Бүтээлийн нэр
ШҮҮГЧИЙН САХИЛГЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Зохиогч
Базаррагчаагийн Гончигсумлаа
Дугаржавын Ренчиндорж
А.Бямбажаргал,
Тэмдэглэл
Энэ судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн.
Хэлбэр
Судалгааны тойм, тойм судалгаа
Салбар
Шүүх
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” хэмээх зарчмыг тунхагласан. Энэхүү зарчмын хэрэгжих гол баталгаа нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын хэмжүүр. Шүүхийн бие даасан байдал хангагдаагүй нөхцөлд шүүгчийн хараат бус байдал алдагдах бөгөөд үүнээс үүдэн иргэдийн үндсэн хуулиар баталгаажсан шударгаар шүүлгэх эрх зөрчигдөх нь гарцаагүй юм. Манай улсын хувьд дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх гол институц нь Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) билээ.
Харин шүүгчийн хараат бус байдлын нөгөө талд нь шүүгчийн хариуцлага буюу шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлж, шүүн таслах ажиллагааг эрхлэх явцдаа шүүгчийн ёс зүйн зөрчил гаргах болон хууль зөрчдөг, хариуцлага хүлээдэггүй дархан эрхтэй этгээд болгохгүй байх тэнцвэржүүлэгч механизм оршдог. Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмуудын оршил хэсэгт шүүхийн тогтолцоо болон шүүгчийн ёс зүй, үнэнч шударга байдалд итгэх олон нийтийн итгэл нь өнөөгийн ардчилсан нийгмийн амин сүнс болохыг тунхагласан. Тус зарчмын 13 дахь хэсэгт шүүхийн бие даасан болон шүүгчийн ёс зүйтэй байдлыг шүүхийн тогтолцооны үр ашигтай, шударга байдалд итгэх олон нийтийн итгэл хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн хариуцлагын асуудал нь энэ тогтолцооны амин чухал хэсэг болохыг тод томруунаар харуулж байгаа юм. Тийм ч учраас шударга ёсыг тогтоох шүүхийн тогтолцоо нь шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх тогтолцоог бэхжүүлэх замаар биеллээ олдог.
Монгол Улсын шүүгчид хариуцлага хүлээлгэх тогтолцоо буюу шүүгчийн ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд цөөнгүй асуудал тулгамдсан шинжтэй байна. Тухайлбал, (1) шүүхийн ёс зүйн хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд: Нотлох баримт бүрдүүлэх, ёс зүйн хорооны ажлын албаны эрх хэмжээ, ёс зүйн хорооны гишүүний хараат бус байдал, (2) шүүгчид хариуцлага хүлээлгэх тогтолцооны хүрээнд: сахилгын хэрэг хянан шийдвэрлэх тогтолцооны зохист харьцаа ба ёс зүйн гомдлыг шийдвэрлэх үе шат, (3) шүүгчийн хариуцлага, түүнтэй холбогдох эрх зүйн орчны хүрээнд: ёс зүйн хорооны эрх зүйн байдал болон дүрмийн давхардал ба эрэмбэ зэрэг тулгамдсан шинжтэй асуудлууд байна.

Түлхүүр үг
Шүүгчийн хариуцлага, хариуцлага хүлээлгэх тогтолцоо, шүүгчийн ёс зүй, ёс зүйн маргаан
Бичигдсэн огноо
2020
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-10-07
Товч мэдээлэл үзсэн
1734
Бүрэн эхээр нь үзсэн
67
Эшлэлийн тоо
4
Энэ бүтээлийг эшлэх загвар
А.Бямбажаргал, Б.Гончигсумлаа, Д.Ренчиндорж. Шүүгчийн хариуцлага: шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал. Нээлттэй Нийгэм Форум. УБ., 2020. Бодлогын асуудал цуврал, №28
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болно
4 days ago
-
Гэрээний үүрэг хангуулах зорилгоор бусдын хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах, бэлэглэл зэрэг гэрээгээр шилжүүлэн авах нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно
5 days ago
-
Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ
2 weeks ago
-
Бүрэнбатын Ган-эрдэнэ
2022-08-04 Гарын авлага, аргачлал -
Сэмбээчамбуугийн Амбасэлмаа
2022-08-03 Бакалаврын төгсөлтийн ажил -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-02 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-01 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-07-29 Эрх зүйн шүүмж -
Өмгөөллийн "Легал линк Си Би Эй" ХХН
2022-07-25 Хууль зүйн орчуулга /эрх зүйн акт, бүтээл/ -
Дашням Батням
2022-07-20 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батмөнхийн Лхагвасүрэн
2022-07-19 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батмөнхийн Лхагвасүрэн
2022-07-19 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батцэнгэлийн Тэлмэн
2022-07-02 Бакалаврын төгсөлтийн ажил