Бүтээлийн нэр
Үндсэн хууль дахь хүрээлэн байгаа орчны эрхийн баталгаа, түүний онцлог
Тэмдэглэл
2024.11.25-ны өдөр зохион байгуулагдсан “ҮНДСЭН ХУУЛЬТ ЁС: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулав
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Байгаль орчины эрх зүй
Бүтээлийн товч
1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд хүрээлэн байгаа орчны эрхийн баталгааг бүрдүүлэхдээ 1) иргэний үндсэн эрх; 2) иргэний журамт үүрэг; 3) төрийн хүлээх үүрэг гэсэн гурван талаас нь хуульчилсан онцлогтой болохыг энэхүү илтгэлд өгүүлсэн болно. Мөн хүрээлэн байгаа орчны эрхийн баталгааг бүрдүүлэхдээ хүрээлэн байгаа орчны эрхийг процессын шинжтэй эрх болох талаас нь баталгааг бүрдүүлэх тухай үзэл санаа 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийгдсэн онцлогтой.
Түлхүүр үг
Байгаль орчин, хүрээлэн байгаа орчин, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, иргэний үндсэн эрх, иргэний журамт үүрэг
Бичигдсэн огноо
2024-11-21
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-12-30
Товч мэдээлэл үзсэн
52
Бүрэн эхээр нь үзсэн
2
Эшлэлийн тоо
30
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Сүхчулуун “Үндсэн хууль дахь хүрээлэн байгаа орчны эрхийн баталгаа, түүний онцлог” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2226
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Энэ тухай дэлгэрүүлж Ж.Амарсанаа, Үндсэн хуулийн эхийг баригч, Уб.,2010 он, тал 74-с үзнэ үү.

[2] Мөн тэнд, тал 95.

[3] Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад “хүрээлэн байгаа орчин” гэсэн нэр томьёо ашигласан байх тул энэхүү илтгэлд “хүрээлэн буй орчны эрх” бус “хүрээлэн байгаа орчны эрх” гэсэн нэр томьёог ашигласан болно.

[4] 畠山武道『自然保護法講義第2版』(北海道大学出版、2008)36頁。

[5] An official website of the United States Government.42 U.S.C. 4321 et seq. NEPA, https://www.regulations.gov/document/EPA-HQ-OW-2022-0128-0600 (Сүүлд хандсан 2024.11.11). Мөн зүйлд “(c) The Congress recognizes that each person should enjoy a healthful environment and that each person has a responsibility to contribute to the preservation and enhancement of the environment.” гэж хуульчилжээ.

[6] Хуулийг дэлгэрүүлж үзэх холбоос, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, https://legalinfo.mn/mn/detail/8935 (Сүүлд хандсан 2024.11.11).

[7] Хуулийг дэлгэрүүлж үзэх холбоос, Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, https://legalinfo.mn/mn/detail/11635 (Сүүлд хандсан 2024.11.11).

[8] Г.Совд, Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх (Харьцуулсан эрх зүй) Уб., 1999 он, тал 160.

[9] Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал: хүний эрх, шүүх эрх мэдэл, Уб.,2004 он, тал 20. Мөн энэ тухай, Н.Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар Уб.,2022 он, тал 189-190.

[10] Б.Чимид, Үндсэн хуулийн мэдлэг, Уб.,2008 он, тал 122.

[11] Г.Совд, Н.Жанцан, Ж.Амарсанаа, С.Жанцан, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, Уб.,2000 он, тал 87-88.

[12] Тухайлбал, Япон Улсын хүрээлэн буй орчны ном бүтээлд “хүрээлэн байгаа орчны эрх”-ийг тайлбарлахдаа тэрхүү “орчин” гэдгийг 生命・健康-Seimei/kenkou- Хүний амьд байх, эрүүл саруул орших, 生活環境-Seikatsu kankyo-Хүнийг хүрээлсэн өдөр тутмын амьдралын орчин, 快適環境-Kaiteki kankyo-Тааламжтай байх орчин, 自然環境-Shizen kankyo-Эх болсон байгаль орчин, 地球環境-Chikyu kankyo-Ертөнц, сансар огторгуйн орчин гэсэн ангилал төрөлжүүлэлтийг дурдсан байдаг. Энэ тухайд, 北村喜介『環境法第2版』(有斐閣、2019)3頁。

[13] Жишээлбэл, тус хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” хэмээн заасан байдаг.

[14] БОХтХ-ийн 4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх”, “байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох”, “байгаль орчинд хортойгоор нөлөөлөхөөс сэргийлэх, өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл, түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх”, “байгалийн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх” гэж тус тус заасан.

[15] Б.Чимид, Үндсэн хуулийн мэдлэг, Уб.,2008 он, тал 102; Н.Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар Уб.,2022 он, тал 308.

[16] Н.Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар Уб.,2022 он, тал 318-319.

[17] 畠山武道『自然保護法講義第2版』(北海道大学出版、2008)42頁。

[18] Дээрх бүтээл, тал 43.

[19] Дээрх бүтээл, тал 43

[20] Н.Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар Уб.,2022 он, тал 81.

[21] Энэ тухай дэлгэрүүлж Ж.Амарсанаа, Үндсэн хуулийн эхийг баригч, Уб., 2010 он, тал 164-с үзнэ үү.

[22] Г.Совд, Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх (Харьцуулсан эрх зүй) Уб., 1999 он, тал 23-24.

[23] Гэхдээ 1992 оны МУҮХ болон өмнөх үеийн Үндсэн хуульд тус харилцааг зохицуулсан зүйл заалтын бодит хэрэгжилт харилцан зөрүүтэй байсныг үгүйсгэхгүй юм. Энэ тухай Доктор, профессор Г.Совд бүтээлдээ “1992 оны Үндсэн хуулиас өмнө үйлчилж байсан Монгол Улсын Үндсэн хуулиудад үндэсний баялаг нь нийт ард түмний мэдэлд байхаар зарлан тунхаглаж байсан боловч тэр нь амьдралд хэрэгжих баталгаагүй хэлбэрийн төдий бичээс болж байлаа” хэмээн бичжээ. Г.Совд, Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх (Харьцуулсан эрх зүй) Уб., 1999 он, тал 23.

[24] Г.Совд, Н.Жанцан, Ж.Амарсанаа, С.Жанцан, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, Уб.,2000 он, тал 134-135.

[25] Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал: хүний эрх, шүүх эрх мэдэл, Уб.,2004 он, тал 17. Мөн энэ тухай, Н.Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар Уб.,2022 он, тал 334-335 дахь хэсгийг үзнэ үү.

[26] Г.Совд, Н.Жанцан, Ж.Амарсанаа, С.Жанцан “Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар” УБ., 2000 он, тал 189.

[27] Энэ тухайд, Ж.Амарсанаа, Үндсэн хуулийн эхийг баригч, Уб., 2010 он, тал 283-с дэлгэрүүлж үзнэ үү.

[28] 那須俊貴 [著] 国立国会図書館調査及び立法考査局 2007.3 シリーズ憲法の論点, 14 . 調査資料||チョウサ シリョウ ; 2006-2-b.Энэхүү судалгааг япон хэл дээр дараах холбоосоор үзнэ үү. https://dl.ndl.go.jp/view/download/digidepo_1001031_po_200703.pdf?contentNo=1 (Сүүлд хандсан, 2024.11.10).

[29] Энэ тухайд англи хэл дээр“procedural environmental rights” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн эх сурвалж олох боломжтой. Харин япон хэл дээр 手続的環境権 гэсэн түлхүүр үгээр хайлт хийх нь оновчтой. Жишээлбэл,  Jendrośka, Jerzy, and Magdalena Bar. "Procedural environmental rights: principle X in theory and practice." (No Title) (2017). Бүтээлийг дараах холбоосоор үзэх боломжтой. https://www.eelf.info/tl_files/uploads/EELF%20Books/Procedural%20Environmental%20rights_DEF3.pdf

[30] Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын 2009.05.14-ний өдрийн 38 дугаар тогтоолын хавсралт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 75 дахь хэсэгт “Байгаль орчны талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,  байгаль орчны аудитын тогтолцоог шинээр бий болгох, иргэдэд байгаль орчны асуудлаар маргаан гарвал шүүхэд хандах эрхийг бий болгох” хүрээнд Монгол Улс "Аархус-Конвенци" /Aarhus-Convention/ –д нэгдэн орох тухай заасан. Дэлгэрүүлж үзэх холбоос, https://legalinfo.mn/mn/detail?lawId=6997 (Сүүлд хандсан 2024.11.11).