Бүтээлийн нэр
Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгт хүний эрхийн үүднээс хийсэн дүн шинжилгээ
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн §17.1.4 дахь хэсэгт “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргийг хуульчилж өгсөн. Үүний дагуу, цэргийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиуд батлагдаж, зөвхөн 18-25 насны эрэгтэйчүүдэд цэргийн алба заавал хаахыг үүрэг болгосон.
Саяхан Америкийн Тагнуулын Төв Газраас НҮБ-д бүртгэлтэй, бүртгэлгүй нийт 175 улсын цэргийн албаны тогтолцоонд хийсэн судалгаанаас үзэхэд, судалгаанд хамрагдсан нийт 175 улсын 106 улс цэргийн алба хаахыг сайн дурын үндсэн дээр буюу хувь хүний сонголт болгосон, 35 улс цэргийн алба хаахыг албадлагын шинжтэй үүрэг болгосон бол 34 улс тодорхой нөхцөлтэйгөөр хаалгадаг тогтолцоотой байна. Эдгээр улсыг судалж үзэхэд, үүрэг болгосон улсын дийлэнх олонх нь ардчилсан бус дэглэмтэй, болзошгүй дайны байдалтай, хуучин тоталитар, социалист дэглэмтэй байсан буурай орнууд байна. Сонголт болгосон улс хөгжингүй, ардчилсан дэглэмтэй, хүний эрхийн индексээрээ дээгүүр эрэмбэлэгддэг улс байгааг үзвэл олон улсын чиг хандлага нь цэргийн албыг сайн дурын үндсэн дээр хаах тогтолцоо уруу шилжиж байгаа нь харагддаг.
Харин онолын хувьд цэргийн алба хаахыг үүрэг болгох нь патриотизм, коммунитар, милитаризм, нийгмийн гэрээний онол зэрэг үзлээр аль нэг улсад харьяалагдах иргэн бүр тус улсыг буюу эх орноо хамгаалах, хайрлах, нийтийн эрхийн ашгийн төлөө өөрийгөө золиослох нь зүй ёсных гэж үздэг ба энэ нь буу барьж, цэргийн албад элсэж, хүчтэй цэргийн хүчинтэй байснаар хэрэгждэг гэдэг. Харин цэргийн алба хаах нь сонголт болох нь либерализм, лиебртарианизм, Милтон Фридман - сайн дурын цэрэг, Нозикийн зүй ёсны онол, индивидуализм зэрэг үзлээр хүний эрхэд ээлтэй, эдийн засагт үр дүнтэй гэж үздэг байна.
Монгол Улсын хувьд сүүлд цэргийн алба хаагчид амь нас болоод бусад хууль ёсны эрх ашгаараа ноцтой хохирч байгаа тухай хэд хэдэн хэрэг гарсан. Мөн түүнчлэн шинээр батлагдсан цэргийн албаны тухай хууль болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар цэргүүдийн Үндсэн хуульд заасан холбогдох хэд хэдэн эрхийг шууд байдлаар хязгаарласан. Ийм учир эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүргийн хэрэгжилтэд хүний эрхийн үүднээс (1) онол, (2) харьцуулсан болон (3) практик дүн шинжилгээ хийсний үндсэн дээр (4) үндсэн дүгнэлт хийж, санал боловсруулсан болно.

Түлхүүр үг
Хүний эрх, цэргийн алба хаах үүрэг, албадлагын цэргийн алба, сайн дурын цэргийн алба, Нозикийн зүй ёсны онол, коммунитар үзэл, эх орноо хамгаалах
Бичигдсэн огноо
2019-12-01
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2019-01-16
Товч мэдээлэл үзсэн
11171
Бүрэн эхээр нь үзсэн
315
Эшлэлийн тоо
73
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Асланбек
“Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгт хүний эрхийн үүднээс хийсэн дүн шинжилгээ” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/410
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
3 hours from now

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
1 day ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
1 week ago
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !