Бүтээлийн нэр
Гэм хор учруулснаас үүсэх үүргийн тусгай төрөл: төрийн албан хаагчийн учруулсан гэм хорыг төр хариуцан арилгах асуудал
Тэмдэглэл
Шүүх эрх мэдэл сэтгүүл, 2015 оны №3-т нийтлэгдсэн.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Гэм хорын эрх зүй
Бүтээлийн товч
Орчин үеийн эрх зүйн тогтолцоонд гэм хорыг арилгах үүргийн ерөнхий үндэслэлийн хувьд үзэл баримтлалын шинжтэй ялгаа арилсан боловч гэм хорын тусгай төрлүүдийн тухайд харилцан адилгүй байдаг.

Бусдад гэм хор учруулсан этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд уг этгээдийн гэм буруу, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх тухай зарчим дэлхийн улс орнуудад нийтлэг хэрэгжиж байна. Гэм буруугүй бол хариуцлага хүлээхгүй байх энэхүү ерөнхий зарчим нь либераль-индивидуализмын үзэл санаатай нягт холбоотойгоос гадна, үйлдвэржсэн улс орнуудад дэлгэрсэн нийгмийн дарвинизмын “хөндлөнгөөс оролцох онцгой шалтгаан байхгүй бол алдагдал хаана үүснэ тэнд нь орхих нь зөв бодлого” гэсэн үзэл хүчтэй байсантай холбоотой юм. Энэхүү гэм хорын ерөнхий зарчмын хувьд XIX зууныг хүртэл асуудал бага байсан боловч үйлдвэрлэлийн хөгжил дагасан осол аваар ихэссэнтэй холбоотойгоор ажилтанд учирсан хохирлыг гэм буруутай эсэхээс үл хамааран үйлдвэрийн эзэн хариуцах асуудал тавигдах болсноор гэм хорын тусгай төрлүүд үүссэн юм.

Ийнхүү үйлдвэржсэн орнуудад олон хүчин зүйлийн нөлөөн дор гэм буруугүйгээр хариуцлага хүлээх тухай хууль тогтоомж, үзэл баримтлал хөгжиж, үйлдвэрлэлийн ослын зардлыг ажил олгогч нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зардалдаа нэмж тусгах замаар нийт нийгэмд хуваарилах боломжтой гэсэн номлол болжээ. Аливаа этгээдэд учирсан гэм хорыг арилгах үүргийг шууд гэм буруутай эсэхээс үл хамааран ногдуулах гэм хорын тусгай төрлүүд тухайн улсын нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагатай холбоотой, төрийн бодлогын нэг асуудал болж хөгждөг аж.

Манай улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий үндэслэлийг, харин 498-504, 512 дугаар зүйлүүдээр гэм хор учруулснаас үүсэх үүргийн тусгай төрлийг тодорхойлсон. Энэхүү гэм хорын тусгай төрөл бүрийн хувьд онцлогтой учраас иргэний эрх зүйчдийн хувьд анхааран үзэх шаардлагатай олон асуудал байдаг тул энэ өгүүллийн хүрээнд зөвхөн төрийн албан хаагчийн учруулсан гэм хорыг арилгахтай холбоотой эрх зүйн үзэл баримтлал, онол, хууль тайлбарлан хэрэглэх асуудлыг хөндөж тавихыг зорилоо.
Түлхүүр үг
Төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдэл, гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий үндэслэл, эрх зүйн үзэл баримтлал, онол, хууль тайлбарлан хэрэглэх асуудал
Бичигдсэн огноо
2015-06-13
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-06-28
Товч мэдээлэл үзсэн
6061
Бүрэн эхээр нь үзсэн
258
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Оюунтунгалаг “Гэм хор учруулснаас үүсэх үүргийн тусгай төрөл: төрийн албан хаагчийн учруулсан гэм хорыг төр хариуцан арилгах асуудал” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/995
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх