1.Өрийг хувьцаагаар солихын давуу талууд: Зээл, хүүгийн дарамт буурах, Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өсөх, Зээлд төлөх байсан мөнгөн хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх, бизнесийн цар хүрээг тэлэх зорилгоор ашиглах, Шинэ хувьцаа эзэмшигч орж ирснээр засаглал сайжрах, Зохистой харьцааны шалгуур үзүүлэлт хангах зэрэг. /хуудас 1-2/
2.Халаасны хувьцааг өр төлбөрөөр шууд солих боломжтой. /3-р хуудас, 2.2.с/
3.Өрийг хувьцаагаар солих зорилгоор нэмж гаргасан хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигчдийн эрхийг өр төлбөр авагчаас урьтаж заавал эдлүүлэх, эдлэх боломжоор хангах шаардлагатай. /4-р хуудас, 2.3/
4.Хэд хэдэн хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох хувь хэмжээгээр л нэмж гаргасан хувьцаанаас тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй. /4-р хуудас. А ХХК-ийн жишээ/
5.Хувьцаа эзэмшигч нь нэмж гаргасан хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хэрэгжүүлж болох ба бүхэлд нь эсхүл хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж бас болно. /4-р хуудас. Батын жишээ/
6.Хуралд оролцоогүй, эсрэг санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч нь компаниас хувьцааг эргүүлэн худалдан авах шаардлага гаргах эрхтэй. /5-р хуудас/
7.Өр төлбөр авагч нь өөрөө хувьцаа эзэмшигч тохиолдолд 1/ хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж, харин үүний дараа өр төлбөр авагчийн хувьд өр төлбөрөөр солихыг зөвшөөрнө. Хэрэв тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлвэл компанийн нэмж гаргасан хувьцааны төлбөрийг мөнгөн хөрөнгөөр эсхүл дүрэмд зөвшөөрсөн бусад хэлбэрээр төлнө. 2/ өр төлбөр авагч-хувьцаа эзэмшигчийн хувьд өрийг хувьцаагаар солих нь сонирхлын зөрчилтэй хэлцэл тул тухайн хувьцаа эзэмшигч өрийг хувьцаагаар солих асуудалд саналын эрхгүй, бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. /6-р хуудас. Жишээ 2/
8.Өрийг хувьцаагаар солих эрх үүсэх: 1/ хувьцаа эзэмшигчид Компанийн нэмж гаргасан хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж, эсхүл хэрэгжүүлсэн ч цаана нь өрөөр солих хувьцаа үлдэх шаардлагатай. 2/ Өр төлбөр авагч эсхүл зээлдэгч зөвшөөрсөн байх.
9.Өрийг хувьцаагаар солих төсөл, нөхцөл журам. /хуудас 6-11/
10.Тайлан баланст хэрхэн бүртгэх талаар. /хуудас 8, 10/
11.Өрийг хувьцаагаар солих гэрээ, хүчин төгөлдөр бус болох нөхцөл / 11-р хуудас, 2.6/
12.Улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал. /13-р хуудас, 2.9/
Нэмж хувьцаа гаргах
Тэргүүн ээлжид хувьцаа худалдан авах хувьцаа эзэмшигчийн эрх
Хувьцаа эзэмшигчийн шийдвэр
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
1. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 411 дүгээр тогтоол.
2. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 64 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааны журам”-ын 2.1.1.
3. Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.Тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд уг тайлан гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй.
4. Компаниас хувьцаа нэмж гаргаснаар хувьцаа эзэмшигчийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь өөрчлөгдөх нөхцөл
5. 25.6.Компанийн өрийг хувьцаагаар солихоор нэмж гаргасан хувьцааг хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхтэй.
6. 34.2.Хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 3 дугаар зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа,түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
33 minutes from now

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !