Бүтээлийн нэр
Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч /илчлэгч/-ийг хамгаалах тухай хуулийн төслийн зардлын тооцоо
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Бүтээлийн товч
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор тус тус баталсан. Энэхүү төлөвлөгөөнд “Шүгэл үлээгч /мэдээлэгч/-ийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгох”-оор тусгасан.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлнэ” гэж заасан юм.
Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ыг баримтлан Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг /илчлэгчийг/ хамгаалах тухай хуулийн төсөл дэх зардал, ачааллыг тооцох, зардлыг багасгах санал боловсруулахад энэхүү судалгааны зорилго чиглэнэ.
Энэхүү судалгаагаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад хэдий хэмжээний зардал, ачаалал үүсгэхийг урьдчилан гаргах юм. Уг төсөлд шүгэл үлээснээр иргэнд, хуулийн этгээдэд зардал, ачаалал үүсгэх, үүрэг болгосон заалт тусгаагүй, харин төрийн байгууллагад зардал, ачаалал үүсгэх зохицуулалт туссан байна. Иймд тухайн үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллагад үүсэх зардал, ачааллыг аргачлалын дагуу дараах алхмаар тооцож үзлээ. Үүнд,
1. Төсөлд төрийн байгууллагын гүйцэтгэх үүрэг,
2. Ажил, үйлчилгээг гүйцэтгэх хүний нөөцийн зардлыг тооцох,
3. Гарах зардлыг урьдчилан тооцоолох,
4. Нийт дүнг тооцон тэдгээрийг бууруулах боломжтой эсэхийг судлан боломжит хувилбарыг дэвшүүлэхийг зорьсон болно.
Түлхүүр үг
Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг /илчлэгчийг/ хамгаалах тухай хуулийн төсөл, Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг /илчлэгчийг/ хамгаалах тухай хуулийн төсөл дэх зардал, ачааллыг тооцох, зардлыг багасгах санал боловсруулах
Бичигдсэн огноо
2020-12-20
Хуудсын тоо
24
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-12-18
Товч мэдээлэл үзсэн
1036
Бүрэн эхээр нь үзсэн
1
Эшлэлийн тоо
28
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч /илчлэгч/-ийг хамгаалах тухай хуулийн төслийн зардлын тооцоо” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1775
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Энэхүү судалгааг АТГ-ын захиалгаар 2020 онд ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Амаржаргал удирдан, Эрдэм шинжилгээний ажилтан Э.Уянга, О.Төрболд нар хамтран гүйцэтгэв.
  2. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалын гарын авлага. Хууль тогтоомжийн тухай хууль /аргачлал, гарын авлага/, Хууль зүй, дотоод хэргийн яам, GIZ, Уб., 2016 он, 279 дэх тал.
  3. Түр хамгаалах байр http://www.mnb.mn/i/170106 /сүүлд үзсэн 2020.02.04/
  4. ХЗДХ сайдын 2017.2.14-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар батлагдсан “Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах журам”-ыг баримжаалав.
  5. Бүртгэлийн гэрчилгээ олгохоос эхлээд улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа авах хүртэлх үйлчилгээ багтах юм.
  6. Авлигатай тэмцэх газар, Авлигтай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018), 72 дахь тал.
  7. Хамгаалалтад авсан иргэдийн тохиолдлын тоог ЦЕГ-ын дэргэдэх Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн буюу нэг байгууллагын хэмжээнд авсан.
  8. Нэг байршлаас нөгөө байршил руу ирэх, очих хугацаа, замын хөдөлгөөний нягтаршил зэргийг харгалзан дээд хугацаагаар тооцов.
  9. Энэ нь анхан шатны зөвлөгөө өгөх хугацаа бөгөөд сэтгэл заслын эмчилгээ 2 жил хүртэл хугацаагаар үргэлжилдэг байна.
  10. Нийт зарцуулах хугацаагаар хүний нөөцийн хэрэгцээ тодорхойлогдох ба тэрхүү хугацааг жилд ажиллах ажлын цагт хувааснаар шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээ буюу нэмэгдэх ажлын байрны тоо гарна.
  11. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл”.
  12. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоол “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” https://www.legalinfo.mn/law/details/14892, (сүүлд үзсэн 2020.02.01).
  13. Хууль тогтоомжийн тухай хууль /аргачлал, гарын авлага/, Хууль зүй, дотоод хэргийн яам, GIZ, Уб.,2016 он, 286 дахь тал.
  14. Хууль тогтоомжийн тухай хууль /аргачлал, гарын авлага/, Хууль зүй, дотоод хэргийн яам, GIZ, Уб., 2016 он, 286 дахь тал.
  15. Хууль, хуулийн төслийн үр нөлөөг тооцох аргачлал, Хууль зүй, дотоод хэргийн яам, GIZ, Уб., 2012 он, 97 дахь тал.
  16. Гэвч тэрхүү материаллаг зардлын мөнгөн дүн нь 2012 оны тоон мэдээлэл болох тул агуулгыг удирдлага болгон “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалын гарын авлага”-ын дагуу үнийн дүнг авч тооцов. Тус хавсралтын зарим агуулгыг мөн хүснэгтэд нэмсэн болно. (Хууль тогтоомжийн тухай хууль /аргачлал, гарын авлага/, Хууль зүй, дотоод хэргийн яам, GIZ, Уб., 2016 он, 287 дахь талаас үзнэ үү.)
  17. Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс.
  18. Хог хаягдал зайлуулах, устгал, ариутгалд хамаарах бөгөөд хангамж, бараа материалын зардлын нэг хэсэг болдог байна.
  19. Нэг ширхэг автомашинд ногдох зардал.
  20. МУЗГ-ын 2005 оны 233 дугаар тогтоол “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам, Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ”.
  21. Мөн тэнд – Хоёрдугаар хавсралт, Үнийг дунджаар 800,000₮ гэж тооцоход 20% нь элэгдэл, хорогдол буюу 160,000₮ болно.
  22. Мөн тэнд – Хоёрдугаар хавсралт, Эд хогшил болох ширээ, сандал, шүүгээ, утасны аппаратын үнийг дунджаар 1,000,000₮ гэж тооцоход 10% нь элэгдэл хорогдол буюу 100,000₮ болно.
  23. ЗГ-ын 2002 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишиг”–т заасны дагуу нэг дэс түшмэлд ногдох ажлын өрөөний талбай 8м2 талбай байна. Үүнээс 2,300,000,000₮ 4483м2 =513,049.29₮ нь 1м2 талбайн өртөг бөгөөд 8м2 талбайн өртөг нь 4,104,394.37₮ болно. Нэг албан хаагчид оногдох талбайн өртөг 4,104,394.37₮ гэж тооцоход 1,6% нь элэгдэл хорогдол буюу 65,670₮ болно.
  24. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/80 дугаар тушаалын хавсралт, http://hudulmur-halamj.gov.mn/uploads/document/5f826e04bbd963714254f01897cd357f2e6cb642.pdf (сүүлд үзсэн 2020.02.01).
  25. Мөн тэнд. Түр хамгаалах байрны 1 хоногийн зардалд “Цалин, шимтгэл” гэдгийг нэгтгэн “цэвэрлэгээ, үйлчилгээний хөлс” гэж өөрчилсөн ба нийт үнийн дүнд өөрчлөлт ороогүй болно. /ажилтны цалин хөлсийг хүний нөөцийн зардалд тооцсон тул энд давхардуулан тооцох шаардлагагүй гэж үзлээ./
  26. “Хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 6040:2009 Монгол Улсын стандартад зааснаар “Түр хамгаалах байр” гэж хохирогчийг хүлээн авснаас эхлэн 1 долоо хоногоос 3 сар хүртэлх хугацаанд тусламж, үйлчилгээ үзүүлэх газрыг хэлэх бөгөөд нийт зардлыг тооцохдоо дээд хугацаа болох 3 сар буюу 90 хоногийн хугацаагаар тооцов. Ингэхдээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/80 дугаар тушаалын хавсралтаар баталсан нэг хоногийн зардлыг 90 хоногоор үржүүлэн нийт дүнг гаргасан.
  27. А/80 дугаар тушаалын хавсралтад бичиг баримттай холбоотой үйлчилгээний зардлыг тусгаснаас нийт дүнг авав.
  28. Мөн тэнд. Нэг үйлчлүүлэгчид шаардлагатай уламжлалт болон орчин үеийн аргаар сэргээн засах үйлчилгээний дүнг нэгтгэн гаргасан.