Бүтээлийн нэр
Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хэсэгчлэн хийсэн үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.3-т “Хууль заавал хэрэгждэг, хүн бүрт эрх тэгш, алагчлалгүй, шударга үйлчилдэг, итгэл хүлээсэн хүний эрхийн мэдрэмжтэй, шударга ёсны засаглалыг бэхжүүлэх зарчмыг баримтлана” гэж, 5.4.1-д “Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлнэ” гэж тус тус заасан байна. Үүний дагуу шинэчлэн
найруулсан Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалт нь дээрх үйл ажиллагааны хөтөлбөрт нийцэж байгаа эсэхийг тогтоох үүднээс хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхээр тус хүрээлэн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу уг судалгааг хийж гүйцэтгэв.
Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийх энэхүү үнэлгээний зорилго нь тус хуулийн хэрэгжилтийн явц дахь хохирогчийн эрхийг хамгаалахад илүүтэй чиглэсэн, ялын уян хатан бодлогыг бий болгосон зэрэг ололтыг бататгахын зэрэгцээ хуулийг хэрэгжүүлснээр гарч буй хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэн, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулахад оршино.
Түлхүүр үг
Хохирогчийн эрхийг хамгаалах, Эрүүгийн хуулийн хэрэгжилт, Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хэсэгчлэн хийсэн үнэлгээ
Бичигдсэн огноо
2018-12-26
Хуудсын тоо
44
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-12
Товч мэдээлэл үзсэн
1275
Бүрэн эхээр нь үзсэн
18
Эшлэлийн тоо
49
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хэсэгчлэн хийсэн үнэлгээ” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1800
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Эрүүгийн хуулийн төслийн үзэл баримтлал, ХЗЯ, УБ., 2013 он.
  2. Сургагч багш нарт зориулсан гарын авлага, ХЗДХЯ, УБ., 2017 он, 72 дахь тал.
  3. Мөн тэнд, 71 дэх тал.
  4. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ”.
  5. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Энэ хуулийн тусгай ангинд хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ”.
  6. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялгүй 50 хөнгөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “тэнсэх” албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй байна.
  7. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл.
  8. Тухайлбал, УИХ-ын ХЗБХ, ХЗДХЯ-тай хамтран “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг”, “Шүүхийн шийдвэр түүний хэрэглээ ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг, “Эрүүгийн хуулийн шинэтгэлийн үйл явц” сэдэвт хэлэлцүүлэг, “Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа –онол практикийн асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал.
  9. УИХ-ын гишүүн О.Батнасангийн санаачилсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал.
  10. Мөн тэнд.
  11. Сургагч багш нарт зориулсан гарын авлага, ХЗДХЯ, УБ., 2017 он, 4 дэх тал.
  12. С.Жанцан, Монгол Улсын эрүүгийн эрх зүйн онол I боть, УБ., 2009 он, 206 дахь тал.
  13. Сургагч багш нарт зориулсан гарын авлага, ХЗДХЯ, УБ., 2017 он, 72 дахь тал
  14. УИХ-ын ХЗБХ, ХЗДХЯ-аас 2018 оны 3 сарын 3, 4-ний өдөр зохион байгуулсан “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг”.
  15. ХСИС-аас 2018 оны 11 сарын 14-ний өдөр зохион байгуулсан “Албадлагын арга хэмжээнд тавих хяналтын тогтолцоо: Хэрэгжилт, чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал.
  16. Г.Ганбаатар, Ж.Эрдэнэбулган,” Эрүүгийн хуулийн шинэчлэлийн тухай цөөн үг” нийтлэлдээ “2002 оны Эрүүгийн хуулийн хуучирсан, шоронжуулахад чиглэгдсэн зарим зохицуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох талаар ... 15 орчим жил эгэл иргэдээ “шоронжуулах”-д чиглэгдсэн ялын хатуу бодлого, харин авлига албан тушаалын хэргийн эрх мэдэлтэнд эсрэгээр зөөлөн бодлого хэрэгжүүлдэг байсан талаар дурдсан байна. Дэлгэрэнгүйг http://www.judcouncil.mn/inder/6706--.html цахим хуудаснаас үзнэ үү.
  17. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт.
  18. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар, УДШ, Ханнс-Зайделийн Сан, УБ., 2010 он, 163 дахь тал.
  19. Сургагч багш нарт зориулсан гарын авлага, ХЗДХЯ, УБ., 2017 он, 72 дахь тал.
  20. Сургагч багш нарт зориулсан гарын авлага, УБ., 2017 он. 72 дахь тал.
  21. ХЗДХЯ-аас гаргасан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга.
  22. Ц.Гантулгабатын “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” нийтлэлд үндэслэн тайлбарласан болно.
  23. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 23 дугаарт нийтлэгдсэн.
  24. БЗД-ийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Гантулгабат “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” нийтлэл. Дэлгэрэнгүйг http://www.prokuror.mn/a/2293 цахим хуудаснаас үзнэ үү.
  25. Мөн тэнд.
  26. 2002 оны Эрүүгийн хуулийн 62, 621, 69 дүгээр зүйлд насанд хүрээгүй этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах талаар зохицуулсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх зохицуулалтыг бие даасан бүлэг болгон хуульчилсан.
  27. Сургагч багш нарт зориулсан гарын авлага, ХЗДХЯ, УБ., 2017 он, 85 дахь тал.
  28. Мөн тэнд.
  29. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш орсон анхны өөрчлөлт.
  30. Дэлгэрэнгүйг хавсралт 2-оос үзнэ үү.
  31. Мөн тэнд.
  32. Дэлгэрэнгүйг хавсралт 1-ээс үзнэ үү.
  33. С.Жанцан, Монгол Улсын эрүүгийн эрх зүйн онол /ялын тухай сургаал/ II боть, УБ., 2014 он, 292 дахь тал.
  34. Дэлгэрэнгүйг хавсралт 2-оос үзнэ үү.
  35. УИХ-ын ХЗБХ, ХЗДХЯ-аас 2018 оны 3 сарын 3, 4-ний өдөр зохион байгуулсан “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг”-т Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатарын хэлэлцүүлсэн илтгэлээс.
  36. Эрүүгийн хууль 2015 онд батлагдахад 7.1 дүгээр зүйлийн гарчиг “Тэнсэх” байсныг 2017 онд “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хэмээн өөрчилсөн.
  37. Дэлгэрэнгүйг хавсралт 1-ээс үзнэ үү.
  38. Мөн тэнд.
  39. Мөн тэнд.
  40. Дэлгэрэнгүйг хавсралт 2-оос үзнэ үү.
  41. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын эмхтгэл, УБ., 2011 он, 73 дахь тал.
  42. УИХ-ын ХЗБХ, ХЗДХЯ-аас 2018 оны 3 сарын 3, 4-ний өдөр зохион байгуулсан “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг”
  43. Дэлгэрэнгүйг хавсралт 1, 2-оос үзнэ үү.
  44. С.Жанцан, “Монгол Улсын эрүүгийн эрх зүйн онол /Ялын тухай сургаал/ II боть”, УБ., 2014 он, 315 дахь тал.
  45. Тухайлбал, УИХ-ын ХЗБХ, ХЗДХЯ-тай хамтран “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг”, “Шүүхийн шийдвэр түүний хэрэглээ ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг, “Эрүүгийн хуулийн шинэтгэлийн үйл явц” сэдэвт хэлэлцүүлэг, “Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа - онол практикийн асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал гэх мэт.
  46. Дээрх заалтуудад хорих ялтай, хөнгөн гэмт хэрэгт оногдуулах ялыг тэнсэх боломжтой боловч хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт оногдуулах ялыг тэнсэх боломжгүй байдлаар хуульчилсан байна.
  47. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... хорих ялын дээд хэмжээг 5 хүртэл жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” хэмээн заажээ. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх албадлагын арга хэмжээний эрх зүйн хийдлийг арилгахын тулд зөвхөн хорих ялтай хөнгөн гэмт хэрэг бус, хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт ч оногдуулах ялыг тэнсэх боломжтой байдлаар өөрчлөлт оруулах.
  48. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт оногдуулах ялыг тэнсэх боломжгүй байдлаар хуульчилсан.