Бүтээлийн нэр
Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч
Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ЗХШХШтХ-ийг баталсан бөгөөд тус хуулийн §18.3-т зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд нь тухайн хуульд заасан асуудлаар, харин хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад этгээд нь “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэсэн хоёр шаардлагыг хангасан нөхцөлд хүрээлэн байгаа орчин(1), хүүхдийн эрх(2), нийтийн эрүүл мэнд(3), нийтийн өмч (4) гэсэн дөрвөн асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах боломжтой болсон.
Ийнхүү нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг илүү мэдээлэлтэй, туршлагатай, асуудлыг ул суурьтайгаар харж чадах, асуудалд илүү ойр байдаг тэрхүү хэсэг буюу төрийн бус, мэргэжлийн байгууллагад нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар захирганы хэргийн шүүхэд хэрэг хэлэлцүүлэх боломжийг нээснээрээ нийтийн ашиг сонирхол хангагдах баталгааг илүү нэмэгдүүлсэн.
ЗХШХШтХ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөөд даруй хоёр жил шахам хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд цаашид нийтийн ашиг сонирхлыг төлөөөлсөн нэхэмжлэлтэй маргааны тоо өсөх хандлагатай байна.
Иймд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, шүүх энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог зэргийг судалж, тодорхой санал зөвлөмж гаргах нь онолын болоод практикийн түвшинд ач холбогдолтой гэж үзэн энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно.
Энэхүү судалгааны ажлыг “Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал П.Баттулга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Мөнх-Эрдэнэ нар гүйцэтгэсэн бөгөөд зөвлөхөөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын тэнхимийн багш, доктор Ц.Цогт нар ажиллалаа.
Судалгааг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 4 сарын хугацаанд гүйцэтгэж, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ЗХШХШтХ-ийн зохицуулалтын үзэл санаа, агуулгыг судалж, хууль хэрэгжиж эхэлснээс хойш захиргааны хэргийн шүүхээс энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэж буй практикт дүн шинжилгээ хийж, тодорхой санал, зөвлөмжийг боловсруулсан болно.

Түлхүүр үг
нийтийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхлыг тодорхойлох нь, захиргааны хэргийн шүүх, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах, нийтийн өмчийг хамгаалах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах
Бичигдсэн огноо
2018-05-18
Хуудсын тоо
60
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2018-10-24
Товч мэдээлэл үзсэн
7684
Бүрэн эхээр нь үзсэн
595
Эшлэлийн тоо
99
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга
Т.Мөнх-Эрдэнэ
Оюуны Инноваци ТББ
“Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх” (2018), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/382
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хүүхдийн “эсэн мэнд амьдрах”, “хамгаалуулах” эрх нь төрсөн хүүхдээс гадна “төрөөгүй” хүүхдийн амьдрах эрхэд нэгэн адил хамаарна
2025-04-21
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Жаргалсайхан Энхмаа
2025-04-22 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-21 Судалгааны тайландуудаж байна ! -
Эрдэнэбилэг Баасанбямба
2025-04-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна !