Бүтээлийн нэр
Хувьцаат компанийн хувьцааг өв залгамжлахад тулгамдаж буй асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Компани, Үнэт цаас & Хөрөнгийн зах зээл
Бүтээлийн товч
Ашгийн төлөө хуулийн этгээд компани, тэр дундаа Хувьцаат компанийн эздийн өмч буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь хэдэн тэрбумаар тоологдох ба энэ утгаараа Арилжааны эрх зүйн нөлөө бүхий судлагдахуун болдог. Монгол Улсын Иргэний хуульд эрх өв залгамжлахтай холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулж өгөөгүй ба гагцхүү мөн хуулийн 508, 516 дугаар зүйлүүдээр ерөнхийлөн зохицуулсан байдаг. Гэтэл хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нас барах, улмаар өв залгамжлалын асуудал хөндөгдөхөд хуулиар зохицуулаагүй олон асуудал практикт тулгарч байгаа нь нууц биш. Монгол Улс нь 1992 оноос чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж хувийн хэвшлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн цаг үеэс эхлэн хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгуулж, эсхүл хувьцаат компанийн хувьцааг өмч хувьчлалын үр дүнд худалдан авч, компанийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж байсан эцсийн өмчлөгчид өдгөө эхнээсээ тэтгэврийн насанд хүрчээ. Тэдгээр хувьцаа эзэмшигчид цаашдаа өөрийн эзэмшиж буй хувьцаа болон компанийг хэрхэн үр хойчдоо өвлүүлэх, өв залгамжлагчдын хооронд үүсэх маргаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр ач холбогдол өгч байна. Хэрэв өв залгамжлалтай холбоотой маргаан үүссэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн хэдэн тэрбумаар тоологдохоор байгаа нь уг асуудалд хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн судлаачид болон хууль тогтоогчид урьдчилан бэлтгэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага үүсгээд байна.

Өв залгамжлал, бэлэглэлийн үндсэн дээр үнэт цаасаар гэрчлэгдэх өмчлөх эрхийг шилжүүлэхэд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д 3-10 хувийн үйлчилгээний хөлс, хувьцаанд хуваарилсан ногдол ашгийг өвлөн авахад нэмж 1 хувийн үйлчилгээний хөлс төлж байгаа нь хувьцаа эзэмшигч, түүний өвлөгчид их хэмжээний мөнгөн хөрөнгийн дарамт үзүүлж, Хувьцаа эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, Монгол Улсын Татварын хууль тогтоомжоор хуульчлан тогтоож өгөөгүй эдийн засгийн үндэслэлгүй өндөр хураамжийг суутган авч буйг Хувьцаа эзэмшигчийн зүгээс энэхүү бүтээлээр шүүмжилнэ.
Түлхүүр үг
Өв залгамжлал, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх, хувьцаа, татвар, хураамж, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ), Шүүхийн шийдвэр.
Бичигдсэн огноо
2023-05-19
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-04-25
Товч мэдээлэл үзсэн
26
Бүрэн эхээр нь үзсэн
Эшлэлийн тоо
3
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.ДӨЛГӨӨН “Хувьцаат компанийн хувьцааг өв залгамжлахад тулгамдаж буй асуудал” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2377
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

 1. Үндэсний Статистикийн хороо. Аж ахуйн нэгжийн 20201 оны тооллогын үр дүн тайлангийн 35-р талд өгөгдсөн мэдээллээс дүгнэв. 2022 он. Улаанбаатар хот

2. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн танилцуулга. Source: https://www.schcd.mn/?page_id=13065 

3. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0092 дугаар шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 3.8.