Бүтээлийн нэр
Компанийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Компани
Бүтээлийн товч
Компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахаар 2011 онд Компанийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Ийнхүү 9 жилийн хугацаанд нийт 7 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 48 зүйл, заалтыг өөрчлөн найруулсан байна.
Мөн Компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигчид өөрсдийн болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргах, эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглах үйлдлийг хязгаарлах, компанийн хэлбэр, нэгдлийн тухай ойлголтыг тодорхой болгох, толгой болон охин, хараат компанийн хоорондын харилцааг нарийвчлан зохицуулах, хуульд байгаа зөрчил, давхардлыг арилгах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох
үндсэн чиглэл”-ийн дагуу Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар заажээ.
Энэхүү судалгааг ХЗДХЯ-ны захиалгаар “Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажил эхэлсэнтэй холбогдуулан судалгааны ажлыг 2011 оны Компанийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хугацаанд эдийн засаг, эрх зүйн орчинд хэрхэн нөлөөлж, ямар эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлийг хийх шаардлагыг бий болгосон, цаашид буюу Ковид-19-тэй холбоотойгоор эдийн засгийн эрх зүйн орчинд ямар өөрчлөлт хийх бодит
шаардлага бий болж буйг дүгнэн, санал боловсруулах юм.
Компанийн тухай хуулийн хөгжил, дэвшил, 2011 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд Монгол Улсын эдийн засаг, эрх зүйн орчин хэрхэн өөрчлөгдсөн тухай, гадаадын зарим орны Компанийн тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдсан зарим асуудлыг харьцуулан Компанийн тухай эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтэд тулгамдсан зарим асуудлыг тодорхойлон цаашид ямар өөрчлөлт хийх бодит шаардлага бий болж буйг дүгнэн, санал боловсруулсан байна.
Судалгааны хүрээг тогтоохдоо Компанийн тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдсан зарим асуудлыг тодорхойлон, цаашид хэрхэн өөрчлөн шинэчлэх тухай санал дэвшүүлнэ. Энэхүү судалгааны явцад гарч болох хүндрэл, бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга замын талаарх эрдэмтэн, судлаачдын санал, шүүмжлэл, зөвлөмж, эрдэм шинжилгээний хурлын илтгэл, энэ чиглэлээр хийгдсэн судалгааны бүтээл, мэргэжилтнүүдийн ярилцлага зэргийг харгалзан үзсэн болно.

Түлхүүр үг
Компанийн тухай хууль, Компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгах
Бичигдсэн огноо
2020-12-14
Хуудсын тоо
52
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-12-19
Товч мэдээлэл үзсэн
2732
Бүрэн эхээр нь үзсэн
186
Эшлэлийн тоо
60
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн
“Компанийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1776
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- Энэхүү үнэлгээг ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал удирдан, Эрдэм шинжилгээний ажилтан Э.Уянга, Г.Сувд-Эрдэнэ, С.Цэрэндолгор нар хамтран гүйцэтгэв.
- “Тус хуульд анх удаа хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, иргэд хувьдаа өмчтэй байх эрхтэйг хуульчлан баталгаажуулсан” - М.Төрбаяр “Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал”, Үнэт цаас, хөрөнгийн зах зээл бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, эдийн засгийн өсөлт илтгэлийн эмхэтгэл (УБ: ХЗҮТ, 2006): 38 дахь тал.
- “Тус хуульд анх удаа “компани” гэх нэршлийг тусгаж, түүний тодорхойлолтыг хуульчилсан” – Хууль зүйн үндэсний төв, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Компанийн эрх зүйн асуудал (УБ. ХЗҮТ, 2003), 10 дахь тал /дам эшлэв/
- Тус хуульд дүрмийн сангийн доод хэмжээний хувийг өмнөх хуулиас өсгөсөн бөгөөд бусад зохицуулалтын хувьд өмнөх хуультай ерөнхийдөө адил.
- Тус хуулийг 1997 онд УИХ Соросын сангийн шугамаар хамтарсан төсөл хэрэгжүүлж, Колумбын их сургууль-ийн ... профессор Блэк болон Краакман-ийн компанийн жишиг загварт (A Self Enforcing Model of Corporate Law) үндэслэн боловсруулахыг зорьжээ. – Г.Давааням, Морал хазардын асуудлаас үүдэх толгой компанийн хариуцлага (УБ: Адмон принт, 2020), 29 дэх тал.
