Бүтээлийн нэр
Прокурорын хараат бус байдал: Прокурорын байгууллагын тогтолцоо, удирдлага, өөрөө удирдах байгууллага
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл,
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын статистик мэдээнээс харвал 2020 оны байдлаар нийт 825 удаа прокурорт сахилгын шийтгэл, 2 удаа зөрчлийн шийтгэл, 2021 оны байдлаар нийт 656 удаа прокурорт сахилгын шийтгэл, 3 удаа зөрчлийн шийтгэл тус тус ногдуулсан болох нь харагдаж байна. Мөн УЕП-ын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст гэхэд анхан шатны прокурорууд болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн гаргасан шийдвэр, зарим тохиолдолд шүүхээс гаргасан шийдвэр үйл ажиллагааны талаар гаргасан гомдол жилд дунджаар 2000 орчим ирдэг. Түүнчлэн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцэхээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-тэй хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Энэхүү хуулийн төсөлд Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогчид тавигдах шаардлагыг прокурор бус иргэн байхаар өөрчлөн найруулсан юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг татаж авсан байна.
Дээрхээс дүгнэвэл прокурорын байгууллагын хараат бус байдлын судалгааг хийж нөхцөл байдлыг тодруулж, эрх зүйн дүн шинжилгээ хийж, асуудлыг нээн илрүүлж, гадаад улсуудын сайн жишгийг судалж үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай болж байна.
Судалгааны ажлын зорилго: Прокурорын хараат бус байдлын талаарх энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын прокурорын байгууллагын бие даасан байдал ба түүнд хамаарах хүчин зүйл, Монгол Улсын Ерөнхий Прокурорын статусын талаар судлах бөгөөд ингэхдээ дараах зорилтуудыг дэвшүүлж байна:
1. Прокурорын байгууллагын эрх зүйн үндэс, прокурорын байгууллагын эрх мэдлийн хамаарлын талаар судлах;
2. Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ялангуяа шатлан захирах үйл ажиллагааны хэлбэрийн талаар судлах;
3. Прокурорын байгууллагын удирдлага, түүнд тавигдах шаардлага, томилох үйл явц, бүрэн эрхийн хугацаа, огцруулах үндэслэлүүдийг судлах;
4. Прокурорын өөрөө удирдах байгууллагын тогтолцоог судалж, сайжруулах шаардлагатай зохицуулалтыг нээн илрүүлж, шийдвэрлэх;
Түлхүүр үг
прокурор, прокурорын байгууллага, прокурорын томилгоо, прокурорын хараат бус байдал, нэгдмэл төвлөрсөн байх, прокурорын холбоо, прокурорын ёс зүйн зөвлөл, прокурорын мэргэжлийн зөвлөл
Бичигдсэн огноо
2022-11-23
Хуудсын тоо
62
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-01-29
Товч мэдээлэл үзсэн
853
Бүрэн эхээр нь үзсэн
37
Эшлэлийн тоо
99
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн
“Прокурорын хараат бус байдал: Прокурорын байгууллагын тогтолцоо, удирдлага, өөрөө удирдах байгууллага” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2295
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !