Бүтээлийн нэр
Олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Иргэний процессын эрх зүй,
Хэрэглэгчийн эрх
Бүтээлийн товч
2015 онд АНУ-д 475000 автомашины удирдлагын схемд гарсан алдааг нуун дарагдуулсан Фольксваген үйлдвэрээс нөхөн төлбөр гаргуулан хэрэглэгчдэд учирсан хохирлыг барагдуулсан нь шуугиан тарьж байсан. Үүний гол асуудал нь 475000 хэрэглэгч шүүхэд хандаж, 475000 удаагийн шүүх хурал, шүүхийн шийдвэр гараагүйд оршино. Энэхүү тохиолдол нь Англид анхлан үүссэн “Class action” гэх тодорхойгүй тооны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж нэг хэсэг нь нэхэмжлэл гаргах замаар нийт хохирогчдод учирсан хохирлыг барагдуулах үйл явцын жишээ юм.
Монгол улсын хувьд 2002 онд Иргэний хуулийг шинэчлэн найруулахдаа худалдааны, хэрэглэгчийн гэрээний асуудлыг үүргийн ерөнхий харилцаанд багтааж, үүнийг дагасан процессийн хууль батласан. Тиймээс хэрэглэгчийн гэрээний нарийвчилсан зохицуулалт, хэрэглэгчийн эрхийг шуурхай хангах асуудал орхигдсон. Иймд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах “Class action” буюу “Олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах” зохицуулалтыг Монголын хөрсөнд буулгах цаг болсон гэж үзэж энэ судалгааны ажлыг хийлээ. Мөн олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах ухагдахууныг Монголын эрх зүйн орчинд нэвтрүүлэх арга зүй, зохицуулалтыг судлахыг зорив.
Зорилгодоо хүрэхийн тулд гадаад улсын эрх зүйн зохицуулалт, өөрийн улсын төстэй харилцааг харьцуулан судлах, рецепчлэх боломжтой хувилбарыг гаргаж ирэх зорилт тавьж, харьцуулалтын, логикийн, дүн шинжилгээ хийх аргуудыг сонгож ашигласан.
Судалгаагаар олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалтыг Монголын хууль зүйн шинжлэх ухааны салбарт бий болоогүйг тогтоож, хэрэв уг судалгааны сэдэв болгож буй зохицуулалт хуульчлагдсан тохиолдолд хэрэглэгчдийн зөрчигдсөн эрхийг хугацаа, зардлын ашигтай байдлаар шийдвэрлэх боломж бүрдэх практик ач холбогдолтой болохыг батласан болно.

Түлхүүр үг
Class action, олон тооны хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах, Худалдааны эрх зүй, арилжааны эрх зүй.
Keywords: Class action, defend the rights of a large number of consumers, defend the rights of a large number of consumers and make a claim.
Keywords: Class action, defend the rights of a large number of consumers, defend the rights of a large number of consumers and make a claim.
Бичигдсэн огноо
2021-04-21
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-06-08
Товч мэдээлэл үзсэн
4508
Бүрэн эхээр нь үзсэн
82
Эшлэлийн тоо
9
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Бадрах
“Олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/974
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
11 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !