Бүтээлийн нэр
Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт
Зохиогч
Тэмдэглэл
Глоб Интернэшнл төвөөс Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө” төслийн хүрээнд бэлтгэв.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Интернэт бидний өдөр тутмын амьдралд янз бүрийн үр нөлөө үзүүлэх болжээ. Нийгмийн сүлжээний хэрэглээ хурдацтай тархаж, Монгол Улсын хэмжээнд л гэхэд Фэйсбүүк платформын хэрэглэгчдийн тоо 2.1 саяыг даваад байгаа нь нэг талаар мэдээллийн урсгалыг урьд хожид байгаагүйгээр тэлж байна. Гэвч нөгөө талдаа хуулийн хүрээнд хамгаалагдсан аливаа хүний халдашгүй дархан байдалд шууд халдсан, эсхүл үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хохирол учруулахуйц мэдээлэлд хяналт тавих боломж улам хумигдах болов. Өнөөгийн технологийн хөгжлийн хурдыг дагаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч нийгмийн сүлжээг ашиглах арга, барилаа сайжруулж, удирдамж, зарчмуудаа улам боловсронгуй болгох шаардлагатай байна.

Нэн ялангуяа, мэдээллийн суурь боловсрол, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаарх мэдлэг ойлголт хангалттай бус, нийгмийн сэтгэл зүй зохих хэмжээнд төлөвшиж чадаагүй манай улсын хувьд анхан шатны судалгааны энэ тайлангийн үр дүн зайлшгүй стратеги, бодлого, төлөвлөлтөд хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.

Цахим орчин, ялангуяа нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалтын тухай ярихдаа, нийгмийн сүлжээ (social network) ба нийгмийн хэвлэл мэдээлэл (social media) гэсэн хоёр ойлголтыг нарийвчлах нь чухал юм. Монгол Улсад нийгмийн сүлжээ гэсэн нэр томъёог түлхүү хэрэглэдэг. Мөн сошиал ертөнц гэж бараг хэвшиж байна. Англи хэлээрх мэдээллийн эх сурвалжуудад дээрх хоёр хэллэгийг хооронд нь хольж хэрэглэж болно гэж үзэх нь цөөнгүй ч тодорхой ойлголтын зөрүү байгаа гэж тайлбарлах нь ч бий. Тухайлбал, нийгмийн хэвлэл мэдээлэл нь агуулгад төвлөрсөн бол нийгмийн сүлжээ нь харилцаанд илүүтэй тулгуурласан ойлголт гэж цахим орчны зарим мэргэжилтэн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, social media буюу нийгмийн хэвлэл мэдээллийг өргөн хүрээнд нэвтрүүлэх хэрэгсэл гэж хэлж болох бол social network буюу нийгмийн сүлжээ нь бусдыг хооронд нь холбоход ашиглагддаг хэрэгсэл юм. Энэ хоёр ойлголт нь утга зүйн талаас гадна хэрэглээний хувьд ч адилгүй.

Нийгмийн хэвлэл мэдээлэл нь өргөний хүрээний уншигч, үзэгч, сонсогчдод мэдээлэл түгээх, дамжуулахад голчлон төвлөрдөг. Харин нийгмийн сүлжээ нь ашиг сонирхол нэгтэй хүмүүсийг нэгтгэж, хүй олноор (community) дамжуулан харилцаа тогтооход үндэслэнэ. Нөгөөтэйгүүр, нийгмийн хэвлэл мэдээлэл нь харилцаа холбооны суваг бөгөөд домайн хаягаар дамжуулан зочилдог байршил биш юм. Харин эсрэгээрээ нийгмийн сүлжээ нь харилцан ярианд үндэслэн хөгждөг хоёр урсгалтай харилцаа билээ.

Энгийнээр тайлбарлавал, нийгмийн сүлжээ нь танихгүй хүнтэй ч шууд харилцаа тогтоох боломжтой тодорхой цахим хуудсуудыг хэлж байна. Харин нийгмийн хэвлэл мэдээлэл нь дүрс бичлэг, дуу, зураг, нийтлэл гэх мэт агуулгыг нийгмийн сүлжээний хүрээнд түгээх систем юм. Энэ ч утгаараа нийгмийн хэвлэл мэдээллийн гол үнэ цэнэ нь бидний харилцаа, найз нөхөд, танилын сүлжээнд тулгуурладагт оршдог байна. Жишээлбэл, ямар ч дагагчгүй нийгмийн сүлжээний аккаунтаар хэчнээн сайн агуулга нийтэл, түгээхэд хэн ч харахгүй. Тиймээс нийгмийн хэвлэл мэдээллийг үнэ цэнэтэй байлгахын тулд эхлээд нийгмийн сүлжээгээ өргөтгөхөөс өөр замгүй юм.
Түлхүүр үг
Нийгмийн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ, цахим орчин, интернэт, интернэтийн эрх зүйн орчин, цахим орчны эрх зүйн зохицуулалт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Бичигдсэн огноо
2019-06-04
Хуудсын тоо
38
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-11-09
Товч мэдээлэл үзсэн
3889
Бүрэн эхээр нь үзсэн
60
Эшлэлийн тоо
61
Санал болгож буй эшлэлийн загвар
Л.Галбаатар Б.Пүрэвсүрэн Ц.Мөнхжин, Х.Наранжаргал “Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1113
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх