Бүтээлийн нэр
Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилсан тандан судлах судалгаа
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Иргэний нийгэм
Бүтээлийн товч
Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллага (цаашид “НҮБ” гэх)-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж, Улсын Их Хурал (цаашид “УИХ” гэх)-аар соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх аливаа баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй аливаа этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалахаар заах талаарх зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэн оруулах асуудлыг авч үзнэ.” гэж тунхагласан.

Уг конвенцын дагуу Монгол Улс мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх үүргийг хүлээж байгаа юм. Нөгөө талаас мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх ажлыг олон улсын шинжээчид хангалтгүй гэж үнэлэн холбогдох зохицуулалтыг бий болгох талаар зөвлөмж өгсөн.

Ийнхүү УИХ-аас 2016 онд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрт “улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээнд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад иргэн хяналт тавих бололцоо бүрдсэн байх” тухай заасан.

Засгийн газраас дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г 2017 онд батлан гаргасан. Үүнд, 2018-2019 онд ХЗДХЯ-аас АТГ, ТББ-тай хамтран “Шүгэл үлээгч”-ийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгон хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байх тухай тав дахь бүлэгт заажээ.

“Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах” тухай хуулийн төслийг санаачлан, олон жилийн хугацаанд шийдэгдэхгүй ирсэн асуудал болон шударга ёсны төлөө эрх бүхий байгууллагад баримт нотолгоо, үндэслэл бүхий мэдээлэл өгсөн мэдээлэгчийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага тулгарсан явдал юм. Хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх явцад нэр томьёоны асуудал яригдаж байсан бөгөөд үүнийг “олон улсын хэмжээнд зарим нь “Шүгэлдэгч” хэмээн нэрлэдэг бол авлигын гэмт хэрэгтэй холбогдвол “Гэрч”-ийн хуваарь асуудал яригддаг. Нэлээд өргөн утгатай тал, талын асуудал хөндөж байгаа юм.” хэмээн тайлбарлаж байна.

Нийтийн ашиг сонирхлын төлөө зүй бус үйлдлийг мэдээлж, шүгэл үлээхийг ардчилсан нийгэмд иргэний хүлээх ёстой үүрэг гэж үздэг. Гэтэл Монгол Улсад зүй бус үйлдлийн талаар шүгэл үлээсэн иргэнийг хамгаалах механизм бүрдээгүйн улмаас үйлдэл, эс үйлдэхүйг мэдээлсний дараа гарах болгоомжлон иргэд мэдээлэл өгдөггүй, өгөхийг хүсдэггүй байдал ажиглагдаж байна.

Иймд, энэхүү судалгааг “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах” тухай ойлголтыг хуулиар тодорхойлох, “Шүгэл үлээгч” /мэдээлэгч/-ийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, тэдгээрийн үйл ажиллагааг нь зохицуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хуулийн төсөл боловсруулах шаардлагатай эсэх талаар Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалын дагуу гүйцэтгэв.
Түлхүүр үг
Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, Авлигын эсрэг конвенц, “Шүгэл үлээгч” /мэдээлэгч/-ийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, тэдгээрийн үйл ажиллагааг нь зохицуулах
Бичигдсэн огноо
2019-11-20
Хуудсын тоо
49
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-03
Товч мэдээлэл үзсэн
1129
Бүрэн эхээр нь үзсэн
12
Эшлэлийн тоо
125
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилсан тандан судлах судалгаа” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1783
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Энэхүү судалгааг АТГ-ын захиалгаар 2019 онд ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал удирдан, Эрдэм шинжилгээний ажилтан Э.Уянга, Ч.Батзориг, О.Төрболд нар хамтран гүйцэтгэв.
  2. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай. https://www.legalinfo.mn/annex/details/6492?lawid=10269 (сүүлд үзсэн 2019.10.15)
  3. АТГ: “Шүгэл үлээгч”-ийг хуулиар хамгаалдаг болно. http://isee.mn/n/871 (сүүлд үзсэн 2019.10.15)
  4. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай /УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоол/ https://www.legalinfo.mn/law/details/12293?lawid=12293 (сүүлд үзсэн 2019.10.18)
  5. “Шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийг хамгаалах» хуулийн төслийн талаар зөвлөлдөх уулзалт. http://parliament.mn/n/fxjo (сүүлд үзсэн 2019.10.15)
  6. АТГ: “Шүгэл үлээгч”-ийг хуулиар хамгаалдаг болно. http://isee.mn/n/871 (сүүлд үзсэн 2019.10.15)
  7. Санхүүгийн зохицуулах хороо, Банкнаас бусад санхүүгийн байгууллагын комплейнсын ажилтнуудад зориулсан гарын авлага (суурь ойлголт), (Уб, 2019), 97 дахь тал.
  8. Д.Жигваансүрэн, Д.Халиун, “Гадаадын зарим орны шүүмжлэгч (шүгэлдэгч)-ийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын талаарх лавлагаа”, УИХ-ын Тамгын газар Судалгааны эмхэтгэл ХХV боть (Уб, 2017), 405 дахь тал.
  9. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “нийтийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг” ойлгохоор тусгасан байна.
  10. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Авлигатай тэмцэх гарын авлага, (Уб, 2018), 146 дахь тал.
  11. Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц, 33 дугаар зүйл, https://www.legalinfo.mn/annex/details/6492?lawid=10269 (Сүүлд үзсэн, 2019.10.28)
  12. Гадаад хэргийн яам, Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний жагсаалт, http://www.mfa.gov.mn/?page_id=29040#1485132523196-a01c7d09-78b5 (Сүүлд үзсэн, 2019.10.28)
  13. Dodd-Frank Wall street Reform and Consumer Protection Act, http://www.sec.gov/spotlight/dodd-frank/whistleblower.shtml
  14. Act on the Protection of Public interest Whistleblowers
  15. Constantine (2019). Canada Makes First Securities Fraud Whistleblower Award, http://constantinecannon/2019/03/06/canada-securities-fraud-whistleblower-awards/
  16. Д.Жигваансүрэн, Д.Халиун, “Гадаадын зарим орны шүүмжлэгч (шүгэлдэгч)-ийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын талаарх лавлагаа”, УИХ-ын Тамгын газар Судалгааны эмхэтгэл ХХV боть (Уб, 2017), 404 дэх тал.
  17. Transparency international (2017), People and corruption: Asia Pacific-Global corruption barometer
  18. OECD, Study on whistleblower protection frameworks, compendium of best practices and guiding principles for legislation, http://www.oecd.org/g20/topics/anti-corruption/48972967.pdf
  19. АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Босни-Херцеговин, Өмнөд Африк, Япон, Румын, Канад, Изриаль, Малайз, Перу, Уганда, Замби, Этиоп, Ямайка, Өмнөд Солонгос, Вьетнам, Австрали, Бельги, Мальта, Унгар, Ирланд, Энэтхэг, Серби, Словак, Нидерланд, Намибия гэх улсуудад шүгэл үлээгчийг тусгайлсан хуулиар хамгаалдаг байна.
  20. The Founding Fathers
  21. Library of Congress (1778), Journals of the Continental Congress http://www.whistleblowers.org/wp-content/uploads
  22. National Whistleblower Center, http://www.whistleblowers.org/news/the-whistleblowers-of-1777-the-origins-of-national-whistleblower-day/
  23. http://www.whistleblowers.org/enact-a-national-whistleblower-day/
  24. Энэ талаар цаашид дэлгэрэнгүй авч үзнэ.
  25. Д.Жигваансүрэн, Д.Халиун, “Гадаадын зарим орны шүүмжлэгч (шүгэлдэгч)-ийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын талаарх лавлагаа”, УИХ-ын Тамгын газар, Судалгааны эмхэтгэл, ХХV боть (Уб, 2017), 404 дэх тал.
  26. Мөн тэнд, 404 дэх тал.
  27. Л.Отгондорж, Р.Пүрэвбаатар, “Дотоод мэдээлэгчийг хамгаалах зарим санал”, Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд, (Уб, 2015), 158 дахь тал.
  28. Д.Жаргалсайхан, “Шүгэл үлээх соёл”, Шүүх эрх мэдэл No4, (Уб, 2016), 146 дахь тал.
  29. Л.Галбаатар, Авлигатай тэмцэх үйл ажиллагаа ба шүгэлдэгчийн хамгаалалт /олон улсын туршлага/, АТГ-аас судалгаатай холбоотой явуулсан материалаас, (Уб, 2019), 6 дахь тал.
  30. Аргачлалын 3.1.2-т зааснаар “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийгмийн бүлэг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, бусад этгээд”-ийг тодорхойлохоор байгаа. Харин манай тохиолдол нь “аж ахуйн нэгж, байгууллага, бусад этгээд”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул энэхүү судалгааны 1.2 дахь хэсгийн нэршлээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй бүлгийг хассан болно.
  31. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Авлигатай тэмцэх гарын авлага, (Уб, 2018), 146 дахь тал.
  32. “Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн илтгэл. /2017.12.8/ https://www.youtube.com/watch?v=pblzYYtBWEs (Сүүлд үзсэн. 2019.10.31)
  33. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйл. Төрийн мэдээлэл сэтгүүл. (Уб, 1992), No1.
  34. Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018), (Уб, 2019)
  35. Ханнс-Зайделийн сан, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, (Уб, 2009), 88 дахь тал.
  36. Г.Совд нар, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, (Уб, 2000), 108 дахь тал.
  37. А.Бямбажаргал, “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт, шинжилгээ” Ардчиллын хөгжил-Иргэний оролцоо, (Уб, 2014), 68 дахь тал.
  38. Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. (Уб, 2008), 21 дэх тал.
  39. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ. /ХЗҮХ-ийн судалгааны тайлан. 2018 он./ http://nli.gov.mn/?p=4961 (сүүлд үзсэн 2019.10.25)
  40. Монгол Улс дахь мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтын төлөвшил, чиг хандлага. Хууль дээдлэх ёс сэтгүүл. No72, (Уб, 2019)
  41. Хуулийн төслийн нэрээр санал болгосон “Шүгэл үлээгч” /мэдээлэгч/ гэдэгтэй утга ижил зохицуулалт.
  42. Мэдээлэл, мэдээлэх, мэдэгдэл үгийн хайлт. https://www.legalinfo.mn/advenced-search (сүүлд үзсэн 2018.10.22)
  43. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд, Амьтны тухай хууль зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын талаар заасан, Төрийн мэдээлэл No24, (Уб, 2017)
  44. Авлигаас төрдөг “Өшиглөсөн автобус” http://www.sonin.mn/news/gemt-hereg/99728, Гурван автомашин тутмын нэг нь бүрэн бус, техникийн шаардлага хангахгүй байна. http://www.zaluu.com/read/3452163dg, http://www.arslan.mn/economy/price/598980.shtml /сүүлд үзсэн 2019.10.22/
  45. Шатахууны чанар алдагдсаар 10 жил болж байна. http://www.arslan.mn/economy/price/598980.shtml/сүүлд үзсэн 2019.10.24/
  46. Шахааны Вакцинаа хэзээ зогсоох вэ? А.Цогцэцэг сайдаа https://updown.mn/4762.html http://www.arslan.mn/economy/price/598980.shtml /сүүлд үзсэн 2020.1.24/
  47. Нүүдэл Шийдэл: Шүгэл үлээгч гэж хэн бэ? http://gogo.mn/r/215308 (сүүлд үзсэн 2019.10.24)
  48. Б.Батзориг, Ц.Цэлмэг нар. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, (Уб, 2014), 54 дэх тал.
  49. Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 2016-2018 он, (Уб, 2019), 81 дэх тал.
  50. Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 2016-2018 он. (Уб, 2019) 72, 84 дэх тал,
  51. Хуулиар заасан авлига, ашиг сонирхолын зөрчил бүхий мэдээллийг мэдээлэх эрх, үүргийн талаарх зохицуулалтыг (Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй”, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй” 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргаж, мэдээлэл өгч болно.”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно.”, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.”) тусгаж өгсөн.
  52. “Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг, (Уб, 2016)
  53. ХЗДХЯ, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан. (Уб, 2018)
  54. Чимид.Б, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. “Сэтгүүлч ба хуульч” цуврал сэтгүүл No3, Уб., (2001),
  55. П.Амаржаргал, Э.Уянга, Монгол Улс дахь мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтын төлөвшил, чиг хандлага. Хууль дээдлэх ёс сэтгүүл. No72, (Уб, 2019)
  56. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 19 дүгээр зүйлтэй үндэсний хүчин төгөлдөр хууль тогтоомж нийцэж байгаа эсэх болон тэдгээр хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ. ХЗДХЯ-ХЗҮХ., 2019 он.
  57. О.Мөнхсайхан, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь, Эрх зүй сэтгүүл, 2017 он, No2, 25 дахь тал.
  58. Төрийн мэдээлэл эмхэтгэл. 2017 он, No23
  59. “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх үнэлгээний тайлан. ХЗДХЯ-ХЗҮХ.,2018 он. /11 дэх тал/
  60. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн мэдээ. http://www.police.gov.mn/a/2435 (сүүлд үзсэн: 2018.08.23)
  61. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай. https://www.legalinfo.mn/annex/details/6492?lawid=10269 (сүүлд үзсэн 2019.10.15)
  62. Banisar, David, “Whistleblowing: International standards and developments.” Corruption and transparency:Debating the frontiers between state, market and society, I. Sandoval, ed., World Bank-Institute for Social Research, UNAM, Washington, DC (2011), p.2.
  63. Loyens, Kim, and Wim Vandekerckhove. “Whistleblowing from an international perspective: A comparative analysis of institutional arrangements.” Administrative Sciences 8, no.3. (2018), p.5.
  64. Banisar, David, “Whistleblowing: International standards and developments.” Corruption and transparency: Debating the frontiers between state, market and society, I. Sandoval, ed., World Bank-Institute for Social Research, UNAM, Washington, DC (2011), p.2.
  65. G20 Seoul Summit 2010, G20 Anti-Corruption Action Plan, 2010, p.2.
  66. Full text of the G20 Osaka leaders’ declaration, Сүүлд үзсэн огноо: 2019-10-24, https://www.japantimes. co.jp/news/2019/06/29/national/full-text-g20-osaka-leaders-declaration/#.XarYzugzbIU.
  67. Four ways the G20 can take the lead on anti-corruption, Сүүлд үзсэн огноо: 2019-10-25, https://www.transparency.org/news/feature/four_ways_the_g20_can_take_the_lead_on_anti_corruption.
  68. OECD, Committing to Effective Whistleblower Protection, 2015, p.2.
  69. Piper, D. L. A. “Whistleblowing: An employer’s guide to global compliance.” (2013), p.9.
  70. Protection of “whistle-blowers”, Parliamentary Assembly, 2010, Сүүлд үзсэн огноо: 2019-10-25, http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=17851.
  71. Piper, D. L. A. “Whistleblowing: An employer’s guide to global compliance.” (2013), p.7.
  72. A Best Practice Guide for Whistleblowing Legislation, Transparency International, 2018.
  73. Wolfe, Simon, Mark Worth, Suelette Dreyfus, and Arthur J. Brown. Whistleblower protection laws in G20 countries: Priorities for action. Blueprint for Free Speech, 2014, p.63.
  74. Piper, D. L. A. “Whistleblowing: An employer’s guide to global compliance.” (2013), p.33.
  75. What is a Whistleblower?, Government Accountability Project, https://www.whistleblower.org/what-is-a-whistleblower/.
  76. Peffer, Shelley L., Aleksandr Bocheko, Rita E. Del Valle, Allmir Osmani, Shawn Peyton, and Edna Roman. “Whistle where you work? The ineffectiveness of the Federal Whistleblower Protection Act of 1989 and the promise of the Whistleblower Protection Enhancement Act of 2012.” Review of Public Personnel Administration 35, no. 1 (2015), p.73.
  77. U.S. Code § 2302. Prohibited personnel practices, https://www.law.cornell.edu/uscode/text/5/2302.
  78. Piper, D. L. A. “Whistleblowing: An employer’s guide to global compliance.” (2013), p.34.
  79. Plan, Anti-Corruption Action. “Protection of Whistleblowers. Study on whistleblower protection frameworks,  compendium of best practices and guiding principles for legislation.” (2012), p.6.
  80. Chalouat, Iheb, Carlos Carrión-Crespo, and Margherita Licata. Law and practice on protecting whistle-blowers in the public and financial services sectors. No. 995041591802676. International Labour Organization, 2019, p.37.
  81. Banisar, David. “Whistleblowing: International standards and developments.” Corruption and transparency: Debating the frontiers between state, market and society, I. Sandoval, ed., World Bank-Institute for Social Research, UNAM, Washington, DC (2011), p.29.
  82. Ibid, p.29.
  83. Peffer, Shelley L., Aleksandr Bocheko, Rita E. Del Valle, Allmir Osmani, Shawn Peyton, and Edna Roman. “Whistle where you work? The ineffectiveness of the Federal Whistleblower Protection Act of 1989 and the promise of the Whistleblower Protection Enhancement Act of 2012.” Review of Public Personnel Administration 35, no. 1 (2015): p.73.
  84. Whistleblower Protection Act: An Overview, FindLaw, Сүүлд үзсэн огноо: 2019-10-28, https://employment.findlaw.com/whistleblowers/whistleblower-protection-act-an-overview.html
  85. Wolfe, Simon, Mark Worth, Suelette Dreyfus, and Arthur J. Brown. Whistleblower protection laws in G20 countries: Priorities for action. Blueprint for Free Speech, 2014, p.64.
  86. Anticorruption Working Group. “Protection of whistleblowers: study on whistleblower protection frameworks, compendium of best practices and guiding principles for legislation.” (2012), p.27.
  87. 5 United States Code § 2302(b)(8).
  88. Devine, Thomas M. “The whistleblower protection act of 1989: Foundation for the modern law of employment dissent.” Admin. L. Rev. 51 (1999), p.531.
  89. Chalouat, Iheb, Carlos Carrión-Crespo, and Margherita Licata. Law and practice on protecting whistle-blowers in the public and financial services sectors. No. 995041591802676. International Labour Organization, 2019, p.34.
  90. Public Interest Disclosure Act 1998 of the United Kingdom.
  91. Piper, D. L. A. “Whistleblowing: An employer’s guide to global compliance.” (2013), p.31.
  92. Chalouat, Iheb, Carlos Carrión-Crespo, and Margherita Licata. Law and practice on protecting whistle-blowers in the public and financial services sectors. No. 995041591802676. International Labour Organization, 2019, p.14.
  93. Wolfe, Simon, Mark Worth, Suelette Dreyfus, and A. J. Brown. “Whistleblower protection laws in G20 countries.” Priorities for Action, The University of Melbourne, Griffith Univeristy, Transparenty International Australia (2014), p.61.
  94. Piper, D. L. A. “Whistleblowing: An employer’s guide to global compliance.” (2013), p.32.
  95. Whistleblowing Payments in the UK and USA, 2015, Сүүлд үзсэн огноо: 2019-10-27, https://www.co-oplegalservices.co.uk/media-centre/articles-jan-aug-2015/whistleblowing-payments-in-the-uk-and-usa/.
  96. Protected disclosure act 26 of 2000, http://www.justice.gov.za/legislation/acts/2000-026.pdf.
  97. Ibid.
  98. Piper, D. L. A. “Whistleblowing: An employer’s guide to global compliance.” (2013), p.29.
  99. Ibid, p.30.
  100. Protected disclosure act 26 of 2000, Section 1.
  101. Whistleblower’s handbook, Corruption Watch, 2015, https://www.corruptionwatch.org.za/wp-content/uploads/2015/05/Corruption-Watch-Whistleblower-handbook.pdf, p.6.
  102. Empowering our whistleblowers, Open Democracy Advice Centre, https://www.corruptionwatch.org.za/wp-content/uploads/migrated/WhistleblowingBook.pdf, p.26.
  103. Whistleblower’s handbook, Corruption Watch, 2015, https://www.corruptionwatch.org.za/wp-content/uploads/2015/05/Corruption-Watch-Whistleblower-handbook.pdf, p.6.
  104. Empowering our Whistleblowers, Open Democracy Advice Centre, https://www.corruptionwatch.org.za/wp-content/uploads/migrated/WhistleblowingBook.pdf, p.24.
  105. Piper, D. L. A. “Whistleblowing: An employer’s guide to global compliance.” (2013), p.30.
  106. Whistleblower’s handbook, Corruption Watch, 2015, https://www.corruptionwatch.org.za/wp-content/uploads/2015/05/Corruption-Watch-Whistleblower-handbook.pdf, p.6.
  107. Ibid, p.6.
  108. Section 159 of the Companies Act 71 of 2008
  109. Chang, Yongjin, Mark Wilding, and Min Chul Shin. “Determinants of whistleblowing intention: evidence from the South Korean government.” Public Performance & Management Review 40, no. 4 (2017): 676.
  110. Ibid.
  111. Wolfe, Simon, Mark Worth, Suelette Dreyfus, and A. J. Brown. “Whistleblower protection laws in G20 countries.” Priorities for Action, The University of Melbourne, Griffith Univeristy, Transparenty International Australia (2014).
  112. Wolfe, Simon, Mark Worth, Suelette Dreyfus, and A. J. Brown. “Whistleblower protection laws in G20 countries.” Priorities for Action, The University of Melbourne, Griffith Univeristy, Transparenty International Australia (2014):p.47.
  113. Article 2, South Korean Act on the Protection of Public Interest Whistleblowers.
  114. Article 2, South Korean Act on the Protection of Public Interest Whistleblowers.
  115. Article 2.1, South Korean Act on the Protection of Public Interest Whistleblowers.
  116. Article 4.1, South Korean Act on the Protection of Public Interest Whistleblowers.
  117. The Whistleblower Protection and Reward System of Korea, Сүүлд үзсэн: 2020.1.25, https://www.ohchr.org/Documents/Issues/Opinion/Protection/RepublicOfKorea.docx.
  118. The Whistleblower Protection and Reward System of Korea, Сүүлд үзсэн: 2020.1.25, https://www.ohchr.org/Documents/Issues/Opinion/Protection/RepublicOfKorea.docx.
  119. Article 26.3, South Korean Act on the Protection of Public Interest Whistleblowers.
  120. Article 26.4, South Korean Act on the Protection of Public Interest Whistleblowers.
  121. The Whistleblower Protection and Reward System of Korea, Сүүлд үзсэн: 2020.1.25, https://www.ohchr.org/Documents/Issues/Opinion/Protection/RepublicOfKorea.docx.
  122. The Whistleblower Protection and Reward System of Korea, Сүүлд үзсэн: 2020.1.25, https://www.ohchr.org/Documents/Issues/Opinion/Protection/RepublicOfKorea.docx.
  123. Chapter III, South Korean Act on the Protection of Public Interest Whistleblowers.
  124. Article 13.1, South Korean Act on the Protection of Public Interest Whistleblowers.
  125. Article 13.2, South Korean Act on the Protection of Public Interest Whistleblowers.