Бүтээлийн нэр
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж, Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус заасан. Үндсэн хуулийн эдгээр тулгуур зарчим, хэм хэмжээг хангах нэг үндэс нь Улсын Их Хурлаас батлан гаргаж буй хууль тогтоомж болон хууль тогтоомжоос бусад эрх зүйн актын хэрэгжилтийг улс орон даяар хэлбэрэлтгүй хангах явдал юм. Үүний тулд төрийн зүгээс явуулах хяналт шалгалтын механизм бүрдүүлэх шаардлагатай. Энэ үүднээс төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг бие даасан хуулиар зохицуулахаар 1995 онд Төрийн хяналт шалгалтын тухай анхны хуулийг батлан мөрдүүлсэн. Уг хуульд 2 удаа нэмэлт,
өөрчлөлт оруулсан бөгөөд 2003 онд тус хуулийг шинэчлэн баталжээ. 2003 оны хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 1.1.4-т “Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох” чиглэлээр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүргийг Засгийн газарт даалгасан байна. Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1-т “Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ” 4.1.1-т “Төрийн байгууллагын мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг халж, ... төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, ...төрийн цахим үйлчилгээг нэгдсэн стандартад оруулна” 4.3 дугаар зүйлийн 4.3.13-т “Иргэдийн эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтай тодорхойлж, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг эрсдэлд суурилсан хяналтаар чанд мөрдүүлнэ” 4.3.17-т “Газрын тосны бүтээгдэхүүн, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал, хяналтыг сайжруулна” гэсэн зорилго, зорилтууд тусгагдсан. Үүний дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 12 дугаар тогтоолын хавсралтын 1.2-д заасан Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах гэж заасан. Түүнчлэн Засгийн газарт хамгийн гол дэмжлэг үзүүлж ажиллах байгууллага нь Мэргэжлийн хяналтын байгууллага бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын чиг үүрэгт заасан хуулийн биелэлтийг хангуулах, зохион байгуулах ажлыг төрийн нэрийн өмнөөс мэргэжлийн хяналт шалгалт явуулдаг. Тус байгууллагын эрх зүйн харилцааг зохицуулсан хууль болох Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, цаашид боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэх зайлшгүй шаардлага бий болсон. Учир нь хяналт шалгалтын зорилго, төрөл, арга, хэлбэр, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг журамлан хуульчлах, шалгагдаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагын асуудал, Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, хараат бус байдал, албан хаагчдын нийгмийн баталгаа зэргийг бүхэлд нь эргэн харах төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх зүй ёсны шаардлага тавигдаж байна. Иймд судалгааны баг Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтад заасныг удирдлага болгон Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын зургадугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ыг баримтлан ТХШтХ-ийн хэрэгжилтийн үр дагаварт дараах үнэлгээг хийлээ. Үүнд:
1. Төрийн хяналт шалгалтын тухай ойлголт;
2. Хуульд заасан нэр томьёо (31 дугаар зүйл);
3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн үйлчлэх хүрээ, төрийн хяналт
шалгалтын байгууллагын тогтолцоо (3 дугаар зүйл);
4. Төрийн хяналт шалгалтын төрөл хэлбэр (5 дугаар зүйл, төлөвлөгөөт хяналт шалгалт 51 дугаар зүйл, Төлөвлөгөөт бус хяналт шалгалт 52 дугаар зүйл, Гүйцэтгэлийн хяналт 53 дугаар зүйл, 54 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг);
5. Төрийн хяналт шалгалтын байгууллагын бүрэн эрх (10 дугаар зүйл);
6. Төрийн хяналт шалгалтын байгууллагын удирдлагын томилгоо (9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3 дахь хэсэг);
7. Төрийн хяналт шалгалтын байгууллагын албан хаагчийн нийгмийн баталгаа (11 дүгээр зүйл)

Түлхүүр үг
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн үйлчлэх хүрээ, Төрийн хяналт шалгалтын байгууллагын тогтолцоо, Төрийн хяналт шалгалтын төрөл хэлбэр, Төрийн хяналт шалгалтын тухай хууль
Бичигдсэн огноо
2022-02-15
Хуудсын тоо
119
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-12-01
Товч мэдээлэл үзсэн
1721
Бүрэн эхээр нь үзсэн
31
Эшлэлийн тоо
179
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга
Б.Төрболд
О.Төрболд
Хууль зүйн үндэсний хүрээлэн
С.Цэрэндолгор
“Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1731
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, https://www.legalinfo.mn.
- Мөн тэнд.
- Төрийн мэдээлэл эмхэтгэл (2021), No126
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай хийсэн уулзалтад хэлсэн үг (2020.11.10).
- Мөн тэнд.
- Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралт. https://www.legalinfo.mn/annex/details/10458?lawid=14950.
- https://www.montsame.mn/mn/read/240054
- http://urgudul.parliament.mn/content?id=19#.YHmcHegzbIU
- Тухайлбал, 2014 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Айраг сумын иргэний хүсэлтийн дагуу тус сумын нутагт орших Цагаан дэлийн агуйн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад агуйг тойрсон уул уурхайн ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл олгосон, агуйн амыг тэсэлгээ хийж дэлбэлж нураасан, дахин нурж тагларахад бэлэн болсон, хуучин тогтоцоо алдах хэмжээнд хүрсэн байна. Иймд агуй судлаач эрдэмтэд, Мэргэжлийн хяналтын байгууллагыг оролцуулан хяналт шалгалт хийсэн байдаг. http://urgudul.parliament.mn/index.php/content?id=21#.YHsQFB0zbIU
- https://www.legalinfo.mn/annex/details/10458?lawid=14950
- https://president.mn/1886/
- https://president.mn/1716/
- https://president.mn/1625/
- https://president.mn/1588/
- https://president.mn/1357/
- https://president.mn/3303/
- https://president.mn/3692/
- http://forum.parliament.mn/projects/612
- Уг хяналтын албад нь сайд тус бүрийн эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдан ажиллаж байсан. Тухайлбал, Улсын Их Хурлын 2000 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 32 дугаар тогтоолд зааснаар: 1.Байгаль орчны сайдын эрхлэх ажлын хүрээнд: - Байгаль орчныг хамгаалах алба; 2.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх ажлын хүрээнд: - Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын алба; 3.Дэд бүтцийн сайдын эрхлэх ажлын хүрээнд: - Дэд бүтцийн улсын хяналтын алба; 4.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд: - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын хяналтын алба; 5.Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх ажлын хүрээнд: - Үйлдвэр, худалдааны улсын хяналтын алба; 6.Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх ажлын хүрээнд: - Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба; 7.Эрүүл мэндийн сайдын эрхлэх ажлын хүрээнд: - Эрүүл мэндийн улсын хяналтын алба зэргийг Засгийн газрын тохируулагч агентлаг байхаар тусгасан байдаг. Дээр дурдсан төв байгууллага, албад нь орон нутаг дахь салбар алба болон улсын байцаагчаар дамжуулан захиргааны хяналтын нутаг дэвсгэрийн нэгжид хэрэгжүүлж байсан.
- Уг агентлаг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6.2-т зааснаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 6.2.1.эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, зах зээл дэх чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа; 6.2.2.үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл; 6.2.3.импорт, экспортын лиценз, хяналт, зохицуулалт; 6.2.4.чанарын баталгаажуулалт; 6.2.5.эмийн үйлдвэрлэлийн стандарт (GMP)-ын шаардлагыг хангасан тухай батламж; 6.2.6.эм зүйн үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналт; 6.2.7.эмийн гаж нөлөөнд тавих хяналт; 6.2.8.эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл, хяналт; 6.2.9.зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалт, хяналт; 6.2.10.эмнэлгийн мэргэжилтэн болон олон нийтэд зориулсан эмийн талаархи хараат бус, бодит мэдээлэл.

- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбоотой зохицуулалтууд цөөнгүй байдаг. Тухайлбал: 12 дугаар зүйл. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх 12.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.7.хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах; 18 дугаар зүйл. Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх з/хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг шалгах, үнэлгээ өгөх; гэх мэт
- Ялангуяа яамны зүгээс хуулийн биелэлтийг хянан шалгахдаа өөрийн системийн харьяа газар, байгууллагынхаа хүрээнд дотоод хяналт шалгалтыг өргөнөөр хэрэгжүүлдэг.
- Д.Ганзориг, Захиргааны эрх зүй: Тайлбар толь. (УБ, 2002), 63 дахь тал.
- Мөн тэнд.
- Монгол Улсын шадар сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1-1/2069 тоот албан бичиг.
- Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.2 дахь заалт.
- Мөн зүйлийн 30.6 дахь хэсэг.
- Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид “хяналт шалгалт” гэдэг үг 84 хуульд 168 удаа орсон, “хяналт, шалгалт” (таслал) гэдгээр 16 хуульд 98 удаа орсон, “хяналт шалгалт”, “хяналт, шалгалт” гэж давхардсан байдлаар 17 хуульд орсон байна.
- Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, (УБ, УХГ, 1966); Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь (УБ, МУЕТГ, 2018).
- Н.Бурмаа, Хяналт үгүй бол хариуцлага үгүй. Хууль дээдлэх ёс сэтгүүл, No74 (2020), 18 дахь тал.
- Монгол-Англи хэлний цахим “Болор” толь, bolor-toli.com [Сүүлд үзсэн: 2020.12.28].
- Дэлгэрэнгүй тайлбарыг эндээс үзнэ үү. Difference Between Supervision and Inspection | Difference Between.
- Henry Campbell Black, Black’s law dictionary, 4th edition (St.Paul, Minn: 1968, West publishing Co),p.938.
- Мөн тэнд.
- Б.Чимид, БНМАУ-ын Захиргааны эрх зүй УБ, 1973, 357 дахь тал.
- Б.Чимид, БНМАУ-ын Захиргааны эрх зүй УБ, 1973, 357 дахь тал.
- Б.Нармандах, Захиргааны хяналтын онолын зарим асуудал, Захиргааны хяналт: үр нөлөө боловсронгуй болгох зарим асуудал /эрдэм шинжилгээний бага хурлын итгэлүүдийн эмхтгэл/ УБ, 2011, 2 дахь тал.
- Д.Ганзориг, Захиргааны эрх зүй тайлбар толь УБ, 2002, 110 дахь тал.
- Ё.Бямбатогтох, Төрийн хяналт шалгалт УБ, 2005, 4 дэх тал.
- Хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлт (бүрэн эрхийн чиглэл)-ийг хангах; Удирдлагын аливаа шийдвэрийн үндэслэл, үр нөлөө, түүний хэрэгжилтийн үнэлэлт, дүгнэлт өгөх; Хууль тогтоомж, хуулийн хүрээнд гарсан удирдлагын шийдвэрийн шаардлагаас зөрсөн зөрчлийг илрүүлэх; Аливаа зөрчлийг арилгуулах; Дутагдал зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, холбогдох албан тушаалтан, хамт олон, иргэдэд мэдээлэх, санамж дохио өгөх; Дутагдал зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх; Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд буй аливаа алдаа, зөрчлийг илрүүлж, үүргээ сайн дураар биелүүлдэг болгох. Мөн тэнд.
- Ж.Сүхбаатар, Монгол Улсын захиргааны эрх зүй УБ, 2000, 195 дахь тал.
- МХЕГ-ын холбогдох ажлын дэд хэсгийн судалгааны танилцуулга, 2020, 2 дахь тал.
- Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь УБ, УХГ, 1966, 49 дэх тал.
- https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/HTML/?uri=CELEX:32011R0543&from=GA#d1e485-1-1 [Сүүлд үзсэн: 2020.12.28]
- МХЕГ, ТХШтХ-ийн дүн шинжилгээний танилцуулга, 3 дахь тал.
- БНСУ-ын Хүнс, эм зүйн аюулгүй байдлын яамны албан ёсны цахим хуудас болох https://www.mfds.go.kr/ хаягаас дэлгэрүүлж үзнэ үү.
- Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид “хяналт шалгалт” гэдэг үг 84 хуульд 168 удаа орсон, “хяналт, шалгалт” (таслал) гэдгээр 16 хуульд 98 удаа орсон, “хяналт шалгалт”, “хяналт, шалгалт” гэж давхардсан байдлаар 17 хуульд орсон байна. Судалгааны баг.
- Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь УБ, УХГ, 1966, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь УБ, МУЕТГ, 2018.
- МХЕГ-ын холбогдох ажлын дэд хэсгийн судалгааны танилцуулга, 2020, 2 дахь тал.
- Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь УБ, УХГ, 1966, 49 дэх тал.
- Нэгдмэл удирдлага – аль нэгэн байгууллага, албан газар, үйлдвэрийн газрыг удирдагчид, чиг үүргээ хэрэгжүүлэх, түүнчлэн ажлын үр дүнгийнхээ төлөө түний хувийн хариуцлагыг тогтооход зайлшгүй шаардлагатай бүрэн эрхийг олгосон удирдлагын зарчим. С.Нарангэрэл, Эрх зүйн эх толь бичиг, УБ, 2008, 311-312 дахь тал. Харин Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” номдоо “Үндсэн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Монгол Улс нэгдмэл төвлөрсөн улс мөний хувьд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх шатны нэгжийг төр улсын ашиг сонирхлын үүднээс дээш нь ямар нэг хэмжээгээр төвлөрүүлж зохицуулах, хянаж удирдах нь зайлшгүй юм. Чингэхдээ бүх шатны нэгжийг бүхэлд нь өөрөө удирдах ёсонд хамруулснаар төвлөрлийг үлэмжхэн сааруулсан оронд хамаарна. Харин засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дээд шатныхыг (манайхаар бол аймаг, нийслэл) дан ганц төрийн удирдлагатай, зөвхөн доод шатны нэгжийг өөрийн удирдлагатай байхаар тогтоож явуулдаг улс орнууд бас бий. Энэ бол нэлээд “хатуу” төвлөрсөн улс гэсэн үг” гэж дүгнэжээ.
- Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт санал хүргүүлэх тухай 2020.04.06-ны өдрийн 01/927 дугаартай албан бичиг.
- Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга /хэлэлцэх эсэх асуудал/. Монгол Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы 5 дугаар сарын 20-ны өдөр /Пүрэв гараг/-ийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл.
- Уг Улсын Их Хурлын тогтоол 1996 оноос эхлэн батлагдсан бөгөөд (1) 2002 оны 58 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Улсын мэргэжлийн хяналтын газар, (2) 2004 оны 22 дугаар тогтоолд Монгол Улсын сайд эрхлэх асуудлын хүрээнд Улсын мэргэжлийн хяналтын газар гэж, (3) 2007 оны 84 дүгээр тогтоолд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Улсын мэргэжлийн хяналтын газар, (4) 2008 оны 43 дугаар тогтоолд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд 8.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, (5) 2012 оны 14 дүгээр тогтоолд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд 4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, (6) 2014 оны 75 дугаар тогтоолд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд 3.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, (7) 2016 оны 12 дугаар тогтоолд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд 5.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 2020 оны 7 дугаар тогтоолд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд 4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж тус тус Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид тусгагдсан байна.
- Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт санал хүргүүлэх тухай 2020.04.06-ны өдрийн 01/927 дугаартай албан бичиг.
- Мөн тэнд.
- Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг. Хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017.02.20-ны өдрийн 8 дугаарт.
- Нийслэлийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн хяналтын газраас салбарын яамдад шилжих санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчдын тоо: Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 2, Гадаад харилцааны яам 3, Сангийн яам 3, Хууль зүйн яам 3, Зам, тээврийн яам 1, Барилга, хот байгуулалтын яам 2, Батлан хамгаалах яам 3, Боловсрол, шинжлэх ухааны яам 3, Соёл, спорт, аялал жуулчлалын яам 2, Уул уурхайн яам 1, Эрчим хүчний яам 2, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам 3, Хөдөлмөрийн яам 2, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2, Эрүүл мэндийн яам 3, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар 2 орон тоо.
- Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн хяналтын газраас Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албанд шилжих санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчдын тоо: Архангай 5, Баян-Өлгий 6, Баянхонгор 6, Булган 5, Говь-Алтай 5, Говьсүмбэр 2, Дархан-Уул 6, Дорноговь 6, Дорнод 7, Дундговь 5, Завхан 6, Орхон 6, Өвөрхангай 6, Өмнөговь 5, Сүхбаатар 5, Сэлэнгэ 6, Төв 7, Увс 5, Ховд 6, Хөвсгөл 6, Хэнтий 6, Нийслэл 13 орон тоо.
- Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7 дахь хэсэг.
- Уг агентлаг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6.2-т зааснаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 6.2.1.эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, зах зээл дэх чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа; 6.2.2.үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл; 6.2.3.импорт, экспортын лиценз, хяналт, зохицуулалт; 6.2.4.чанарын баталгаажуулалт; 6.2.5.эмийн үйлдвэрлэлийн стандарт (GMP)-ын шаардлагыг хангасан тухай батламж; 6.2.6.эм зүйн үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналт; 6.2.7.эмийн гаж нөлөөнд тавих хяналт; 6.2.8.эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл, хяналт; 6.2.9.зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалт, хяналт; 6.2.10.эмнэлгийн мэргэжилтэн болон олон нийтэд зориулсан эмийн талаархи хараат бус, бодит мэдээлэл.
- Jigjidmaa Dugeree, Giuliana Cola, Florentin Blanc and Giuseppa Ottimiofore, “Lessons from Creating a Consolidated Inspection Agency in Mongolia”, Regulatory Delivery: 411-437.
- Нэгдмэл тогтолцоо нь харьцангуй тогтвортой явж ирсэн.
- Нэгдмэл тогтолцоотой болоод тун удаагүй байгаа.
- Бүгд Найрамдах Хорват Улсын хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл, no. 116/08.
- МХЕГ-аас 2011 онд Хорват, Босниа Херцеговин зэрэг улсуудаар туршлага солилцох зорилгоор айлчилсан бөгөөд айлчлалын мөрөөр хийсэн товч тайланд ийнхүү дурджээ.
- Босниа Херцеговин Улсын Холбооны хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл, FBiH, No.73/14.
- United Nations Economic Commission for Europe, Environmental Performance Reviews: Bosnia And Herzegovina, Third Review, (Geneva: 2018), p.78.
- BVL-Gesetz vom 6. August 2002 (BGBl. I S. 3082, 3084), das zuletzt durch Artikel 5 des Gesetzes vom 27. Juni 2017 (BGBl. I S. 1966) geändert worden ist. – 2002 оны 8 дугаар сарын 6-нд батлагдсан бөгөөд мөн оныхоо Холбооны Хуулийн эмхэтгэлийн I дугаарт нийтлэгдсэн.
- Ингэснээр Төрийн албаны төв байгууллага мэргэжлийн хяналтын төв байгууллагын даргын албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлж, түүнийг томилох эрх бүхий этгээдэд санал болгохоор болсон байна.
- 2003-2008 оны 9 хүртэл Улсын мэргэжлийн хяналтын газар гэсэн нэртэй байснаа 2008.09 сараас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болсон.
- Ингэснээр Төрийн албаны төв байгууллага мэргэжлийн хяналтын төв байгууллагын даргын албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлж, түүнийг томилох эрх бүхий этгээдэд санал болгохоор болсон байна.
- Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2016.12.15, No94, http://new.shuukh.mn/zahirgaaanhan/2293/view
- Удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн, хийх шийдвэр гаргасан албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байжээ https://news.mn/r/689673/ .
- УИХ-ын гишүүн М.Энхболд: “Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа үндэс бий. Энэ үндэслэлүүдийн бас нэг гол үндэслэл нь бол яг таны энэ асууж байгаа төрийн бус байгууллага, яг тухайн мэргэжлийн чиглэлээр ажилладаг эвлэлдэж нэгдсэн ийм олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах, тэнд хяналт, шалгалтын ажлыг явуулах бас боломж бололцоо, эрхийг нь олгох энэ асуудал байгаа юм. Энэ утгаараа хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагууд хамтарч хяналт, шалгалтын үйл ажиллагааг явуулах боломж бололцоо нээгдэнэ. Энэ нь өнөөгийн олон улсын мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажиллаж байгаа жишигтэй бас нийцэж байгаа юм” гэж хэлж байжээ. УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 20-ны өдөр (Пүрэв гараг)-ийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс.
- Монгол Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны 5 дугаар сарын 4-ний өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааны тэмдэглэл.
- “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ (IRIM) “Хууль дээдлэх зарчмын хэрэгжилтийн үнэлгээ: Уул уурхайн салбар дахь байгаль орчны зохицуулалт” НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, УБ, 2017, 25 дахь тал.
- Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Энхболд “Мэргэжлийн хяналтын байгууллагад одоо мэдээжийн хэрэг замчдын холбоо ч байдаг юм уу, тээвэрчдийн холбоог хүнсний үйлдвэрийг очоод шалгаадах гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Энийг Засгийн газар тусгай дэг журам тогтоож тэр үйл ажиллагааг явуулна. Тухайн чиглэлийн төрийн бус байгууллага гэдэг бол тухайн салбарын дотор байгаа зовлон бэрхшээлийг бас ойлгож мэдэх мэргэжлийн ийм хүмүүс байгаа учраас тэдэнтэй бас энэ үйл ажиллагаагаа уялдуулж холбож ингэж явуулахад буруу зүйл байхгүй гэж ингэж үзэж байгаа юм. Гэхдээ мэдээжийн хэрэг маш их эрсдэлтэй ийм үйл ажиллагаа, ийм салбарын явагдаж байгаа үйлдвэрлэлийн процесс ч байдаг юм уу, ийм зүйлүүд дээр мэргэжлийн хяналтын байгууллага байнга өөрийнхөө хяналтын доор байлгах нь ойлгомжтой. Энэ төрийн бус байгууллага, бусдын оролцоог нэмэгдүүлье гэж байгаа маань бол энэ хяналт, шалгалт одоо хийгдэх тэр объектын эрсдэлтэй байдлынх нь бага эрсдэлтэй тэр түвшинд нь тэр оролцоог нь, төрийн бус байгууллагын оролцоог нь арай нэмүү байлгах ийм боломж бололцоо бүрдэнэ гэж ингэж үзэж энэ хуулийн төслийг боловсруулсан” гэж хэлж байжээ. УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 20-ны өдөр (Пүрэв гараг)-ийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс.
- МХЕГ-ын дарга асан Я.Содбаатар “Манайд хяналтын 294 чиглэл байдаг. Үүний 51 чиглэлийг энэ ондоо багтааж, энэ шилжих чиг үүргээ шилжүүлье гэсэн ийм чиглэлтэй байгаа. Энэ нь голдуу зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа ийм зүйлүүд хяналтын механизм дотор яваад байгаа учраас бид нар сая олон улсын санхүүгийн корпорацтай хамтраад анализ хийгээд, тэгээд зарим чиг үүргээ шилжүүлэхээр зааж өгсөн байгаа” гэж хэлж байжээ. Монгол Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сарын 10-ны өдөр /Пүрэв гариг/-ийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс
- Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтцийг оновчтой, боловсронгуй болгох санал боловсруулах дэд ажлын хэсгийн танилцуулга”. 2020.
- Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны 5 дугаар сарын 4-ний өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааны тэмдэглэл.
- https://www.legalinfo.mn/law/details/5617
- https://www.legalinfo.mn/annex/details/6452?lawid=10522
- http://inspection.gov.mn/new/wp-content/uploads/2020/07/DPM_2014-%C2%B1-60.pdf
- Монгол Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны 5 дугаар сарын 4-ний өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааныг тэмдэглэл, 4 дэх тал.
- Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн санал.
- Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн санал.
- “Төрийн хяналт шалгалтын талаарх хууль, эрх зүйн орчинд судалгаа, дүн шинжилгээ хийх, давхардал хийдлийг арилгах, боловсронгуй болгох санал боловсруулах Дэд ажлын хэсгийн ажлын танилцуулга” (2020), 4 дэх тал.
- Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартын 15.7-д “Албан шаардлага”-ыг ТХШтХ-ийн 10.9.8 (хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах)-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор үйлдэх баримт бичиг гэж тодорхойлжээ.
- Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны 5 дугаар сарын 25-ны өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааны тэмдэглэл.
- “Захиргааны шийдвэр гүйцэтгэл” гэж захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан хаяглагдсан этгээдэд сөрөг нөлөөтэй үүрэг даалгавар бүхий шийдвэрийг тухайн этгээдэд сайн дураараа биелүүлээгүй бол түүнийг захиргааны байгууллагаас хариуцан албадан гүйцэтгүүлэх ажиллагааг ойлгоно” П.Одгэрэл, “Захиргааны эрх зүйн ерөнхий анги”, 3 дахь хэвлэл, УБ, 2016, 330 дахь тал.
- Б.Чимид, БНМАУ-ын Захиргааны эрх ерөнхий анги, УБ, 1973, 359 дэх тал.
- Мөн тэнд.
- Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтцийг оновчтой, боловсронгуй болгох санал боловсруулах дэд ажлын хэсгийн танилцуулга, 2020.
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хяналт шалгалтын үйл ажиллагаанд зөрчил, хүндрэл үүсгэж буй хуулийн давхардал, хийдлийн талаарх мэдээлэлд өгсөн саналд: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмийн лаборатори нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын авсан дээжийг төлбөртэйгөөр авдагаас болж төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад эмийн үйлдвэрүүдээс шинжилгээнд дээж хамруулах боломжгүй байна гэжээ.
- Уг саналыг Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн.
- https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/HTML/?uri=CELEX:32011R0543&from=GA#d1- e485-1-1 [Сүүлд үзсэн: 2021.01.05].
- Удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн, хийх шийдвэр гаргасан албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байжээ https://news.mn/r/689673 Удирдамжгүйгээр шалгалт хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцов.
- УИХ-ын гишүүн М.Энхболд: “Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа үндэс бий. Энэ үндэслэлүүдийн бас нэг гол үндэслэл нь бол яг таны энэ асууж байгаа төрийн бус байгууллага, яг тухайн мэргэжлийн чиглэлээр ажилладаг эвлэлдэж нэгдсэн ийм олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах, тэнд хяналт, шалгалтын ажлыг явуулах бас боломж бололцоо, эрхийг нь олгох энэ асуудал байгаа юм. Энэ утгаараа хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагууд хамтарч хяналт, шалгалтын үйл ажиллагааг явуулах боломж бололцоо нээгдэнэ. Энэ нь өнөөгийн олон улсын мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажиллаж байгаа жишигтэй бас нийцэж байгаа юм” гэж хэлж байжээ. УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 20-ны өдөр (Пүрэв гараг)-ийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс.
- Монгол Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны 5 дугаар сарын 4-ний өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааны тэмдэглэл.
- “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ (IRIM) “Хууль дээдлэх зарчмын хэрэгжилтийн үнэлгээ: Уул уурхайн салбар дахь байгаль орчны зохицуулалт” НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, УБ, 2017, 25 дахь тал.
- Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Энхболд “Мэргэжлийн хяналтын байгууллагад одоо мэдээжийн хэрэг замчдын холбоо ч байдаг юм уу, тээвэрчдийн холбоог хүнсний үйлдвэрийг очоод шалгаадах гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Энийг Засгийн газар тусгай дэг журам тогтоож тэр үйл ажиллагааг явуулна. Тухайн чиглэлийн төрийн бус байгууллага гэдэг бол тухайн салбарын дотор байгаа зовлон бэрхшээлийг бас ойлгож мэдэх мэргэжлийн ийм хүмүүс байгаа учраас тэдэнтэй бас энэ үйл ажиллагаагаа уялдуулж холбож ингэж явуулахад буруу зүйл байхгүй гэж ингэж үзэж байгаа юм. Гэхдээ мэдээжийн хэрэг маш их эрсдэлтэй ийм үйл ажиллагаа, ийм салбарын явагдаж байгаа үйлдвэрлэлийн процесс ч байдаг юм уу, ийм зүйлүүд дээр мэргэжлийн хяналтын байгууллага байнга өөрийнхөө хяналтын доор байлгах нь ойлгомжтой. Энэ төрийн бус байгууллага, бусдын оролцоог нэмэгдүүлье гэж байгаа маань бол энэ хяналт, шалгалт одоо хийгдэх тэр объектын эрсдэлтэй байдлынх нь бага эрсдэлтэй тэр түвшинд нь тэр оролцоог нь, төрийн бус байгууллагын оролцоог нь арай нэмүү байлгах ийм боломж бололцоо бүрдэнэ гэж ингэж үзэж энэ хуулийн төслийг боловсруулсан” гэж хэлж байжээ. УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 20-ны өдөр (Пүрэв гараг)-ийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс.
- МХЕГ-ын дарга асан Я.Содбаатар “Манайд хяналтын 294 чиглэл байдаг. Үүний 51 чиглэлийг энэ ондоо багтааж, энэ шилжих чиг үүргээ шилжүүлье гэсэн ийм чиглэлтэй байгаа. Энэ нь голдуу зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа ийм зүйлүүд хяналтын механизм дотор яваад байгаа учраас бид нар сая олон улсын санхүүгийн корпорацтай хамтраад анализ хийгээд, тэгээд зарим чиг үүргээ шилжүүлэхээр зааж өгсөн байгаа” гэж хэлж байжээ. Монгол Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сарын 10-ны өдөр /Пүрэв гариг/-ийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлээс
- Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтцийг оновчтой, боловсронгуй болгох санал боловсруулах дэд ажлын хэсгийн танилцуулга”, 2020.
- Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны 5 дугаар сарын 4-ний өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааны тэмдэглэл
- https://www.legalinfo.mn/law/details/5617
- https://www.legalinfo.mn/annex/details/6452?lawid=10522
- http://inspection.gov.mn/new/wp-content/uploads/2020/07/DPM_2014-%C2%B1-60.pdf
- Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн санал.
- Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн санал.
- “Төрийн хяналт шалгалтын талаарх хууль, эрх зүйн орчинд судалгаа, дүн шинжилгээ хийх, давхардал хийдлийг арилгах, боловсронгуй болгох санал боловсруулах Дэд ажлын хэсгийн ажлын танилцуулга” 2020, 4 дэх тал.
- Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартын 15.7-д “Албан шаардлага”-ыг ТХШтХ-ийн 10.9.8 (хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах)-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор үйлдэх баримт бичиг гэж тодорхойлжээ.
- Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы Төрийн байгуулалтын байнгын хорооны 5 дугаар сарын 25-ны өдөр /Мягмар гараг/-ийн хуралдааны тэмдэглэлээс
- “Захиргааны шийдвэр гүйцэтгэл” гэж захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан хаяглагдсан этгээдэд сөрө нөлөөтэй үүрэг даалгавар бүхий шийдвэрийг тухайн этгээдэд сайн дураараа биелүүлээгүй бол түүнийг захиргааны байгууллагаас хариуцан албан гүйцэтгүүлэх ажиллагааг ойлгоно” П.Одгэрэл, “Захиргааны эрх зүйн ерөнхий анги”. 3 дахь хэвлэлт, УБ, 2016, 330 дахь тал.
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хяналт шалгалтын үйл ажиллагаанд зөрчил, хүндрэл үүсгэж буй хуулийн давхардал, хийдлийн талаарх мэдээлэлд өгсөн саналд: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмийн лаборатори нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын авсан дээжийг төлбөртэйгөөр авдагаас болж төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад эмийн үйлдвэрүүдээс шинжилгээнд дээж хамруулах боломжгүй байна гэжээ.
- Уг саналыг Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн.
- https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/HTML/?uri=CELEX:32011R0543&from=GA#d1e485-1-1 [Сүүлд үзсэн: 2021.01.05].
- Ё.Бямбатогтох, Төрийн хяналт шалгалт. УБ: 2005, 3 дахь тал.
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1.хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих;
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.2.хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4. хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх.
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10.улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй;
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11.улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12.хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах;
- МХЕГ-аас ирүүлсэн 2018-2020 оны арга хэмжээний судалгаа.
- Зөрчил шалган шийдэрлэх тухай хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл No24 2017.
- МХЕГ-аас ирүүлсэн 2018-2020 оны арга хэмжээний судалгаа.
