Бүтээлийн нэр
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: шүүгчийн томилгоо
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улс нь шүүхийн шинэтгэлийг шилжилтийн үе буюу ардчилсан Үндсэн хууль батлагдсан (1992 он) -аас хойш үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 1993 онд анх Шүүхийн тухай хуулийг баталж, улмаар 2002 онд шинэчлэн найруулсан бөгөөд тус хуулиар шүүхийн зохион байгуулалт, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн захиргааны асуудлыг зохицуулж байлаа. 2013 онд Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулийг баталж шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг шинэ түвшинд гаргалаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар анхан шат, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид тавигдах шаардлагыг нарийвчлан зааж, үүнийг үндэслэсэн шүүгчид нэр дэвшигчийн шалгах арга, ажиллагаа болон шүүгчийг сонгон шалгаруулах тогтолцоонд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт оруулав. Түүнчлэн шүүгчийг огцруулах, чөлөөлөх үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчныг бий болгов.

Гэсэн хэдий ч шүүгчийн сонгон шалгаруулах ажиллагаа, шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх арга, ажиллагаа нь бодит шалгуурт үндэслэж чадаагүй, шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааг албан тушаалтан өөрийн үзэмжийн хүрээнд шийдвэрлэх бололцоо байсаар байна. Нөгөө талаас шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн томилгоонд голлох үүрэгтэй оролцдог Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчид нэр дэвшигчийг шударгаар үнэлдэг байхын тулд эдгээр байгууллагуудын хараат бус, бие даасан байдлаар ажиллах нөхцөл бүрдсэн байх учиртай. Гэтэл Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосны дагуу шүүгчийг томилдог байтал, Шүүхийн захиргааны тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг мөн адил томилдог болсоныг шүүгч, судлаачид шүүмжилж байна. Мөн шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн үед Үндсэн хуулийн дагуу шүүгч хугацаагүй томилогдох зарчим зөрчигдөж, зарим шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, зарим шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүй шилжүүлэн томилсон тохиолдол гарлаа.

Энэхүү судалгаагаар шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанаас эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөл, цаашлаад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгч хүртэл шүүгчийн томилгооны бүх үе шат, шүүгчийг шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах асуудал, үүнээс гадна шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцдог байгууллагуудын чиг үүрэг, эдгээр байгууллагыг байгуулж буй арга, хараат бусаар ажиллах нөхцөл хангагдсан байдлыг цогцоор нь шинжлэн судалж, үнэлэлт, дүгнэлт өгөхийг зорьсон болно.
Түлхүүр үг
шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн томилгоо, шүүгчийг сэлгэн ажиллуулах, шүүгчийг шилжүүлэн томилох, шүүгчийн томилгоо ба шүүгчийн хараат бус байдал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлага, Ерөнхийлөгч шүүгчид нэр дэвшигчийг томилохоос татгалзах, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөт ба шүүгчийн томилгоо, Хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ, шүүгчид нэр дэвшигчийг сонгох, шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал, шүүгчийн томилгоо шүүгчийн хараат бус байдлын баталгаа болох нь
Бичигдсэн огноо
2015-10-15
Хуудсын тоо
139
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-11-17
Товч мэдээлэл үзсэн
12414
Бүрэн эхээр нь үзсэн
744
Эшлэлийн тоо
192
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга М.Мөнхжаргал Оюуны Инноваци ТББ Жаргалсайханы Хунан “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: шүүгчийн томилгоо” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/128
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] United States Institute of Peace “Judicial Appointments and Judicial independence” 2009, p-2

[2] Мөн тэнд.

[3] 1993 оны Шүүхийн тухай хуулийг 2002 онд шинэчлэн найруулж баталсан.

[4] Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийг үзнэ үү.

[5] Уг ажиллагаанд шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах, шилжүүлэн томилоход хэрэглэгддэг хүлээн зөвшөөрөгдсөн наад захын стандарт, хэм хэмжээг хэрэглээгүй байна. Томилогдоогүй үлдсэн болон шилжүүлэн томилогдсон шүүгчид Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа л өөрийнхөө тухай мэджээ.

[6] Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоотой холбоотой асуудлыг энэхүү судалгаагаар авч үзээгүй болно.

[7] Opinion no 1 (2001) of the Consultative Council of European Judges (CCJE) for the attention of the Committee of Ministers of the Council of Europe on standards concerning the independence of the judiciary and the irremovability of judges.

[8] United States Institute of Peace “Judicial Appointments and Judicial independence” 2009, p-2.

[9] Constitution of the Republic of Korea, Art 104 (3).

[10] Транспэрэнси Интернэшнл “Дэлхийн нийтийн авлигын тайлан 2007, Шүүхийн авлига – улс орнуудын тайлан.  93 дахь тал.

[11] Constitution of India, Art 124(2).

[12] http://www.courts.go.jp/english/judicial_sys/overview_of/overview/

[13] Ц. Норовдондог, Б. Буяндэлгэр, Ш. Хишигсүрэн, Ц.Түвшинзаяа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудалд” Улсын Их Хурлын Тамгын газар, Судалгааны төв  Бодлогын судалгаа, шинжилгээ Судалгааны эмхтгэл IV боть УБ., 2010, 147 дахь тал

[14] Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн судалгаа, мэдээллийн төв “Шүүхийн захиргааны байгууллагын бие даасан загвар: Харьцуулсан тойм судалгаа” УБ., 2013, 5 дахь тал.

[15] Мөн тэнд 10 дахь тал.

[16] United States Institute of Peace “Judicial Appointments and Judicial independence” 2009, p 5.

[17] Мөн тэнд. p-2

[18] Мөн тэнд. p 5.

[19] О.Мөнхсайхан “Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь”Нээлттэй нийгэм форум, УБ., 2015, 41 дэх тал (дам ишлэв)

[20] Sarkar Ali Akkas “Appointment of Judges: A Key Issue of Judicial Independence” 2004, p 207

[21] United States Institute of Peace “Judicial Appointments and Judicial independence” 2009, p-2.

[22] Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг.

[23] Constitution of the Republic of Korea, Art 111 (2, 3).

[24]The Constitution of the Russian federation, Art 83 (f).

[25] Basic Law for the Federal Republic of Germany, Art  94 (1).

[26] Sarkar Ali Akkas “Appointment of Judges: A Key Issue of Judicial Independence” 2004, p-201

[27] Транспэрэнси Интернэшнл “Дэлхийн нийтийн авлигын тайлан 2007: Шүүхийн авлига – улс орнуудын тайлан:  16 дахь тал.

[28] Ханнс Зайделийн сан, Эрх зүйн боловсрол академи “1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд” УБ., 2007, БНМАУ-ын 1960 оны Үндсэн хууль. Зургадугаар бүлэг.

[29] 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар шүүгч гэдэгт “ардын төлөөлөгч” ч орж байсан бөгөөд тэд хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгчтэй адил “таслах” эрхтэй байв. 1960 оны Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлд “шүүгч, ардын төлөөлөгчдөд ял шийтгэлгүй, 23 насанд хүрсэн, БНМАУ-ын иргэн сонгогдоно” гэж заасан байжээ.

[30] Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүний эрх, шүүх эрх мэдэл (хоёрдугаар дэвтэр)”, УБ., 2004. 126 дахь тал. Бусад улсуудад ч мөн адил шүүгчдээ өөрийн улсын иргэн байх, хууль зүйн дээд боловсролтой байхын зэрэгцээ тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажилласан байх үндсэн шалгууруудыг тавьдаг. Тухайлбал, ОХУ-ны Үндсэн хуулийн 119 дүгээр зүйлд “Шүүгч нь хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан, 25 нас хүрсэн, Оросын Холбооны Улсын иргэн байна. Холбооны хуулиар Оросын Холбооны Улсын шүүхийн шүүгчид нэмэлт шаардлагыг тогтоож болно.” гэж заасан байна.

[31] Шүүхийн шинэтгэл шүүгчийн наснаас эхлэх учиртай. Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/33

[32] «Хууль зүйн дээд боловсролтой Жогорку Кенешийн депутат», «Ерөнхийлөгчийн хууль зүйн аппаратын ажилтан, Жогорку Кенеш дэх Ерөнхийлөгчийн эрх бүхий төлөөлөгч», «Засгийн газрын хууль зүйн нэгж, зохион байгуулалтын ажилтан», «Дээд шүүхийн аппаратын ажилтан», «Дээд шүүхийн Үндсэн хуулийн танхимын аппаратын ажилтан», «Орон нутгийн шүүхийн аппаратын ажилтан», «Төрийн эрх бүхий байгууллагын ажилтан», «Прокурорын байгууллагын ажилтан», «Хууль зүйн системийн ажилтан» «Өмгөөлөгч», «Нотариатч», «Хууль зүйн сургуулийн багш» гэх мэт.

[33] Бүгд Найрамдах Солонгох Улсын Шүүхийн зохион байгуулалтын тухай хуулийн 42 дугаар зүйл.

[34] http://forum.mn/projects/Shuuhiin%20haraat%20bus%20baidal/Shuugchiin%20erh%20zuin%20baidliin%20tuhai%20huuli.pdf

[35] http://www.judcouncil.mn/main/266--.html

[36] Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 06 дугаар тогтоол. Эх сурвалж: http://legalinfo.mn/law/details/11401?lawid=11401

[37] Үндсэн хуулийн цэцийн “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар дүгнэлт.

Эх сурвалж: http://legalinfo.mn/law/details/10916?lawid=10916

[38] Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, прокурорын байгууллагын тухай хууль, авлигын эсрэг хууль, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 02 дугаар дүгнэлт. Эх сурвалж: http://legalinfo.mn/law/details/9452?lawid=9452

[39] Нэгэн шүүгч санал асуулгад “Сэтгэц болон эрүүл мэндийн дүгнэлт огт худал гардаг.  Үйлдэл, зан авир, үг хэллэгээрээ сэтгэцийн өвчтэй нь байнгын хамт ажилладаг, хамт амьдардаг, ойр дотны хүмүүст нь илтэд мэдэгдсэн хүн ч шүүгч болдог. Группэд байдаг, хөдөлмөрийн чадвар алдсан хүн ч шүүгч хийсээр байна” гэж бичжээ.

[40] http://www.legislationline.org/documents/action/popup/id/4369

[41] Энэ журмын дагуу өмнө нь бүх нэр дэвшигч сэтгэцийн эрүүл мэндийн талаарх дүгнэлтээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр гаргуулахаар тусгасан байсан нь хөдөө орон нутгаас нэр дэвшиж байгаа хүмүүс хүнд зардал, чирэгдэлтэй, мөн нэр дэвшигчийн материалыг цахимаар авч байгаа ач холбогдлыг үгүйсгэсэн зүйл болж байсан. Харин уг журамд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж нэр дэвшигч сэтгэцийн эрүүл мэндийн талаарх дүгнэлтээ нийслэлд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, орон нутагт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгээр гаргуулах болсон нь дэвшилттэй зүйл болсон байна.

[42] Н.Лүндэндорж, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр “Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь”  Бодлогын тойм судалгаа, Нээлттэй нийгэм форум УБ.,2010, 52 дахь тал.

[43] Н.Лүндэндорж, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр “Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” Нээлттэй нийгэм форум бодлогын тойм судалгаа,  УБ., 2010, 54 дэх тал.

[44] Шүүгчдийн ажил, хэргийн мэдлэг, мэргэжлийн түвшинг тогтоож байдаг Мэргэшлийн хороо, шүүгчийн ёс зүйг үнэлж, дүгнэдэг хариуцлага хүлээлгэдэг Сахилгын хороо Дээд шүүхийн заавраар ажиллаж ирлээ. Тэдгээрийн дарга нар заавал Дээд шүүхийн гишүүн байх бичигдээгүй хуулийг “ажиллагаа”-ны аргаар тогтоож чадлаа. Зүй нь тэдгээр институтын бие даасан, хөндлөнгийн байдлыг хангах үүднээс Дээд шүүхээс чөлөөтэй, хараат бус ажиллах ёстой билээ. Ингэж гэмээнэ шүүх, шүүгчдийг эрүүл саруул байлгах дотоод хяналтын механизм болох ёстой.  Мөн тэнд 55 дахь тал.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг хавсран хийж байгаа алдааны улмаас шүүхийн дотоод ардчилал, хяналтын байгууллагууд түүний гар хөл болж, Шүүхийн Сахилгын хороонд болон Мэргэшлийн хороонд ирсэн өргөдөл, гомдол ч шалгагдахгүй дарагдаж байдаг нь жирийн үзэгдэл болсон нь хууль, шударга ёсонд нийцэхгүй. Т. Уранцэцэг: Шүүх эрх мэдлийн “баг”-аар хэрэгжүүлбэл шүүх дарангуйлагч болно. (2006/05/10 Өдрийн сонин №117, 118).

[45] Тухайн үед Хуульчдын холбооны чиг үүргийн хороодууд байгуулагдаагүй, тэдгээрийн чиг үүргийн хуваарилалт тодорхой болоогүй байсан тул Хуульчдын холбооны дүрмийн 9.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу Холбооны Их хурлын төлөөлөгчид болох 490 хуульчийн сонголтоор Мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчийг тодруулсан байна.

[46] Монголын Хуульчдын холбооны 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/001 тоот албан бичгийн хавсралт.

[47] Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаар тогтоол.

[48] Нэгэн хуульч “Хуульчдын холбооны Их хурлын төлөөлөгчдийн дунд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх цахим санал хураалт явагдаж байгаа.... Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн Албаны цахим хаягнаас /@shuukh.mn/ нэр дэвшин өрсөлдөж буй нийт 70 орчим хүнээс 9 хүний нэрийг онцгойлон "нэр дэвшигчид" хэмээн бүх шүүхүүдийн албан харилцааны цахим шуудан руу явуулж, санал хураалтад хөндлөнгөөс оролцох оролдлого хийж байх юм. Зүгээр өрсөлдүүлчихгүй яах гэж ингэдэг юм дээ” гэж ярьж байлаа.

[49] Ерөнхий зөвлөллийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоол, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоол, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/411 тоот албан бичиг.

[50] Улсын дээд шүүхийн шүүгч, Мэргэшлийн хорооны гишүүн Б.Батцэрэнтэй хийсэн ярилцлагаас.

[51] Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оын 10 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаар зарлигаар батлагдсан.

[52] Б.Чимид “Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал” Хоёрдугаар дэвтэр УБ., 2008, 12 дахь тал. Иймэрхүү тулган шаардсан заалт Үндсэн хуульд ч бий. “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.” (Тавин долдугаар зүйлийн 3 дах хэсэг.)

[53] Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар тогтоол.

[54] Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 60 дугаар зүйлийг үзнэ үү.

[55] Улсын дээд шүүхийн шүүгч, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн Б.Батцэрэнтэй хийсэн ярилцлагаас

[56] Б.Чимид, Ж.Амарсанаа, Р.Мухийт, Л.Төр-Од “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл” Нээлттэй нийгэм форум УБ., 2010, 80 дахь тал.

[57] Брент Т. Уайт “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд шүүхийн захиргааны гүйцэтгэх үүрэг” мөн тэнд 17-18 дахь тал.

[58] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүний эрх, шүүх эрх мэдэл. Хоѐрдугаар дэвтэр, УБ, 2004 он, 143 дахь тал.

[59] Олон Улсын Шүүгчдийн холбооны 2013 оны 10 дугаар сарын 05-аас 10-ны өдрийн хооронд болсон хуралдааны тогтоол. Эх сурвалж:  http://judge.mn/home/view/?id=101 

[60] Улсын Хурлын Тамгын газрын архив. Шүүхийн захиргааны тухай хуулийн хувийн хэрэг.

[61] http://www.legalinfo.mn/details/55 мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр (пүрэв гариг)-ийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс

[62] Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр (пүрэв гариг)-ийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс

[63] Ц. Норовдондог, Б. Буяндэлгэр, Ш. Хишигсүрэн, Ц.Түвшинзаяа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн зохицуулалтын зарим асуудалд” Улсын Их Хурлын Тамгын газар, Судалгааны төв  Бодлогын судалгаа, шинжилгээ Судалгааны эмхтгэл IV боть УБ., 2010, 153 дахь тал.

[64] Брент Т. Уайт “Голдоо хүртэл ялзарсан уу? Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан” Нээлттэй нийгэм форум, УБ., 2008, 12 дахь тал.

[65] Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг байх үед үүнийг шүүгч, судлаачид “Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улсын дээд шүүхийн хавсарга байгууллага” болжээ гэж бичиж байв. Н.Лүндэндорж “Шүүх эрх мэдлийн хямрал” Liberty сэтгүүл №2, УБ., 2006 он.Т. Уранцэцэг: Шүүх эрх мэдлийг “баг”-аар хэрэгжүүлбэл шүүх дарангуйлагч болно. (Өдрийн сонин 2006/05/10 №117, 118).

[66] Литва Улсын Шүүхийн Зөвлөл нь 23 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүнд: Дээд Шүүхийн Тэргүүн, Давж заалдах шүүхийн тэргүүн, Захиргааны хэргийн Дээд Шүүхийн Тэргүүн, мөн Дээд Шүүх, Давж заалдах шатны шүүх болон Захиргааны хэргийн Дээд шүүхээс тус бүр 3 шүүгч, бүс болгоны шүүх, бүх захиргааны хэргийн шүүх, тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг бүх дүүргийн шүүхээс тус бүр нэг, нэг шүүгч орно. (The Regulation of Work of the Judicial Council, 2013, Articles 6-8.), Польш Улсын Шүүхийн Үндэсний Зөвлөл нь 25 гишүүнээс бүрдэх бөгөөд үүнд: Дээд шүүхийн тэргүүн Ерөнхийлөгч, Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхийлөгч, Польшийн Ерөнхийлөгчөөс томилох 1 хүн, Хууль зүйн сайд албан тушаалаараа, Дээд шүүх, ердийн шүүх, захиргаанын хэргийн шүүх, цэргийн шүүхийн шүүгчдээс сонгогдсон 15 шүүгч, Польшийн Парламентын доод танхимын 4 гишүүн, сенатын танхимаас сонгогдсон 2 сенатор тус тус ордог. (The Constitution of the Republic of Poland, Art 187.), Словак Улсын Шүүхийн зөвлөл нь 18 гишүүнээс бүрдэх бөгөөд үүнд: шүүгчдийн дундаас сонгосон 8 шүүгч, Үндэсний зөвлөлөөс 3, Ерөнхийлөгчөөс 3, Засгийн газраас 3 хүнийг  тус тус томилон оруулна. Словак Улсын Дээд шүүхийн Ерөнхийлөгч нь Шүүхийн зөвлөлийн дарга байна. (Constitution of the Slovak Republic. Art 141а.)

[67] Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөллөөс санал болгосон хүнийг шүүгчээр томилохоос татгалздагтай нэгэн адил.

[68] Энэ хэсгийг 1996 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, Хууль зүйн сайд Ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалыг давхар хаших болсон.

[69] Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүдийнх нь санал болгосноор Ерөнхийлөгч томилдог зохицуулалт хэвээр байх тохиолдолд хэрэв Хууль зүйн сайд, Ерөнхийлөгч хоёр нэг намын хүн байвал Хууль зүйн сайдын санал болгосон хүн Ерөнхий зөвлөлийн дарга болдог “бичигдээгүй хууль” үйлчлэх нь тодорхой.

[70] Шүүхийн ерөнхий зөвлөллийн гишүүн Б.Сарантуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар зарлигаар томилогджээ. Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ., 2014, №2 /815/, 53 дахь тал.

[71] Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т Ерөнхий зөвлөлийн даргад “Ерөнхий зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх, огцруулах тухай саналыг тухайн нөхцөл бий болсноос хойш ажлын 10 өдрийн дотор томилсон байгууллагад мэдэгдэх” гэсэн бүрэн эрхийг олгосон нь зөвлөлийн гишүүдийг даргынхаа хараат байдалд оруулах нөхцөлийг бүрдүүлж байна.

[72] УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв “Бодлогын судалгаа, шинжилгээ” (Судалгааны эмхтгэл) IV боть, УБ., 2010, 153 дахь тал.

[73] Дэлгэрэнгүйг Ерөнхий зөвлөл, Шүүхийн судалгаа, мэдээллийн төв “Шүүхийн захиргааны байгууллагын бие даасан загвар, харьцуулсан тойм судалгаа” (УБ., 2013) -аас үзнэ үү.

[74] Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр (пүрэв гариг)-ийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс

[75] Мөн зарим шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийг орон тооны бус гишүүдээр бүрдүүлэх нь зүйтэй эж асуулгад дурдсан байсан бөгөөд  нэгэн шүүгч санал асуулгад “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо 5 байгааг болих хэрэгтэй. Одоо 2 гишүүний санал авч томилогдох боломжтой болоод байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог нэмж орон тооны бус гишүүдийг хуралдаанд оролцуулдаг байх нь зүйтэй” гэж бичсэн байлаа.

[76] Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох анхны сонгууль 2013.05.02-ны өдөр болсон.

[77] http://tsogt.blogmn.net/106547/shuuhiin-yerunhii-zuvlul-uuruu-shuugchdiin-erh-zuin-baidlyg-dorduulsan.htm

[78] Судалгаанд хамрагдсан шүүгчид энэ сонгуулийг “хуйвалдааны талбар болсон”, “илээр, тулгаж шаардсан шахуу хүнийг сонгосон” “бичлэг хийсэн” гэж бичсэн байв. Мөн зарим шүүгчидтэй ярилцаж байхад “Сонгууль болохын урьд орой анхан шатны шүүхийн шүүгчдийг Нийслэлийн шүүх дээр өөрийн шүүхийнх нь хэвлэмэл хуудастай нь ирүүлж, нэр бүхий хүмүүсийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгох асуудлыг тухайн шүүгчдийн зөвлөгөөний хурлаар хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжсэн гэсэн агуулгатай тогтоол үйлдүүлж, гарын үсэг зуруулсан” гэж ярьж байлаа.

[79] Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://judge.mn/home/view/?id=119

[80] Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг.

[81] Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт.

[82] Манайд заримдаа шүүгчийг “хугацаагүй томилох” болон “бүх насаар нь томилох” гэдгийг адилтган ярих, бичих тохиолдол байдаг. Шүүгчийг хугацаагүй томилох гэдэг бол шүүгч тэтгэвэрт гарах насанд хүртлээ ажиллах, бүх насаар нь томилох гэдэг бол тухайн шүүгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүгчийн албан тушаал хашиж чадахгүй байх хүртлээ ажиллахыг хэлдэг.

[83] Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүний эрх, шүүх эрх мэдэл” Хоёрдугаар дэвтэр, УБ., 2004, 128-129 дэх тал.

[84] Б.Чимид, Ж.Амарсанаа, Р.Мухийт, Л.Төр-Од “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл” Нээлттэй нийгэм форум УБ., 2010, 24 дэх тал.

[85] Мөн тэнд 24 дэх тал.

[86] МУИС-Гадаад хэл соёлын сургууль “V Бүгд Найрамдах Франц Улсын Үндсэн хууль” Орч. Ч.Наранбилэг, УБ., 2008, 61 дэх тал.

[87] Шүүхийн ерөнхий зөвлөл “Монгол Улсын шүүхийн шүүгч, ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүйн холбогдолтой олон улсын болон үндэсний хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” IV УБ., 2010, 80-81 дэх тал.

[88] Principle I.2.c of Recommendation no.r (94) 12 of the Committee of Ministers to member states on the independence, efficiency and role of judges (Adopted by the Committee of Ministers on 13 October 1994 at the 518th meeting of the Ministers' Deputies).

[89] Мэргэшлийн хороо давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадварын шаардлага хангасан эсэхийг нэр дэвшигч анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллах хугацаанд дангаар шийдвэрлэсэн таван хэрэг, маргааны шийдвэрийг тохиолдлын журмаар сонгон авч, тухайн хэрэг маргааныг холбогдох эрх зүйн эх сурвалжийг тайлбарлан хэрэглэж, тодорхой, ойлгомжтой шийдвэрлэсэн эсэхийг задлан шинжилж, дүгнэнэ.

[90] Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон нэгэн хуульч “тестийн шалгалт аваад түүнийхээ зөв хариултыг нээлттэй болгодоггүй. Яагаад би ийм оноо авснаа асуух, харах ямар ч боломжгүй байсан” гэж ярьж байлаа.

[91] Транспэрэнси Интернэшнл “Дэлхий нийтийн авлигын тайлан 2007: Шүүхийн тогтолцоон дахь авлига” 100 дахь тал.

[92] О.Мөнхсайхан “Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь” Нээлттэй нийгэм форум, УБ., 2015, 48 дахь тал (дам ишлэв)

[93] Бусад орны туршлагаас үзэхэд нэр дэвшигчийг үнэлэх ярилцлага хийх, тайлан бэлтгэх зэрэг үндсэн ажлуудыг тухайн Хорооны гишүүд нь өөрсдөө хийдэг байна. О.Мөнхсайхан “Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь” Нээлттэй нийгэм форум, УБ., 2015, 54 дэх тал.

[94] http://the.honoluluadvertiser.com/article/2004/May/02/op/op11a.html

[95] О.Мөнхсайхан “Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь” Нээлттэй нийгэм форум, УБ., 2015, 48 дахь тал.

[96] Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн үзнэ үү.

[97] Дээрх тоон мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хорооны 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоос эхлэн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг дуусталх хугацааны тогтоолуудаас шүүж гаргав.

[98] Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар батлах тухай” 86 дугаар тогтоолыг үзнэ үү.

[99] Шүүхийн мэргэшлийн хорооны 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Нэгдсэн үнэлгээг хүргүүлэх тухай” 02 дугаар тогтоолоос үзэхэд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13 сул орон тоонд 110 хуульч өрсөлдсөн байх бөгөөд эдгээрийн 102 нь “эрх зүйн тохиолдол шийдвэрлэх” шалгалтаас авах боломжит онооны 60 хувийг авч чадаагүй байна. Эх сурвалж: http://www.judcouncil.mn/main/52--.html

[100] Хорооны дарга нэр дэвшигчдийн нэрийн эхний үсгийн дарааллаар Хорооны гишүүдэд тойргийн журмаар хуваарилдаг.

[101] Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр тогтоолын хавсралт №6. Тухайлбал, нэр дэвшигчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан байдалд дараах итгэлцүүрээр үнэлгээ өгнө:

1/ Сүүлийн гурван жилд хамрагдсан үргэлжилсэн сургалтын агуулгын 2/3-оос доошгүй нь нэр дэвшиж буй шүүхийн дагнасан төрөлд хамаарч байгаа бол 10 оноо;

2/ Сүүлийн гурван жилд хамрагдсан үргэлжилсэн сургалтын агуулгын 50-аас доошгүй хувь нь нэр дэвшиж буй шүүхийн дагнасан төрөлд хамаарч байгаа бол 6 оноо;

3/ Сүүлийн гурван жилд хамрагдсан үргэлжилсэн сургалтын агуулгын 1/3-ээс доошгүй нь нэр дэвшиж буй шүүхийн дагнасан төрөлд хамаарч байгаа бол 3 оноо;

4/ Сүүлийн гурван жилд хамрагдсан үргэлжилсэн сургалтын агуулгын 1/3-ээс доош хувь нь нэр дэвшиж буй шүүхийн дагнасан төрөлд хамаарч байгаа бол 0 оноо гэх мэт.

[102] Зарим шүүгчид “Хуульчдын холбоо ямар шалгуураар дүгнэлт гаргадаг нь ойлгомжгүй байдаг” гэж асуулгад бичсэн байлаа. Энэ нь Хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигчийн талаарх дүгнэлт гаргахтай холбоотой дүрэм, журмаа сурталчилан таниулах ажлаа хангалттай хийгээгүйтэй холбоотой байж мэднэ.

[103] Захиргааны зөрчил огт гаргаагүй бол 10 оноо, 1-2 удаа зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн бол 6 оноо, 3-4 удаа зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн бол 3 оноо, 4-өөс дээш удаа зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн бол 0 оноо.

[104] Албадлагын арга хэмжээ авагдаж байгаагүй бол 10 оноо, 1 албадлагын арга хэмжээ авагдсан бол 6 оноо, 2 албадлагын арга хэмжээ авагдсан бол 3 оноо, 3 буюу түүнээс дээш удаа албадлагын арга хэмжээ авагдсан бол 0 оноо.

[105] Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйл.

[106] Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүхтэй хийсэн ярилцлагаас

[107] Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх байдлаар

[108] Хуульчдын холбооноос авсан тоон мэдээлэл.

[109] Хуульчдын холбооноос авсан мэдээлэл

[110] Хуульчдын холбооноос авсан мэдээлэл

[111] http://tsogt.blogmn.net/23110/

[112] Шүүхийн ерөнхий зөвлөллөөс авсан тоон мэдээлэл.

[113] http://tsogt.blogmn.net/23110/

[114] Н.Лүндэндорж, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр “Монгол Улсад шүүхий хараат бус байдлыг бэхжүүлэх нь” Нээлттэй нийгэм форум бодлогын тойм судалгаа,  УБ., 2010, 40 дахь тал.

[115] Sarkar Ali Akkas “Appointment of Judges: A Key Issue of Judicial Independence” 2004, p-201.

[116] http://tsogt.blogmn.net/23110/

[117] 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 29 дүгээр тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 17 оны өдрийн 46 дугаар тогтоол гэсэн шүүгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тогтоолоо сайтдаа тавьж эхэлж байна. Эх сурвалж:http://www.judcouncil.mn/sheztogtool/1847--.html http://www.judcouncil.mn/sheztogtool/2037--.html

[118] Брент Т.Вайт “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд шүүхийн захиргааны гүйцэтгэх үүрэг” Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад шүүхийн үүрэг, тулгамдсан асуудлууд ОУ-ын онол-практикийн бага хурлын эмхтгэл, Ерөнхий зөвлөл, Шүүхийн судалгаа, мэдээллийн төв, УБ., 2014, 22 дахь тал.

[119] Энэ тоон мэдээллийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаас шүүж гаргав. Монгол Улсын шүүхийн тайлан УБ., 2004, 54 дэх талд 153 хүн гэж бичжээ.

[120] Энэ тоон мэдээллийг 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаас шүүж гаргав.

[121] Энэ тоо мэдээллийг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар гаргасан бөгөөд үүнээс хойш томилогдсон хүмүүсийг оруулаагүй болно.

[122] Судалгаанд оролцсон зарим шүүгч “Шүүгчийн сонгон  шалгаруулалтын одоогийн байдал нь шалгалт авч байхад л тухайн орон тооны эзэн нь тодорсон, яригдсаар байгаад л гараад ирж байна. Тэр хүн нь оноогоороо хамгийн муу үзүүлэлттэй байдаг боловч тэр хүн гардаг. Танил талаараа, ах , дүү төрөл, садангийн хүнээ дэмжих бодлого явж байна”, “Шүүхийн багц хуулийн одоогийн зохицуулалтыг эргэж харж өөрчлөх. Шүүгчийг арын хаалга, манай тал, ажлынхан, хотынхон гэж харах буюу үр хүүхдээ, шүүгчээр томилж байгаа одоогийн Ерөнхий зөвлөлийн авлигажсан тогтолцоог яаралтай халах. Ингэхгүй бол хот, дүүргийн хэдэн юм мэдэхгүй ажил сураагүй охид, хөвгүүд багшаараа, даргаараа дамжуулан шүүгч болдог шат дамжлага үүссэн бөгөөд энэ нь шүүхийн ажил, шүүгчийн нэр хүнд, ёс зүйд муугаар нөлөөлж байна”, “Ерөнхий зөвлөл томилох гэсэн хүнээ л томилдог гэж үздэг. Хуулиа зөрчих, маргаан үүсгэх, хүмүүс эргэлзсэн байдал гаргах явдал гарч байна. Ер нь лоббигоор шүүгч болж байгаа гэж үзэхэд болно”, “Ам султай, ярих, ярихгүй юм ярьсан, том албан тушаалтан харахаараа сонин авир гаргадаг шүүгч олшрох болсон” гэж бичжээ.

[123] Мэргэшлийн хорооны үнэлгээний эрэмблэлтийг үндэслэн нэр дэвшигчийг сонгох уу, эсхүл Мэргэшлийн хорооны үнэлгээний эрэмблэлтээс үл хамааран үнэлгээний доод шалгуурыг давсан нэр дэвшигчээс аль нэгийг нь сонгох уу гэдэг асуудал сүүлийн үед маргаан дагуулж байна.

[124] Дээд шүүхийн шүүгчдийг хуйвалдаанаар сонгосон уу? http://www.ulstur.mn/?p=27636, Дүр эсгэсэн шүүхийн шинэтгэл http://www.polit.mn/content/62664.htm 

[125] Бүгд Найрамд Турк Улсын хувьд бичгийн шалгалтын 100 онооноос 70-аас дээш оноо авсан нэр дэвшигчдээс сул байгаа орон тооноос 3 дахин илүү нэр дэвшигчдийг Ярилцлагын хороогоор оруулдаг. Ярилцлага нь 5 асуулттай байх бөгөөд Ярилцлагын хорооны гишүүд асуулт нэг бүрийг 20 хүртэлх оноогоор дүгнэдэг байна. Үүнээс үзэхэд манай улсын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид санал болгох нэр дэвшигчийг сонгох асуудлыг заавал “дэмжсэн”, “дэмжээгүй” гэдгээр санал хурааж шийдвэрлэх биш, харин нэр дэвшигчид оноо өгөх байдлаар нэр дэвшигчийг сонгох бүрэн боломжтой нь харагдаж байна.

[126] Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүний эрх, шүүх эрх мэдэл” Хоёрдугаар дэвтэр, УБ., 2004, 129 дэх тал.

[127] Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед 2, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед 4, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед 21 удаа (21 тохиолдлоос шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр дахин томилогдоогүй тохиолдол 13 удаа) гарсан байна.

[128] Н.Лүндэндорж, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр “Монгол Улсад шүүхий хараат бус байдлыг бэхжүүлэх нь” Нээлттэй нийгэм форум бодлогын тойм судалгаа,  УБ., 2010, 52 дахь тал.

[129] Брент Т. Уайт “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан” Нээлттэй нийгэм форум, УБ., 2008, 17 дахь тал.

[130] Н.Лүндэндорж, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр “Монгол Улсад шүүхий хараат бус байдлыг бэхжүүлэх нь” Нээлттэй нийгэм форум бодлогын тойм судалгаа,  УБ., 2010, 52 дахь тал.

[131] Зарим шүүгч “үе үеийн Ерөнхийлөгч нарын хуулийн бодлогын зөвлөх шүүгчийг томилох ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг, нэр дэвшигчдээс зохисгүй (амлалт авах) асуулт асуудаг талаар ярьж байлаа.

[132] Мөн зарим шүүгч Ерөнхий зөвлөлийн даргын “... Хэдийгээр Монгол Улсад шүүгчийг сонгон шалгаруулах зарчмаар өөрсдийн ур чадвараар та бүхэн шалгарч, томилогдсон ч гэлээ томилгоо хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэл найдварыг дааж ажиллаарай” гэж гэж хэлснийг шүүмжилж “шүүгч Ерөнхийлөгчийн итгэлийг дааж ажиллах гэж томилогдоггүй” гэж ярьж байлаа. http://www.judcouncil.mn/main/1918--.html

[133] О.Мөнхсайхан “Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь” Нээлттэй нийгэм форум, УБ., 2015, 49 дэх тал (дам ишлэв)

[134] Хуульд заасан л бол хэрэгжүүлэх учиртай.

[135] “Төрийн албан тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 6-д: ““... зөвшөөрсөн...” гэдгийг албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй, төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох бөгөөд зөвшөөрөл нь бичгийн хэлбэртэй байна.” гэж тайлбарлажээ.

[136] Засгийн газрын 1997 оны 12 сарын 24-ний өдрийн 253 дугаар тогтоолоор батлагсдан. Эх сурвалж: http://www.legalinfo.mn/annex/details/997?lawid=2464

[137] http://www.legalinfo.mn/judicare/details/109?lawid=487

[138] Carl F.Goodman, The Rule of Law in Japan: A Comparative Analysis /Second revised edition/, Kluver Law International BV, The Netherlands, 2008, p 172.

[139] Мөн тэнд.

[140] Jinyul JU, Current Issues on the Use of Economics in Korean Antitrus. University Of Chicago the Coase-Sandor institute Of Law And Economics Colloquia: New Tools In Law And Economics 16-17 july 2013. http://orientation.uchicagolawandecon.org/readings/colloquia/Ju%20%20Current%20Issues.pdf

[141] Christopher Alan Cooper, H. Gibbs, The New Politics of North Carolina, (The University of North Darolina Press, 2008), p 180.

[142] Rotation Plan For Superior Court Judges January 2014 - November 2015 http://courts.delaware.gov/Superior/pdf/rotation_plan_2014_15_judges.pdf

[143] Rotation of Judicial Assignments https://www.judiciary.state.nj.us/directive/admin/dir_6_88.pdf

[144] Шүүхийн хараат бус байдлын суурь зарчмуудын тухай Бээжингийн тунхаглалын 30-р зүйл. Монгол Улсын Ерөнхий зөвлөлл, “Монгол Улсын шүүхийн шүүгч, ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүйн холбогдолтой олон улсын болон үндэсний хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн эмхтгэл”, УБ.,2010, 71 дэх тал.

[145] Дэлгэрэнгүй тоо, мэдээллийг Хавсралт 1-ээс үзнэ үү.

[146] Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа анхан, давж заалдах, хяналтын шатны бүх шүүхүүдийн нийт шүүгчдээс авсан анкетын судалгаанд оролцсон шүүгч “Хөдөө орон нутгаас төвийн шүүхүүдэд шүүгчээр томилогдоход маш хүнд. (Сүүлийн жилүүдэд ховор тохиолдсон)” гэж саналаа илэрхийлсэн.

[147] Н.Лүндэндорж, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр, “Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” Нээлттэй нийгэм форум бодлогын тойм судалгаа, УБ., 2010, 44 дэх тал.

[148] Брент Т.Уайт, “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан” (Нээлттэй нийгэм форумын захиалгаар), УБ.,2009, 33 дахь тал. МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор Б.Баярсайхан “Нэгэнт тангараг өргөсөн шүүгчийг төр хаана ажил гэнэ, тэнд л ажиллах ёстой. Харин шүүгч хаана ажиллахаас үл хамааран түүний цалин хангамж, ажиллах орчин л ижил байх ёстой. Ер нь зарим оронд шүүгчдийг тодорхой хугацааны дараа зориуд сэлгэдэг туршлага ч бий. Энэ нь дасан зохицохоос сэргийлж буй хэрэг мөн. Манайх шиг цөөхөн хүн амтай улсад ийм байх нь дээр ч байж мэднэ.” эх сурвалж: http://www.judcouncil.mn/main/545--.html, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны болон философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “Зарим оронд шүүгчдийг тодорхой хугацааны дараа бүр дасан зохицохоос сэргийлж зориуд сэлгэдэг. Шүүхийн шинэ зохион байгуулалтын үед шүүгчээс асуулгүй шүүхийн эрх ашгийн үүднээс 90 гаруй шүүгчдийг байр сэлгүүлсэн.” Эх сурвалж: http://www.mglnews.mn/content/51541.htm

[149] Тэдгээр шүүгчид “Тайландад шүүгч нарыг байнга сэлгэн ажиллуулдаг. Энэ нь шүүгчийн хараат байдалд нөлөөлж болзошгүй хүчин зүйлээс сэргийлж буй хэлбэр. Улаанбаатар хотод он удаан жил ажилласан зарим шүүгч нар сүлжээнд орсноос шүүхийн нэр хүндийг унагаж байгаа. Иймд Улаанбаатар болон төвийн бүст ажиллаж байгаа шүүгчдийг баруун, зүүн хязгаарт хэсэг хугацаанд зөвшөөрөл авахгүйгээр сэлгэж ажиллуулах, мөн хөдөө, орон нутагт олон жил ажилласан шүүгч нарыг төвийн бүст ажиллуулах шаардлагатай.” гэж үзэж байна.

[150] Өөрөөр хэлбэл шүүгч насаараа нэг газарт хараат бусаар, шударгаар ажиллах боломжтой гэсэн үг.

[151] Н.Лүндэндорж, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр, “Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” Нээлттэй нийгэм форум бодлогын тойм судалгаа, УБ., 2010, 47 дахь тал.

[152] Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, “Монгол Улсын шүүхийн шүүгч, ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүйн холбогдолтой олон улсын болон үндэсний хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн эмхтгэл”, УБ.,2010, 71 дэх тал.

[153] Н.Лүндэндорж. “Төрийн онол”, УБ., 2008, 228 дахь тал.

[154] Анкетын судалгаанд оролцсон зарим шүүгчид “хаашаа шилжүүлэх, сэлгэгдэх бол” гэсэн айдастай байдаг тухайгаа илэрхийлж байлаа.

[155] Монгол Улсын Ерөнхий зөвлөллийн 2015 оны 04 сарын 09-ний “Хуулийн төсөл хүргүүлэх тухай” 01/521 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайхбанбилэгт Шүүх байгуулах тухай хуулийн төслийн хамт Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хүргүүлсэн байна. Эх сурвалж: http://www.judcouncil.mn/main/1566--.html

[156] Анкетын судалгаанд оролцсон зарим шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлд хэтэрхий их эрх мэдэл олгож байна гэж үзсэн.

[157] Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын зарчмыг алдагдуулж болохуйц улс төрийн нөлөө ямагт байдаг.

[158] Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18.3.7 дахь заалтын дагуу шүүгчдийг чөлөөлж, өөр шүүхэд шилжүүлэн томилсон явдал 2013 онд Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхүүдийг өөрчлөн зохион байгуулахтай холбоотой шүүх эрх мэдлийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс нэг л удаа тохиолдсон зүйл бөгөөд цаашид шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүй сэлгэдэг, шилжүүлдэг явдал байж болохгүй” гэсэн байр суурьтай байлаа. 2015 оны 09 сарын 04-ний өдөр Ерөнхий зөвлөллийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржтой хийсэн ярилцлагаас.

[159] www.president.mn/mongolian/sites/.../hotolbor3.pdf

[160] Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйл.

[161] Транпэрэнси Интернэшнл. Дэлхийн нийтийн авлигын тайлан: Шүүхийн тогтолцоон дахь авлига” УБ., 2007, 32 дахь тал

[162] Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 110 болон 111 дүгээр зарлиг.

[163] Транпэрэнси Интернэшнл. Дэлхийн нийтийн авлигын тайлан: Шүүхийн тогтолцоон дахь авлига” УБ., 2007, 13 дахь тал

[164] http://judge.mn/home/view/?id=208

[165] Ерөнхий зөвлөлийн Монголын Хуульчдын холбоонд хаягласан 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/92 тоот албан бичиг.

[166] Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10-15 дугаар зүйл нь бүхэлдээ “анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч, мөн Ерөнхий шүүгчид нэр дэвшиж байгаа хүмүүсээс сонгон шалгаруулалт явуулах, нэр дэвшигчийг шүүгчээр томилох журам”–ыг зохицуулсан нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн заалт нь шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явагдаж, Ерөнхий зөвлөллөөс өргөн мэдүүлсэн нэр дэвшигчийг Ерөнхийлөгч томилохтой холбоотой асуудлыг зохицуулжээ. Харин дээрх 12 шүүгч нь сонгон шалгаруулалтад оролцож буй нэр дэвшигчид биш, аль хэдийн шүүгчээр томилогдож бүрэн эрх нь баталгаажсан шүүгчид байсан. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч өмнө нь ажиллаж байсан шүүгч нарыг өөрчлөн байгуулагдсан шүүхэд нь томилохоос татгалзах үндэслэл байхгүй юм.

[167] Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ТТ/223 тоо албан бичиг.

[168] Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн Тамгын газарт 409 шүүгчийн сүүлийн 3 жилийн хугацаанд шийдвэрлэсэн хэргийн байдал, тухайн шүүгчтэй холбоотой гомдол, түүний шийдвэрлэлтийн байдлыг бэлтгэн өгсөн байна.

[169] Монголын Шүүгчдийн холбоо ТББ-ын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэл. Эх сурвалж: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1892 /Сүүлд 2015.08.19-ний өдөр хандсан./

[170] Монголын Хуульчдын холбооноос Ерөнхий зөвлөлд хандсан 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/582 тоот албан бичиг.

[171] Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх/хуучнаар/ -ийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 0228 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0309 дүгээр магадлал, Монголын Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 212 дугаар тогтоол.

[172] Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар тогтоол. Энэ тогтоолыг мэдээлэл гаргагч нар эс зөвшөөрч гомдол гаргасан байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар магадлалаар гомдлыг хянан үзээд цэцийн гишүүний тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

[173] Баянзүр, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 24857 дугаар захирамж.

[174] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийг 171.1 дэх хэсэгт зааснаар дээрх гомдлыг шүүх 14 хоногийн дотор шийдвэрлэхээр ёстой байсан. Ямар үндэслэл, шалтгаанаар шүүх хуульд заасан 14 хоногийн хугацааг олон хоногоор хэтрүүлэв гэдэг нь тодорхой бус байна.

[175] Үндсэн хуулийн цэц дээрх иргэдийн гаргасан мэдээллийн шаардлагыг өмнө нь цэцэд хандаж байсан иргэдийн мэдээллийн шаардлага болох “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198, 199 дүгээр зарлигийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлагатай адилтган үзэж ижил агуулгатай мэдээлэл гэж үзэн Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/353 тоот албан бичгээр хянан шалгалгүйгээр буцаажээ.

[176] Одоо эрх нь зөрчигдсөн шүүгч нарт зөвхөн “хэргийн харьяалал” тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандах л боломж үлдсэн байна. 

[177] Транпэрэнси Интернэшнл. Дэлхийн нийтийн авлигын тайлан. УБ., 2007, 16 дахь тал.

[178] Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ярилцлагадаа: ““Шүүх байгуулах тухай хууль”-ийн хүрээнд бид нийт 397 шүүгчийн бараг дөрөвний нэг буюу 95-96 шүүгчийг орон нутагт томилж, сэлгэн ажиллууллаа.” гэжээ. Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/322199.htm 

[179] Ерөнхий зөвлөллөөс Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоонд явуулсан “Хариу өгөх тухай” 2014.01.21-ний өдрийн 01/81 тоот албан бичигт энэ талаар тайлбарласан байна.

[180] Монголын Хуульчдын Холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны санал, дүгнэлт.

[181] Монгол Улсын Их Хурлын 2013 оны 01 сарын 24-ний өдрийн “Шүүгчийн орон тоо батлах тухай” 12 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог баталсан. Эх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/9041 

[182] М.Мөнхжаргал, Б.Эрхэмбаяр, “Шүүхийн шинэтгэл ба шүүгчийн хараат бус байдал”, Үндсэн хууль ба эрх зүйт ёс IV-V (илтгэлийн эмхтгэл), УБ .,2014, 188 дахь тал.

[183] Монголын хуульчдын холбоонд хүсэлт гаргасан захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчдийг Хөвсгөл аймагт байрлах эрүүгийн болон иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд шилжүүлсэн байдаг.

[184] Шүүгч Ц.Өрнөндэлгэр, Т.Энхмаа нар энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүх /хуучнаар/-эд гаргасан байна. Гэхдээ эдгээр шүүгчид шүүх хуралдаанаас өмнө өөрсдийн хүсэлтээр нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Шүүгч Ц.Өрнөндэлгэр 2014.07.01-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Ц.Өрнөндэлгэр би Шүүхийн ерөнхий зөвлөл намайг ажиллаж байсан шүүхэд нь ар гэрийн гачигдал шалтгаан, өөрийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж буцаан шилжүүлэх талаар өргөдөл хүсэлтээ өгөөд байгаа билээ. Шүүхиийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой миний бие 2014.06.30-ны өдөр уулзаж ярилцахад шилжүүлэх асуудлаар нааштай хариу өгсөн юм.” гэж дурьдсан байна.

Эх сурвалж: http://www.shuukh.mn/zahirgaaanhan/407/view, http://www.shuukh.mn/zahirgaaanhan/687/view

[185] Шүүхийн захиргааны тухай хуулийн 5.1.1 дэх заалт.

[186] М.Мөнхжаргал, Б.Эрхэмбаяр “Шүүхийн шинэтгэл ба шүүгчийн хараат бус байдал”, Үндсэн хууль ба эрх зүйт ёс IV-V (илтгэлийн эмхтгэл), УБ .,2014, 190 дэх тал.

[187] 6 шүүгч хаана ажиллаж байгаа талаараа асуулгад хариулаагүй байна.

[188] Нэгэн шүүгч санал асуулгад “Шүүгчид хэзээ халагдах бол, хаана сэлгэн ажиллуулах бол гэсэн айдастай, дарамттай ажиллаж байна.” гэж бичжээ.

[189] Өвөрхангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээс чөлөөлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн шүүгчээр томилсон.

[190] Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгчээс чөлөөлж Сум дундын 2-р шүүхийн шүүгчээр томилсон.

[191] Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгчээс чөлөөлж, Сум дундын 5-р шүүхийн шүүгчээр томилсон.

[192] Энэ асуултын хариултыг 1993, 2002 оны Шүүхийн тухай хууль, 2013 оны Шүүхийн захиргааны тухай хуулиар Ерөнхий зөвлөллийн дарга, бүрэлдэхүүнийг сонгох асуудал өөр өөрөөр зохицуулагдаж байсан огноотой уялдуулсан болно