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2011), No42
- Д.Байлыхүү, Компанийн төлөөлөн удирдах зөвлөл (Адмон принт, Уб., 2016 он.), 31 дэх тал
- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ. /ХЗҮХ-ийн судалгааны тайлан. 2018 он./ http://nli.gov.mn/?p=4961 (сүүлд үзсэн 2019.10.25)
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2002), No7
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2018), No30
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2013), No24
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2010), No20
- Д.Байлыхүү. Хувьцаа болон хувьцаа эзэмшигчийн эрх, түүний хэрэгжүүлэлт (Адмон принт, Уб., 2017 он.),19 дэх тал.
- Мөн тэнд.
- Д.Байлыхүү. Хувьцаа болон хувьцаа эзэмшигчийн эрх, түүний хэрэгжүүлэлт (Адмон принт, Уб., 2017 он.), 52 дахь тал.
- The OECD, Guidelines on Corporate Governance of State-Owned Enterprises (Paris: OECD Publishing, 2015), http://dx.doi.org/10.1787/9789264244160-en
- Д.Байлыхүү. Хувьцаа болон хувьцаа эзэмшигчийн эрх, түүний хэрэгжүүлэлт (Адмон принт, Уб., 2017 он.),3 дахь тал
- Мөн тэнд, 30 дахь тал.
- G20/OECD, Principles of Corporate Governance (Paris: OECD Publishing, 2015), p.26. http://dx.doi.org/10.1787/9789264236882-en (Тус баримт бичгийг ЭЗХАХБ болон “Их Хорь” хамтран 2015 онд шинэчлэн баталсан бөгөөд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна)
- Д.Байлыхүү, Хувьцаа эзэмшигчдийн хурал (Адмон принт, Уб., 2016 он.),35 дахь тал
- СЗХ-ны 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолын хавсралт “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”, https://www.legalinfo.mn/annex/details/8870?lawid=13845
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.04-ний өдрийн 649 дугаар шүүхийн шийдвэрээс маргааны талаар дэлгэрэнгүйг үзнэ үү. http://new.shuukh.mn/irgenanhan/74995/view (Сүүлд үзсэн: 2020.08.05)
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2010), No7
- Ханнс Зайделийн сан, Эрх зүйн боловсрол академи, Арилжаа (худалдаа)-ны хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах /судалгааны тайлан/, (УБ: 2019), 15 дахь тал https://mongolia.hss.de/fileadmin/user_upload/Projects_HSS/Mongolia/Dokumente/2019/HGB_Studie.pdf
- Д.Байлыхүү, Компанийн төлөөлөн удирдах зөвлөл (Адмон принт, Уб., 2016 он.), 30 дахь тал.
- Мөн тэнд, 57 дахь тал.
- Мөн тэнд, 32 дахь тал.
- ESOP – Employee Stock Ownership Plan
- Д.Байлыхүү, Компанийн төлөөлөн удирдах зөвлөл (Адмон принт, Уб., 2016 он.), 40 дэх тал.
- Мөн тэнд.
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2004), No20
- Сайн дурын даатгалын хэлбэр, https://www.legalinfo.mn/annex/details/8551?lawid=13526 (Сүүлд үзсэн: 2020.08.06)
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2020), No17
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2020), No15, Тус хуульд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн хуулийн этгээдийг тодорхой хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэхээр хуульчилсан.
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2020), No15, Тус хуульд цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан.
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2020), No15, дээр дурдсан эм, эмнэлгийн хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан.
- ”Хууль дээдлэх ёс сэтгүүл” цуврал-76, “Групп компанийн хууль зүйн орчны харьцуулсан судалгаа”, 2020 он. 215 хуудас.
- ОХУ-ын хуулийн нэгдсэн цахим хуудас, www.consultant.ru/document/cons_doc_LAW_5142/8d8cd335130f04a7036c1eb50fff606c93fc643a/ (сүүлд үзсэн: 2020.05.12).
- ОХУ-ын Үндсэн хууль, http://www.constitution.ru/10003000/10003000-3.htm. (сүүлд үзсэн: 2020.08.10).
- ОХУ-ын хуулийн нэгдсэн цахим хуудас, http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_5142/a59399f9b8098892b58b37b351e1d8957453219a/. (сүүлд үзсэн: 2020.08.10).
- “МФЦ”-ээс байгуулсан ажлын хэсгийн тайлан. http://www.mfc-moscow.com/assets/files/misc/corp_law_next_steps.pdf (сүүлд үзсэн: 2018.01 сар).
- Гараджа, Ю. В. “ОХУ-ын компанийн тухай хууль тогтоомжийн цаашдын чиг хандлагад тулгарч буй асуудал”, Залуу эрдэмтэн. 2019. No 2 (240).х.х119-122. (сүүлд үзсэн: 2020.08.11). https://moluch.ru/archive/240/55502/
- Jiang Yu Wang “Overview of the company law regime in China”, 2014, p.4.
- Aspects of Company law in China, lecture of Professor Wen Shuangge, Jilin University, 2018.
- БНХАУ-ын Компанийн тухай хууль, http://fdi.gov.cn/1800000121_39_4814_0_7.html (сүүлд үзсэн: 2013.12.28).
- БНХАУ-ын “Компанийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйл. (сүүлд үзсэн: 2020.08.11).
- БНХАУ-ын “Компанийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйл. (сүүлд үзсэн: 2020.08.11).
- БНХАУ-ын “Компанийн тухай хууль”-ийн 44-51 дүгээр зүйл.
- China Collective Economy цахим хуудас. http://www.ce2293.com/qkglxt/showlm.asp?id=9289&fbclid=IwAR2G6Mrg9o_da1GRGYmtk8EK4EYiHiXtBhUKtFtscIAKlL_6CW0LbWbPPtM, (сүүлд үзсэн огноо 2019.01.02).
- “Tax measures in response to COVID-19” Based on information received from countries as of 23/03/2020 04 PM GMT”, 2020, p.31.
- Нийтийн тээврийн үйлчилгээнд гатлага онгоц, автобусны зорчигч тээвэр, метро, хотын хөнгөн төмөр зам, такси, холын зорчигч тээвэр, автобусны үйлчилгээ, амьдралын үйлчилгээнд соёл, спортын үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, аялал жуулчлал, зугаа цэнгэлийн үйлчилгээ, нийтийн хоол, байрны үйлчилгээ, оршин суугчдын өдөр тутмын үйлчилгээ орно.
- БНХАУ-ын хайлтын систем http://www.zlketang.com/news/kjsc/policy_detail/3314.html?fbclid=IwAR08kV5eLvVSfH9Cc2OUWK9uRlVRPLNQERybwm61v7IZpABoXyXz0kZ4bF8 (сүүлд үзсэн: 2020.08.10).
- Эпидемийн аюулаас урьдчилан сэргийлэх, хянах үндсэн баталгаат материал үйлдвэрлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг аймаг, түүнээс дээшхи хөгжлийн болон шинэчлэлийн газар, үйлдвэр, мэдээллийн газар тогтооно.
- Импортын барааг татвараас чөлөөлөх хугацааны арга хэмжээ нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зорилгоор хандивласан импортын материалыг татвараас чөлөөлөх импортын материалын хэмжээ, татваргүй татварын субъектүүдийн хамрах хүрээ, хүлээн авагчийн цар хүрээ гэх мэт заалтуудыг оруулсан болно.
- “Tax measures in response to COVID-19” Based on information received from countries as of 23/03/2020 04 PM GMT”, 2020, p.31.
- Бүгд Найрамдах Сингапур Улсын эрх зүйн мэдээллийн цахим хуудас . https://sso.agc.gov.sg/Act/CoA1967?ProvIds=P1I-#pr1- (сүүлд үзсэн огноо 2020.08.06).
- БНСУ-ын “Компанийн тухай” хуулийн 17 дугаар зүйл. (сүүлд үзсэн огноо 2020.08.11). ““public company” means a company other than a private company”
- БНСУ-ын “Компанийн тухай” хуулийн 18 дугаар зүйл. (сүүлд үзсэн огноо 2020.08.11).
- БНСУ-ын “Компанийн тухай” хуулийн 31 дугаар зүйл. (сүүлд үзсэн огноо 2020.08.11).
- Бүгд Найрамдах Сингапур Улсын эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. https://sso.agc.gov.sg/Act/COVID19TMA2020#pr27- (сүүлд ү зсэн огноо 2020.08.06).
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
2024 онд хайлтад хамгийн их ашигласан 100 түлхүүр үг
3 days ago
“Оюуны-Инноваци” ТББ-ын 2024 оны #ОнцлохСудалгаа танилцуулж байна
4 days ago
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
1 week ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Бүрэнбатын Ган-Эрдэнэ
2024-12-30 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Сүхбаатарын Сүхчулуун
2024-12-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-30 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Сүхбаатарын Сүхчулуун
2024-12-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-12-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Алтангэрэлийн Доржсүрэн
2024-12-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2024-12-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна !