Бүтээлийн нэр
Хуулийн бичвэр дэх зарим холбох үгийн хэрэглээ
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Хууль зүйн техник
Бүтээлийн товч
Хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийн бичвэр, үг хэллэг нь монгол хэл бичгийн дүрэмд нийцсэн, товч тодорхой, салаа утгагүй, нэг мөр, ойлгоход хялбар байх ёстой. Үүнд холбох үгсийг зөв хэрэглэх нь чухал юм. Хэл шинжлэлд холбох үгсийн философи ба логик шинжийг тодорхой томьёоллоор илэрхийлсэн нь хууль тогтоомжийг бүтээх, шүүхийн шийдвэр боловсруулах ажилд хууль зүйн оновчтой техник бүрдүүлэх, холбох үгсийн хэрэглээг жигдлэх, хууль зүйн утгыг нь нэг мөр болгоход чухал ач холбогдолтой.
Олон холбох үг орсон хуулийн заалтыг ойлгоход бэрх, ээдрээтэй болж, салаа утгаар тайлбарлагдан буруу хэрэглэснээс хуульчдын дунд багагүй маргаан үүсдэг. Ялангуяа “ба”, “буюу”, “эсхүл” зэрэг холбох үгс болон таслал (,)-ын хэрэглээг хууль зүйн техникийн хувьд нэг мөр болгоогүйгээс хуулийн бичвэрт салаа утгатай, ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсдэг тул тэдгээрийг хэл зүйн утга, үүрэг талаас нь жигдлэх нь даруй шийдвэрлэвэл зохих асуудлын нэг болжээ.
Иймд тус өгүүлэлд Эрүүгийн хууль, Иргэний хуулийн тодорхой зүйл, заалтууд дахь зарим холбох үгийн алдаатай хэрэглээ болон Монгол Улсын Үндсэн хууль дахь “буюу”-ийн буруу хэрэглээг тус тус жишээ баримттайгаар хэл шинжлэлийн эх сурвалжуудыг үндэс болгон харьцуулан судлахын зэрэгцээ хуулийн хэл найруулгад туслах үгсийн зөв зохист хэрэглээг анхаарч, хууль зүйн оновчтой техник, аргыг бий болгох, шүүхийн хэл шинжлэлийг хөгжүүлэх талаар авч үзсэн болно.
Түлхүүр үг
Монгол хэлний холбох үг, ба, бөгөөд, буюу, эсхүл, таслал, хууль зүйн хэл шинжлэл, шүүхийн хэл шинжлэл, хууль зүйн нэр томьёо
Бичигдсэн огноо
2020-12-17
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-01-04
Товч мэдээлэл үзсэн
7088
Бүрэн эхээр нь үзсэн
158
Эшлэлийн тоо
35
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Өмирбек
“Хуулийн бичвэр дэх зарим холбох үгийн хэрэглээ” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/841
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !