Бүтээлийн нэр
Онц байдлын тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэж заасан. Мөн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” хэмээх Хоёрдугаар бүлэгт тус үндсэн эрхүүдийг хуульчлан баталгаажуулсан байдаг. Ингэхдээ хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр хариуцахаар үүрэг хүлээсэн.

1992 оны Үндсэн хуульд ийнхүү хуульчилсны дараагаар 1995 онд “Онц байдлын тухай” хуулийг /цаашид “ОБтХ” гэх/[1] баталж, өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа билээ. Тус хуулиар онц байдал зарлах үндэслэл, журам, онц байдлын үед хэрэгжүүлэх онцгой арга хэмжээ, онц байдлыг хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрхийг тогтоож, онц байдал зарласантай холбогдсон бусад харилцааг зохицуулсан.

Түүнчлэн, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид “НҮБ” гэх/-д гишүүнээр элссэнээсээ хойш ИБУТЭТОУП, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон Улсын Пакт[2] зэрэг хүний эрхийн талаарх НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас баталсан Олон Улсын 30 гаруй гэрээнд нэгдэн орж, үүрэг хүлээсээр иржээ.

Энэ хүрээнд ИБУТЭТОУП-ын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын зургаа дахь удаагийн ээлжит тайланд Хүний эрхийн хорооноос өгсөн дүгнэлттэй холбоотойгоор өгсөн зөвлөмжүүдийг 2018-2021 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 15 дахь хэсэгт заасан “Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Онц байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар анхаарч үзэх” гэсэн зөвлөмжийн хүрээнд хийгдэх ажлыг “Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу онц байдлын талаарх зохицуулалтын талаар нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль боловсруулах шаардлагатай эсэх талаар тандан судалгаа хийх” гэж тодорхойлсон байна.

Иймд дээрх хэрэгцээ шаардлагад үндэслэн ОБтХ-д тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулах шаардлагатай эсэхийг тодруулахыг зорилоо.

[1] Төрийн мэдээлэл эмхэтгэл (1996), №2

[2] Монгол Улсын Олон Улсын гэрээ, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон Улсын Пакт, НҮБ, 1966, https://www.legalinfo.mn/law/details/1284?lawid=1284 хаягаас үзнэ үү.
Түлхүүр үг
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Онц байдлын тухай хууль, Хүний эрх, эрх чөлөө
Бичигдсэн огноо
2019-05-01
Хуудсын тоо
64
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-07
Товч мэдээлэл үзсэн
891
Бүрэн эхээр нь үзсэн
8
Эшлэлийн тоо
70
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Онц байдлын тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1794
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Судалгааг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”-ын дагуу Онц байдлын тухай хуульд тулгамдсан зарим асуудлын хүрээнд боловсруулав.
  2. Төрийн мэдээлэл эмхэтгэл (1992), No1
  3. Төрийн мэдээлэл эмхэтгэл (1996), No2
  4. Монгол Улсын Олон Улсын гэрээ, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон Улсын Пакт, НҮБ, 1966, https://www.legalinfo.mn/law/details/1257?lawid=1257 хаягаас үзнэ үү.
  5. Монгол Улсын Олон Улсын гэрээ, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон Улсын Пакт, НҮБ, 1966, https://www.legalinfo.mn/law/details/1284?lawid=1284 хаягаас үзнэ үү.
  6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 7 дугаар сарын 1-ний 194 дүгээр зарлиг, “Онц байдал тогтоох тухай”, https://www.legalinfo.mn/law/details/762?lawid=762 хаягаас үзнэ үү.
  7. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2009), No28
  8. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь тайлан, (УБ: 2015), 5 дахь тал.
  9. Аргачлалын 3.1.2-т зааснаар “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийгмийн бүлэг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, бусад этгээд”-ийг тодорхойлохоор байгаа. Харин манай тохиолдол нь “аж ахуйн нэгж, байгууллага, бусад этгээд”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул энэхүү судалгааны 1.2 дахь хэсгийн нэршлээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй бүлгийг хассан болно.
  10. Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг хамгааллын эвсэл /Баримтжуулалтын тайлан/, (УБ: 2008), “BCI” хэвлэлийн компани, 8 дахь тал.
  11. Мөн тэнд, 12 дахь тал.
  12. Мөн тэнд, 22 дахь тал.
  13. Anna Khakee, Securing Democracy? A Comparative Analysis of Emergency Powers in Europe, Policy Paper No.30 (Geneva: Geneva Centre for the Democratic Control of Armed Forces, 2009), p.6.
  14. William Smith, William Wayte and G.E.Marindin, A Dictionary of Greek and Roman Antiquities, Volume 1. (London: John Murray, 1890), p.1052.
  15. “Declaratoria dello stato di emergenza e Consiglio supremo di difesa” Nuovi studi politici (gennaio-giugno 2005, n. 1/2): p. 107.
  16. Henry Campbell Black, Black's law dictionary, 9th edition (St.Paul, Minn: West publishing Co, 2009), p.1122.
  17. Мөн тэнд.
  18. 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд, Ханнс-Зайделийн сан (УБ: “Хөх судар принтинг” ХХК, 2007), 32 дахь тал.
  19. Мөн тэнд. 106 дахь тал.
  20. С.Нарангэрэл, Эрх зүйн эх толь бичиг (УБ: Адмон, 2007), 352-353 дахь тал.
  21. Anna Khakee, Securing Democracy? A Comparative Analysis of Emergency Powers in Europe, Policy Paper No.30 (Geneva: Geneva Centre for the Democratic Control of Armed Forces, 2009), p.10.
  22. Мөн тэнд, p.11.
  23. Мөн тэнд.
  24. Мөн тэнд, p.12.
  25. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг.
  26. Anna Khakee, Securing Democracy? A Comparative Analysis of Emergency Powers in Europe, Policy Paper No.30 (Geneva: Geneva Centre for the Democratic Control of Armed Forces, 2009), p.6.
  27. Мөн тэнд.
  28. Мөн тэнд, p.12.
  29. ОБтХ-ийн 5 дугаар зүйлийг үзнэ үү.
  30. Мөн тэнд, p.13.
  31. ОБтХ-ийн 7 дугаар зүйлийг үзнэ үү.
  32. Эрүүгийн хууль 2002 он, Төрийн мэдээлэл эмхэтгэл (2002), No5; Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Төрийн мэдээлэл эмхэтгэл (2016), No7
  33. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2017), No7
  34. Т.Занданмядаг “Долоон сарын нэгний дүгнэлтттэй танилцана уу?” (2010.06.28), https://news.mn/r/524042/ (Сүүлд үзсэн: 2019.04.19).
  35. Мөн тэнд.
  36. Мөн тэнд.
  37. Мөн тэнд.
  38. Ө.Батхүү “Долдугаар сарын 1-нээс хойш...” (2015.07.01) http://www.olloo.mn/n/17420.html хаягаас үзнэ үү.
  39. Дам эшлэв. Г.Оюунболд “Онц байдал, түүний эргэн тойронд” Хууль дээдлэх ёс сэтгүүл No4 (2008): 65 дахь тал.
  40. Сургагч багш нарт зориулсан гарын авлага, Хууль зүй, дотоод хэргийн яам, (УБ: ХЗДХЯ, 2017), 43 дахь тал.
  41. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны албан ёсны цахим хуудас, https://www.nso.mn/ (Сүүлд үзсэн: 2019.04.19)
  42. Мөн тэнд.
  43. Б.Ану, “Мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл буурчээ” (2018.07.19), https://ikon.mn/n/1cb7 хаягаас үзнэ үү.
  44. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 225 дугаар тогтоол.
  45. Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга 2017, Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, 79 дэх тал.
  46. Мөн тэнд, 80 дахь тал.
  47. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан ёсны цахим хуудас, http://mofa.gov.mn/exp/blog/7/8 (Сүүлд үзсэн: 2019.04.20)
  48. Мөн тэнд.
  49. Мөн тэнд.
  50. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, Ханнс-Зайделийн сан (УБ: 2009),149 дэх тал.
  51. Г.Совд нар, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар (УБ: 2000), 135 дахь тал.
  52. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2018), No2
  53. Монгол Улс Хүний эрхийн тухай Европын Конвенцид нэгдэн ороогүй боловч Олон Улсын эрх зүйн хүрээнд судалгааны сэдэвтэй холбогддог тул энд дурдав.
  54. Elliot Bulmer, Emergency Powers (Stockholm: International Institute for Democracy and Electoral Assistance, 2018), p.22.
  55. Карт-Бланш (фр. Carte Blanche) – Үйлдэл хийх хязгааргүй бүрэн эрх, эрх чөлөө буюу хязгааргүй эрх хэмжээ.
  56. “Une nouvelle réglementation du droit de nécessité ne s’impose pas” Communiqués, Federal Department of Justice and Police, 16 June 2006, https://www.admin.ch/gov/fr/start/dokumentation/medienmitteilungen.msg-id-5670.html хаягаас үзнэ үү.
  57. Мөн тэнд.
  58. François Bellanger, Droit de nécessité et état d’exception, In: Thürer, Daniel ; Aubert, Jean-François ;Müller, Jörg Paul (Ed.). Droit constitutionnel suisse. (Zürich: Schulthess, 2001), p.1269.
  59. Мөн тэнд, p.1270.
  60. Anna Khakee, Securing Democracy? A Comparative Analysis of Emergency Powers in Europe, Policy Paper No.30 (Geneva: Geneva Centre for the Democratic Control of Armed Forces, 2009), p.19.
  61. Онц байдлын тухай хууль (Notstandsgesetze)-ийг http://www.rechtliches.de/Gesetze_17.html хаягаас үзнэ үү.
  62. Anna Khakee, Securing Democracy? A Comparative Analysis of Emergency Powers in Europe, Policy Paper No.30 (Geneva: Geneva Centre for the Democratic Control of Armed Forces, 2009), p.21.
  63. Мөн тэнд.
  64. Хуулийг http://www.lovdata.no/all/hl-19501215-007.html хаягаас үзнэ үү.
  65. Норвеги Улсын парламентыг ингэж нэрлэдэг.
  66. Anna Khakee, Securing Democracy? A Comparative Analysis of Emergency Powers in Europe, Policy Paper No.30 (Geneva: Geneva Centre for the Democratic Control of Armed Forces, 2009), p.22.
  67. François Saint-Bonnet, L’Etat d’exception (Paris: Presses Universitaires de France, 2001), pp. 5-28-аас дэлгэрүүлж үзнэ үү.
  68. Thénault, Sylvie opt cit., Ministère de l’intérieur et de l’aménagement du territoire Décret n°2005-1387 du 8 novembre 2005 relatif à l’application de la loi n°55-385 du 3 avril 1955.
  69. Anna Khakee, Securing Democracy? A Comparative Analysis of Emergency Powers in Europe, Policy Paper No.30 (Geneva: Geneva Centre for the Democratic Control of Armed Forces, 2009), p.24.
  70. Мөн тэнд, p.25.