Бүтээлийн нэр
Төрийн бус байгууллагад төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэх нь – харьцуулсан судалгаа
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
1980-аад оны эхээр Европын төрийн захиргааны салбарт шинэчлэл хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг шинэчлэлийг Нийтийн салбарын шинэ удирдлага (НСШУ) (New public management)-ын хүрээнд авч үздэг. Нийтийн салбарын шинэ удирдлага гэдэг нь төрийн үйл ажиллагаанд шинэ менежментийн аргыг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, зардлыг багасгах, үйлчилгээ үзүүлэх болон худалдан авах чиг үүргийг салгах, төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэх болон хувьчлах аргыг хэрэгжүүлж иржээ. Эдгээр асуудлууд ихэвчлэн бизнесийн байгууллагын хүрээнд ихэнхдээ хэрэгжиж ирсэн байна. Гэтэл энэ асуудлын хүрээнд төрийн бус байгууллага (ТББ)-д төрийн зарим чиг үүргийг шилжүүлснээр түншлэл тогтоох асуудал яригдаж эхэлж байгаа нь анхаарал татаж байна. ТББ-ууд нь иргэний нийгмийн нэг чухал төлөөлөл болж байдаг бөгөөд төртэй түншлэл тогтоох бус харин нийгэмд төрийн үйл ажиллагаанд хяналт тогтоох үүрэгтэй байдаг.
Төр нь иргэний нийгмээс тусдаа оршиж, өөрийн нарийн бүтэц зохион байгуулалттай, улс төрийн нөлөөнд автамтгай, албадлагын шинж чанартай үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг зэрэг онцлогтой байдаг. Харин төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сөрөг хүчин болж, иргэдийн дуу хоолой болсноор төрийн алдаатай үйл ажиллагааг шударгаар шүүмжилж, нийгэмд тогтвортой байдлыг хангах үүргийг иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа ТББ гүйцэтгэж байдаг. Өөрөөр хэлбэл, ТББ нь төрөөс ангид иргэний нийгмийн тусдаа бүтцэд хамаарч, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага юм.
Монгол Улсын өнөөгийн нөхцөлд ТББ-уудын идэвхи, зүтгэл, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага нилээн сул байна. Тухайлбал, Монгол Улсад 2012 оны байдлаар 12600 төрийн бус байгууллага бүртгэлтэй тухай статистик тоо баримт байгаа ч эдгээрээс зөвхөн нэг хувь буюу 170 гаруй төрийн бус байгууллага идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү Монгол Улсад иргэний нийгэм гэхээсээ илүү төрийн эрх мэдэл, тогтолцоо илүү хүчтэй ноёрхож байна. Энэ байдал нь нийгмийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж, ардчилалд сөрөг нөлөө үзүүлж
байна. Ийм нөхцөлд төрийн зарим чиг үүргийг ТББ-д гэрээний үндсэн дээр шилжүүлэх нь төлөвшлөө онож ядан байгаа иргэний нийгмийг үгүй болгох аюултай байна. Товхондоо Иргэний нийгмийн төлөөлөл болсон ТББ төрийн сөрөг хүчин байх ёстой байтал төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэгч түншлэлийн асуудал
яригдаж байгаа нь Монгол Улсын өнөөгийн нөхцөлд тохиромжгүй асуудал болж байна. Гэвч нэгэнт иргэний нийгэм төрийн түншлэлийн асуудал хөндөгдсөн тул Монгол Улс дахь төрөөс нийтийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх үйл явцыг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх явдлыг зохицуулсан эрх зүйн орчин, гадаадын зарим улсын эрх зүйн тогтолцоо, туршлагыг судлах, энэ үндсэн дээр бодит байдлыг тодорхойлох зайлшгүй шаардлага бий болсон байна.
Судалгааг баримт бичгийн судалгааны, харьцуулалтын, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргууд дээр үндэслэн гүйцэтгэлээ.
Түлхүүр үг
төрийн бус байгууллага, бодлгын судалгаа, судалгааны тайлан, төрийн чиг үүрэг, иргэний нийгмийн байгууллага, төрийн бодлого, гадаад орны туршлага
Бичигдсэн огноо
2013-06-25
Хуудсын тоо
58
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-05-01
Товч мэдээлэл үзсэн
7722
Бүрэн эхээр нь үзсэн
232
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Төрийн бус байгууллагад төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэх нь – харьцуулсан судалгаа” (2013), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/214
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх