Бүтээлийн нэр
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба прокурорын хяналт
Зохиогч
Тэмдэглэл
Монгол улсад прокурорын байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын Газраас прокурор, судлаач, хуульчдын дунд зохион байгуулагдсан “Прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд хоёрдугаар байранд шалгарсан болно.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй,
Зөрчил
Бүтээлийн товч
Профессор Б.Чимид, академич Ж.Амарсанаа нарын эрхлэн гаргасан “Шүүх эрх мэдлийн шинэтгэл” судалгаанд прокурорын хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөмжид “Прокурорын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 –д прокурор захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх талаар явуулж байгаа ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх ажиллагаанд хяналт тавина гэсэн нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, тэр дундаа төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд прокурор хяналт тавих нь хэр зохистой вэ гэдгийг ч эргэн харах учиртай” гэж 2002 оны Прокурорын тухай хуульд заасан прокурорын хяналтыг дүгнэж байсан бол одоогийн хүчин төгөлдөр прокурорын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт шүүмжлэлд өртөгдсөн “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хуульд нийцэж байгаа эсэхэд” хяналт тавих эрхтэй гэх зохицуулалт хэвээрээ үйлчилж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг
бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавина” гэж зааснаас үзвэл Прокурор зөвхөн “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх” ажиллагаанд хяналт тавих эрхтэй байна. “Зөрчил” нь Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх” ажиллагаа мөн эсэх маргаан судлаачдын дунд өрнөсөн хэвээрээ байна.
Хууль зүйн доктор Ц.Цогт шүүгч үзэхдээ “Нийт зөрчлийн дийлэнх (76%<) буюу зөрчлийн захиргааны актыг гаргах ажиллагааг захиргааны байгууллага, албан тушаалтан хийж гүйцэтгэдэг бөгөөд энэ нь “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах” ажиллагаа биш Захиргааны ерөнхий хуулийн дагуу хийгдэх захиргааны шийдвэр гаргах ажиллагаа (мөрдөн байцаах ажил биш) тул энэхүү захиргааны үйл ажиллагааг хянах эрх прокурорт өгсөн нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж байна” гэж дүгнэсэн байна.
Иймд, энэхүү судалгааны ажлаар прокурорын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавьж буй хяналт захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлдөг эсэх, энэ асуудлаарх онолын болон харьцуулсан судалгааг хийх замаар практикт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон дүгнэлт хийж, санал боловсруулах болно.

Түлхүүр үг
Прокурорын хяналт, Захиргааны хариуцлага, Зөрчил, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа
Бичигдсэн огноо
2020-10-28
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-10-18
Товч мэдээлэл үзсэн
6537
Бүрэн эхээр нь үзсэн
722
Эшлэлийн тоо
46
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Асланбек
“Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба прокурорын хяналт” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/804
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
6 days ago
2024 оны 12 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 week ago
2024 онд хайлтад хамгийн их ашигласан 100 түлхүүр үг
2 weeks ago
“Оюуны-Инноваци” ТББ-ын 2024 оны #ОнцлохСудалгаа танилцуулж байна
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
2021МЫ12320 Гэр бүл цуцлалт, 12337(нэгтгэх) Гэр бүл цуцлалт, хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчийг тогтоох тухай БНСУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн хураангуй
2025-01-15
-
Хайгуулын тусгай зөвшөөрөл нь хайгуулын талбайг эзэмших эрхийг үүсгэх үү?
2025-01-13
-
Газрын дуудлага худалдааны зарыг газрын биржийн цахим системээр заавал мэдээлэх үүрэгтэй
2025-01-09
-
Хүрэлийн Норовсүрэн
2025-01-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-01-15 Сэтгүүлдуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2025-01-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвийн Эрдэнэбаатар
2025-01-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвийн Эрдэнэбаатар
2025-01-14 Докторын диссертацидуудаж байна ! -
Батсайханы Батцэнгэл
2025-01-14 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Бат-эрдэнэ Лхагважаргал
2025-01-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Янжинлхам
2025-01-13 Магистрын ажилдуудаж байна ! -
Оюунбилэг Өрнүүнбилэг Yubaraj SANGROULA, Naparat KRANRATTANASUIT
2025-01-13 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-01-13 Мэдээллийн хуудасдуудаж байна !