Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг шийдвэр гаргасан этгээд өөрөө хариуцна
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2020.01.14, 182/ШШ2020/00118
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
2022.12.15 шийдвэр- тойм 9
Төрийн байгууллага шүүхэд хандаж “....газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан Ч нь тус газар ажиллаж байсан Б-г ажлаас үндэслэлгүй чөлөөлснөөс ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг төсвөөс олгосон учир уг хууль бус тушаалын улмаас олгосон олговорыг Ч-гээс гаргуулах” гэжээ.
Төрийн байгууллагын дарга Ч ажилтан Б-г үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасныг эс зөвшөөрч Б гомдлоо шүүхэд гаргаж, шүүхээс Ч-ийн гаргасан тушаалуудыг Хөдөлмөрийн холбогдох хуулийн зохицуулалтад нийцээгүй үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж Б-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг улсын төсвөөс олгосон үйл баримт тогтоогдсон.
Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх талаар хуулиар зохицуулсан байдаг.
Төрийн байгууллагын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа хуульд нийцүүлж тушаал, шийдвэр гаргах үүрэгтэй ба өөрт олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх явцдаа илтэд болгоомжгүй үйлдлээр буюу өөрийн зүгээс идэвхтэй үйлдлийг хуульд заасны дагуу явуулаагүй, гарах үр дагаврыг мэдсээр байж хайнга болгоомжгүй хандсанаар хууль бус тушаал, шийдвэрийг гаргаж байгууллагад хохирол учруулжээ.
Шүүх хууль бус тушаал шийдвэр гаргасан этгээдийн төрд учруулсан хохирлыг захиргааны байгууллага нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзсэн.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ep3 Ипотек: Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр | Judilogy
3 days ago
Special Ep7: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Иргэний эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
5 days ago
#legaldataScholarship: Сургалтын тэтгэлэг зарлагдлаа
1 week ago
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Найдандоржийн Мөнхзул
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2024-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-13 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-05-13 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2024-05-12 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !