: Шинэтгэлд шимтэхийн учир/Илтгэл, өгүүлэл, ярилцлага, нийтлэл/. УБ., 2020.105 дахь тал
[1] Мөн тэнд
[1] Хууль зүй дотоод хэргийн яам/С.Нарангэрэл/. Монгол Улсын Хууль зүйн нэвтэрхий толь бичиг/анхны хэвлэл/. УБ., 2021. 400 дэх тал
[1] Б.Чимид. Бүгд найрамдах Монгол Ард улсын захиргааны эрх зүй/Ерөнхий анги/. УБ., 2021. 177 дахь тал
/Тус бүтээл нь 1973, 1988 онуудад хэвлэгдэн гарч байсан бөгөөд 2021 онд Б.Чимид сангаас эрхлэн гаргасан гурав дахь хэвлэлээс эшэлсэн болно./
[1] Улсын Их Хурлаас 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталж, 2002 оны 06 сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.
[1] Улсын Их Хурлаас 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталж, 2017 оны 12 сарын 07-ны өдрийн Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.
[1] Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
[1] Д.Батболд. Нийтийн эрх зүй дэх тулгамдсан асуудал. УБ., 2015. 117 дахь тал
[1] Ж.Сүхбаатар. Монгол Улсын Захиргааны эрх зүй(Хянан засварласан анхны хэвлэл). УБ., 2002. 114 дэх тал
[1] Мөн тэнд
[1] С.Эрдэнэболор, Н.Эрдэнэбаяр. Төрийн албан хаагчид хүлээлгэх сахилгын шийтгэл ба хууль зүйн хугацаа/Зарим хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээ/Гэмт явдалтай тэмцэх асуудал сэтгүүл. 2017 №1(59). 83 дахь тал
[1] Б.Чимид. Бүгд найрамдах Монгол Ард улсын захиргааны эрх зүй/Ерөнхий анги/. УБ., 2021. 203 дахь тал
/Тус бүтээл нь 1973, 1988 онуудад хэвлэгдэн гарч байсан бөгөөд 2021 онд Б.Чимид сангаас эрхлэн гаргасан гурав дахь хэвлэлээс эшэлсэн болно./
[1] Мөн тэнд
[1] Монгол хэлний их тайлбар толь бичигт “Гэм бурууг дурдан хатуугаар сануулан хэлэх”;
[1] БНМАУ-ын Хөдөлмөрийн хууль. 1973. 119 дүгээр зүйл
[1] БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхэтгэл. 1970. №1-2. 4 дэх тал
[1] Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг хамаарна.
[1] Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл хамаарна.
[1] Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:
1.хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;
2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
3.Монгол Улсын харьяатаас гарсан;
4.Хуульд заасан бусад үндэслэл.
[1] Төрийн албаны тухай хуулийн 76.4-т заасан хууль бус шийдвэрийг Засгийн газар гаргасан бол уг шийдвэрийг төрийн албаны төв байгууллагын мэдэгдлийг үндэслэн Засгийн газар өөрөө ажлын 14 хоногийн дотор хүчингүй болгох үүрэгтэй.
[1] Ханнс Зайделийн сан. Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар/судалгаа, хэрэглээний анхны хэвлэл/. УБ., 2017.200 дахь тал
[1]Захиргааны хэргийн шүүх. Захиргааны эрх зүй:Шүүхийн практик. Цуврал №13.УБ., 2006. 70 дахь тал
Das ermessen der offentlichen Verwalting-Entwicklung, Funktionen, Gerichts-Kon-trolle, JZ 1984, 1001 ff
[1] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги/3.хэвлэлт/. УБ., 2016. 192 дахь тал
[1] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль. УБ., 2016. 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэг
[1] Д.Лүндээжанцан. Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт. Хоёр дахь хэвлэл. УБ., 2014. 19 дэх тал
[1] Ялангуяа Англи, Франц зэрэг орнууд дахь Үндсэн хуульт хаант засгийн үзэл, санаа, хөрөнгөтний шинэ арми бүрэлдэн бий болсон нь уг онол бүрэлдэх үндэс нь болжээ.
[1] Н.Лүндэндорж. Төрийн онол. Гурав дахь хэвлэл. УБ., 2008. 206 дахь тал
[1] Д.Лүндээжанцан. Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт. Хоёр дахь хэвлэл. УБ., 2014. 17 дахь тал
[1] Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. УБ., 2008. 274 дэх тал
[1] Н.Лүндэндорж. Төрийн онол. Гурав дахь хэвлэл. УБ., 2008. 214 дэх тал
[1] Д.Лүндээжанцан. Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт. Хоёр дахь хэвлэл. УБ., 2014. 19 дэх тал
[1] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал/Нийтлэг асуудал/,УБ., 2014 /дам эшлэв/
[1] Н.Лүндэндорж. Төрийн онол. Дөрөв дэх хэвлэл. УБ., 2020. 231 дэх тал
[1] A.Shatnawi. Encyclopedia of administrative justice(Amman: Dar Al Thakafa, 2011) 846
[1] R.Chapus. Droit administrative general. T1, (Paris Montchrestien. Coll.domas, 2001 )
[1] А.Эрдэнэцогт. Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй. УБ., 2006. 3 дахь тал
[1] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги/3 дахь хэвлэлт/. УБ., 2015. 112 дахь тал
[1] Мөн тэнд
[1] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги/3 дахь хэвлэлт/. УБ., 2015. 138-147 дахь тал
[1] Захиргааны байгууллага нөхцөл байдлыг судлан тогтооход ямар арга хэрэглэхийг сонгох боломж захиргааны байгууллагад байх бөгөөд шийдвэр гаргах ажиллагаа энгийн шуурхай ба зорилгодоо нийцсэн байх зарчмыг баримтална. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг шалган тогтооход ач холбогдолгүй болон илүүц шалгалт хийхийг хориглодог. Захиргааны байгууллага өөрт байгаа нотлох баримтаар хязгаарлахгүй оролцогчийн гаргасан нотлох баримтыг ашиглах боломжтой ба нөхцөл байдлыг судлан тогтоохдоо оролцогчийг татан оролцуулж болно.Судлан тогтоогоогүй эсхүл дутуу хийсний үр дагавар: ЗЕХ-д нөхцөл байдлыг судлан тогтоогоогүй эсхүл дутуу хийсний үр дагаврын талаар тодорхой зохицуулалт байхгүй. Хэрэв нөхцөл байдлыг судлан тогтоогоогүй эсхүл дутуу хийсэн бол ЗЕХ-ийн 45 дугаар зүйлд зааснаар нөхөн хийж засаж болно.
[1] Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах ажиллагааг захиргааны байгууллага удирдан зохион байгуулах бөгөөд шийдвэр гаргах ажллагааны явц болон хэзээ, мөн ямар байдлаар дуусгахыг тодорхойлно. Оролцогчид зөвхөн өөрт байгаа нотлох баримтыг гаргаж өгөх байдлаар шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлөх боломжтой бөгөөд хуульд заасан эрхээ эдэлнэ.
[1] ЗЕХ-ийн 30 дугаар зүйлд нууцыг хадгалах тухай хуульчилсан ба тухайлбал, эрүүл мэнд, гэр бүл болон аж ахуйн харилцаа мөн өөр бусад үндэслэлээр нууцлахаар хуульчлаагүй ашиг сонирхол ч гэсэн бусдын хувьд үйлдвэрлэл болон бизнесийн нууц ч хамаарна.
[1] 31 дүгээр зүйл.Зөвлөгөө, мэдээлэл өгөх
31.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй.
31.2.Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй.
[1] Захиргааны ерөнхий хууль. 2015. 37 дугаар зүйл. 37.1 дэх хэсэг
[1] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар/Судалгаа, хэрэглээний/. УБ., 2017. 103 дахь тал
[1]Хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл өөрийн бүтээлдээ: “Өргөдөл гаргагч” гэж өөрт хамааралтай асуудлыг /зөв эсвэл буруу нь чухал биш/ шийдвэрлүүлэхээр өргөдлөөр дамжуулан захиргааны байгууллагад хандсан этгээдийг ойлгоно. Өргөдлийг албаны шугамаар шийдвэрлэж өргөдөлд буй зорилгод хүрэхийн тулд ямар нэгэн захиргааны акт гаргах ба энэ нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд байна. Өргөдлийг ЗБ-д гаргаснаар оролцогчийн эрх зүйн байдал үүсэх ба өргөдөл гаргагчийн хувьд тухайн хувийн асуудлаа бүрэн хариуцахаас гадна тодорхой эрх хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг илэрхийлж байдаг. Харин өргөдөл нь санал санаачилга эсвэл мэдээллээс бүрдсэн байж болох бөгөөд эдгээр нь оролцогчийн эрх зүйн байдал үүсгэхгүй гэжээ.
[1] Захиргааны ерөнхий хууль. 2015. 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг
[1] Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг
[1] Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг
[1] Захиргааны ерөнхий хууль. 2015. 15 дугаар зүйл. 15.1 дэх хэсэг
[1] Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг
[1] Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг
[1] Тус мэдээлэл гэдэгт бичмэл мэдээллүүд, эд мөрийн баримтыг баримтжуулсан үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг зэрэг орно.
[1] Энэ нь захиргааны шийдвэр гаргахад шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тухайн захиргааны байгууллагын эрхэлж байгаа чиг үүргээс илүү тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд захиргааны байгууллага шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулж, улмаар уг дүгнэлтийг шийдвэр гаргахдаа нотлох баримтаар ашиглаж болно.
[1] Захиргааны шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий захиргааны байгууллагад ирүүлэх боломжгүй бусад байгууллага, албан тушаалтанд байгаа баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй газар дээр нь очиж буюу тухайн байгууллага, албан тушаалтны байрлах байр, архивт нь очиж танилцах, эх хувиас нь хуулбар хийж авах, харьцуулан тулгах зэрэг ажиллагааг хамааруулан ойлгоно.
[1] Ямар нэгэн объектын нөхцөл байдал, байршил, бодит тоо хэмжээ, шинж чанарыг тодорхойлох зорилгоор уг ажиллагааг хийж болох бөгөөд туршилт явуулсан бол тэмдэглэл үйлдэж, оролцсон хүмүүсээр гарын үсэг зуруулна.
[1] Я.Цэвэлийн толь бичигт “тайлбар” гэдгийг утгыг тайлбарласан бичиг, нэмэн дэлгэрүүлж хэлсэн зүйл, учрыг дэлгэрүүлэн хэлэх, “санал” гэдгийг бодож байгаа зүйл, бодол, бодлого, санаа, хүсэл, эрмэлзэл хэмээн тодорхойлжээ.
[1] Захиргааны ерөнхий хууль. 2015. 27 дугаар зүйл
[1] Захиргааны ерөнхий хууль. 2015. 28 дугаар зүйл
[1] Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд Оролцогч баримт бичигтэй танилцах эрх гэх томъёоллоор хуульчилсан байдаг. Мөн хуулийн 43 дугаар зүйлд Захиргааны актыг мэдэгдэхтэй холбоотой харилцааг хуульчилсан.
[1] Захиргааны байгууллагаас захиргааны актыг хаяглаж буй этгээдийг тодорхойлсон тохиолдолд тухайн хаяглагдсан этгээд оролцогч болно. Хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл өөрийн бүтээлдээ: Захиргааны акт гарсны дараа хаяглагдсан этгээд оролцогч болдог бөгөөд захиргааны акт өнгөрсөн цагт нөлөөлөх боломжтойг анхаарах хэрэгтэй гэжээ.
[1] Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно.
[1] Захиргааны ерөнхий хууль. 2015. 50 дугаар зүйл
[1] Мөн хуулийн 29 дүгээр зүйл
[1] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги/3 дахь хэвлэлт/. УБ., 2015. 138 дахь тал
[1] Засгийн газрын 2019 оны 34 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
[1] Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчмыг зайлшгүй баримтлах учиртай. Тухайлбал, МУҮндХ-ийн 1.2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасанчлан сахилгын шийтгэл ногдуулах ажиллагаанд тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг баримталбал зохино.
[1] Тухайлбал Захиргааны ерөнхий хуульд зааснаар Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд буюу албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах зэрэг ажиллагаанд иус хуулийн холбогдох заалтыг удирдлага болгоно.
[1] Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэгт зааснаар Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.
[1] Холбогдох гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хариу өгөх, хариу өгөх хугацаа зэрэгт тус хуулийн заалтыг баримтална.
[1] Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг мөрдөж байна.
[1] Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;
3.эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;
4.улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх;
5.хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх;
6.харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;
7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;
8.өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;
9.албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;
10.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;
11.холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих байгууллагад мэдүүлэх;
12.төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх;
13.албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;
14.удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх;
15.харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;
16.Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах;
17.үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх;
18.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
[1] Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
1.албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах;
2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх;
3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах;
4.албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх;
5.улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох;
6.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглах;
7.ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;
8.албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүй үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах;
9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах;
10.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, тү үний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;
11.албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;
12.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.5, 4.1.6-д заасан хэлбэрээр иргэнийг ялгаварлан гадуурхах;
13.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх;
14.төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараах;
15.төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх;
16.хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсан тохиолдолд албан тушаал, ажлын байр, тамга, тэмдэг, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөс татгалзах;
17.нийтийн сонсголыг зохион байгуулах болон сонсголд оролцох журмыг зөрчих;
18.хууль тогтоомжид заасан бусад.
[1] Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр. 1.3.3 дахь хэсэг
[1] Төрййн албаны тухай хууль. 2017. 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг
[1] Төрийн албаны тухай хууль. 1994. 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт
[1] Төрийн албаны тухай хууль. 1994. 25 дугаар зүйл
[1] Төрийн албаны тухай хууль. 1994. 101дүгээр зүйл.
[1] Төрийн албаны тухай хууль. 2002. 25 дугаар зүйл
[1] Төрийн албаны тухай хууль. 2017. 47 дугаар зүйл
[1] Цагдаагийн албаны тухай хууль. 2017. 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэг
[1] Энэхүү зарчим нь Англид бүрэлдэн тогтсон зарчим бөгөөд эрх мэдлээ дур зоргоор хэрэгжүүлэхээс сэргийлж, ард түмний эрхийг хамгаалахыг гол агуулга болгосон зарчим ба Алберт Венн Дайси/1835-1922/ нь “rule pf law”-ын үндсэн 3 шинжийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Шүүхээс хууль зөрчсөн гэм буруутай нь тогтоогдохоос өмнө хэнд ч бие махбодын хувьд болон эд материалын хохирол учруулж шийтгэж болохгүй,
2.Бүх хүмүүс хуулийн өмнө эрх тэгш, хэн ч хуулиас гадуур байх ёсгүй, нийгмийн байр суурь, хүйс зэргээс хамааралгүй бүгд хууль, шүүхийн өмнө эрх тэгш учир төрийн өндөр албан тушаалтан ч жирийн иргэний нэгэн адил хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй.
3.Хувь хүний эрх, эрх чөлөөг халдлагаас сэргийлэхэд шүүх үндсэн үүрэг гүйцэтгэнэ гэжээ.
[1] Ж.Цэцэгмаа. Гадаад орнуудын төр, эрх зүйн түүх. УБ., 2009. 140 дэх тал
[1] Дам эшлэв. П.Амаржаргал. Магна Харт(Хоёр дахь хэвлэл). УБ., 2016. 28 дахь тал
[1] Н.Мөнхзул. Төрийн тусгай албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах эрх зүйн зохицуулалтын онцлог/Эрдэм шинжилгээний өгүүлэл/. УБ., 2021. 1 дэх тал
[1] Мөн тэнд
[1] Захиргааны ерөнхий хуульд зааснаар дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:
1.нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;
2.гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;
3.иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд;
4.захиргааны шийдвэрийг техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол;
5. захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол;
6. төрийн болон албаны нууцын тухай, байгууллагын нууцын тухай, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжоор хамгаалагдсан бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарах бол.
[1] Б.Дөлгөөн. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны эрх зүй: Онол, хэрэглээ, тулгамдсан асуудал. УБ.,2023. 37 дахь тал
[1] Мөн тэнд, 38 дахь тал
[1]Мөн тэнд, 39 дэх тал
[1] Б.Дөлгөөн. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны эрх зүй: Онол, хэрэглээ, тулгамдсан асуудал. УБ., 2023. 126 дахь тал
[1] Иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж буй акт гэдэг нь иргэн, хуулийн этгээдээс хуульд үндэслэн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл, үнэмлэх зэрэг өөртөө ямар нэгэн ашигтай байдал олж авахаар гаргасан хзсэлтийг шийдвэрлэж гаргасан захиргааны байгууллагын шийдвэрийг хэлнэ. Энэ нь хүсэлтийг хүлээн авч зөвшөөрөх болон татгалзах гэсэн хэлбэртэй.
[1] Б.Дөлгөөн. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны эрх зүй: Онол, хэрэглээ, тулгамдсан асуудал. УБ., 2023. 129 дэх тал
[1] Токио дүүргийн шүүх 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрт шүүхийн шийдвэр, гэр бүлийн бүртгэл, мэдээлэл зэрэг тухайн шийдвэр хаяглагдсан этгээдийн тайлбарыг сонсох шаардлагагүйгээр нотлогдохуйц хангалттай итгэл төрүүлэхүйц баримтыг ойлгоно гэж тайлбарласан гэж Хууль зүйн ухааны доктор Б.Дөлгөөн өөрийн бүтээлдээ дурджээ.
[1] Дараах агуулгаар ойлгоно. Үүнд:
1.Хэрэглэсэн хуулийн заалт,
2.Тухайн хуулийн заалтыг хэрэглэх болсон бодит нөхцөл байдал,
3.Бодит нөхцөл байдалд хуулийн зүйл заалтыг хэрхэн хэрэглэсэн тухай.
[1] Б.Дөлгөөн. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны эрх зүй: Онол, хэрэглээ, тулгамдсан асуудал. УБ., 2023. 138 дахь тал
[1] Ж.Сүхбаатар. Өрнөдийн захиргааны эрх зүйн тойм. УБ., 2015. 27 дахь тал
[1] Omar Mahmoud A՛amar, Noor Issa Alhendi. Disguised Disciplinary Sanctions and Public Service in French law/Arab law quarterly(2023)/. 21 Nov 2022. P.12
[1] Ж.Сүхбаатар. Өрнөдийн захиргааны эрх зүйн тойм. УБ., 2015. 47 дахь тал
[1] 2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, 2021 оны 6-р сарын 25-ны өдөр (BGBl. I х. 2154) нэмэлт өөрчлөлт оруулсан.(BGBl. I p. 102)"
[1] Verwaltungsverfahrensgesetz (VwVfG). § 9 Artikel
[1] Verwaltungsverfahrensgesetz (VwVfG). § 22 Beginn des Verfahrens
[1] Verwaltungsverfahrensgesetz (VwVfG). § 24 Untersuchungsgrundsatz
[1] Verwaltungsverfahrensgesetz (VwVfG). § 28 Anhörung Beteiligter
[1] Verwaltungsverfahrensgesetz (VwVfG). Verpflichtung zur Anhörung von Beteiligten
[1] "2009 оны 2-р сарын 5-ны өдрийн Холбооны нийтийн албан хаагчдын тухай хууль (BGBl. I p. 160), хамгийн сүүлд 2023 оны 7-р сарын 17-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан (BGBl. 2023 I No. 190)"
[1] https://www.gesetze-im-internet.de/bdg/BJNR151010001.html?fbclid=IwAR1RFP7g6bBuJYOueeHysDjJF0uBYXdIU-iDX0pORZ79XmneDFTYZ-rKWks
[1] Bundesdisziplinargesetz (BDG). § 10 Entfernung aus dem Beamtenverhältnis
[1] Bundesdisziplinargesetz (BDG). § 15 Disziplinarmaßnahmeverbot wegen Zeitablaufs
[1]https://www.gesetze-im-internet.de/bdg/BJNR151010001.html?fbclid=IwAR1RFP7g6bBuJYOueeHysDjJF0uBYXdIU-iDX0pORZ79XmneDFTYZ-rKWks
[1] Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлан. УБ., 2021. 40 дэх тал
[1] Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан-2021. УБ., 2022. 83 дахь тал
[1] Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан-2022. УБ., 2023. 86 дахь тал
[1] Цаашид “МХШК” гэх;
[1] Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан-2023. УБ., 2024. 23 дахь тал
[1]Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
[1] Төрийн албаны зөвлөл. 2013.05.23-ны өдрийн 617 дугаартай албан бичиг
[1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр. Дугаар 128/ШШ2019/0761
[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал. 2020 оны 02 сарын 13 өдөр. Дугаар 221/МА2020/0120
[1] Улсын дээд шүүхийн тогтоол. 2020 оны 06 сарын 25 өдөр. Дугаар 251
[1] Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт. 2020 оны 04 сарын 30-ны өдөр. Дугаар 02
[1] Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт. 2020 оны 05 сарын 04-ний өдөр. Дугаар 03
[1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. 2021 оны 10 сарын 26 өдөр. Дугаар 128/ШШ2021/0700
[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал. 2021 оны 12 сарын 31 өдөр. Дугаар 221/ма2022/0028
[1] Улсын дээд шүүхийн тогтоол 2022 оны 10 сарын 24 өдөр. Дугаар 001/хт2022/0066
[1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр. Дугаар 544
[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр. Дугаар 221/МА2017/0720
[1] Улсын Дээд Шүүхийн тогтоол. 2017 оны 12 сарын 18-ны өдөр. Дугаар 528
[1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр. Дугаар 128/ШШ2020/0153
[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр. Дугаар 272
[1] Улсын Дээд Шүүхийн тогтоол. 2020 оны 07 сарын 27-ны өдөр. Дугаар 316
[1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр. Дугаар 0136
[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр. Дугаар 282
[1] Улсын Дээд Шүүхийн тогтоол. 2020 оны 07 сарын 22-ны өдөр. Дугаар 306
[1] Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр. Дугаар 115/ШШ2019/0020
[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр. Дугаар 25
[1] Улсын Дээд Шүүхийн тогтоол. 2020 оны 04 сарын 01-ний өдөр. Дугаар 105
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
5 days ago
Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
2 weeks ago
Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
3 weeks ago
2024 оны 12 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зөвшөөрөлгүй барьсан барилгад нөхөж зөвшөөрөл олгохгүй
2025-02-03
-
Төрийн жинхэнэ албан хаагчийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг буруу хэрэгжүүлсэн албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгов
2025-01-31
-
Америкийн Нэгдсэн Улсын Дээд шүүхийн шийдвэрийн хураангуй-Хамгаалалтын хувцас хэрэгслийг өмсөх, солиход зарцуулсан хугацаа болон үйлдвэрлэлийн талбай руу ирж, очих хугацааг ажилсан цагт оруулан тооцно.
2025-01-31
-
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-03 Сэтгүүлдуудаж байна ! -
Сэмбээчамбуугийн Амбасэлмаа
2025-02-03 Магистрын ажилдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-03 Сэтгүүлдуудаж байна ! -
Ганхуягийн Агар-Эрдэнэ
2025-01-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-31 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-30 Сэтгүүлдуудаж байна ! -
Сэргэлэн Аминаа
2025-01-30 Судалгааны тойм & Тойм судалгаадуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-29 Сэтгүүлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2025-01-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-28 Сэтгүүлдуудаж байна !