- Ашигт малтмалын тухай хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл, No30, (2006).
- Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл, No 5-6 (1995)
- МХЕГ-аас ирүүлсэн 2018-2020 оны арга хэмжээний судалгаа.
- Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмж, “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай”, 2008.04.08, http://www.supremecourt.mn/act/print/225
- Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны тайлан, https://docs.google.com/file/d/10ZOrX1Wpod-KibyfKL6H5B6M-Es1y6yj/view
- Монгол Улсын шүүхийн 2018 оны шүүн таслах ажиллагааны тайлан, https://docs.google.com/file/d/1pZ9Xyjp_WQnBQhbtS1pIQxBblN_V9K88/view
- Монгол Улсын шүүхийн 2019 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны тайлан, https://docs.google.com/file/d/1yE8lUFgC_TsTmFPavj5yPadFKH9mxQh5/view
- Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 01 шийдвэр, http://new.shuukh.mn.
- Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 01 шийдвэр, http://new.shuukh.mn.
- Ё.Бямбатогтох, Төрийн хяналт шалгалт, УБ: 2005, 3 дахь тал.
- МХЕГ-аас ирүүлсэн 2018-2020 оны арга хэмжээний судалгаа.
- Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмж, “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай”, 2008.04.08, http://www.supremecourt.mn/act/print/225
- Монгол Улсын шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны тайлан, https://docs.google.com/file/d/10ZOrX1Wpod-KibyfKL6H5B6M-Es1y6yj/view
- Монгол Улсын шүүхийн 2018 оны шүүн таслах ажиллагааны тайлан, https://docs.google.com/file/d/1pZ9Xyjp_WQnBQhbtS1pIQxBblN_V9K88/view
- Монгол Улсын шүүхийн 2019 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны тайлан, https://docs.
google.com/file/d/1yE8lUFgC_TsTmFPavj5yPadFKH9mxQh5/view - Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2018 он, No1, Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, нийгмийн баталгаа хэмээх VI хэсэгт тусгасан.
- https://www.legalinfo.mn/additional/details/923?lawid=500 [Сүүлд үзсэн 2020.12.25].
- https://www.legalinfo.mn/additional/details/2088?lawid=500 [Сүүлд үзсэн 2020.12.25].
- Анкетын асуулгад МХЕГ-аас 42 албан хаагч (149 албан хаагчтай гэж үзвэл 28%), НМХГ-аас 125 албан хаагч (527 албан хаагчтай гэж үзвэл 19%), АМХГ-аас 390 албан хаагч (1085 албан хаагчтай гэж үзвэл 36%), ХМХА-аас 103 албан хаагч (298 албан хаагчтай гэж үзвэл 35%), ХАБҮЛЛ-оос 68 албан хаагч (141 албан хаагчтай гэж үзвэл 48%) тус тус хамрагдсан байна. Нийт 2200 /байх ёстой/ албан хаагчаас 727 албан хаагч буюу задалбал, төрийн захиргааны 1596 албан хаагчтайгаас судалгаанд 41 хувь нь хамрагдсан бол, төрийн үйлчилгээний нийт 606 албан хаагчтайгаас судалгаанд 11 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байна.
- Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2018 он, No1, Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, нийгмийн баталгаа хэмээх VI хэсэгт тусгасан.
- Анкетын асуулгад МХЕГ-аас 42 албан хаагч (149 албан хаагчтай гэж үзвэл 28%), НМХГ-аас 125 албан хаагч (527 албан хаагчтай гэж үзвэл 19%), АМХГ-аас 390 албан хаагч (1085 албан хаагчтай гэж үзвэл 36%), ХМХА-аас 103 албан хаагч (298 албан хаагчтай гэж үзвэл 35%), ХАБҮЛЛ-оос 68 албан хаагч (141 албан хаагчтай гэж үзвэл 48%) тус тус хамрагдсан байна. Нийт 2200 /байх ёстой/ албан хаагчаас 727 албан хаагч буюу задалбал, төрийн захиргааны 1596 албан хаагчтайгаас судалгаанд 41 хувь нь хамрагдсан бол, төрийн үйлчилгээний нийт 606 албан хаагчтайгаас судалгаанд 11 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байна.
- Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2018, No1.
- Энэхүү асуулгыг тус байгууллагын нийт 727 албан хаагчаас авсан болно.
- МХБ-аас судалгааны багт ирүүлсэн мэдээлэлд үндэслэв.
- Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоол “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”.
- МХБ-аас албан хаагчдын дунд дотооддоо явуулсан санал, асуулгын нэгтгэлийн тайлангаас хэсэгчлэн авав.
- МХЕГ-аас БОГУУХ, ЭИХХЦХ-ын улсын байцаагчид олгож байсан хангалт сүүлийн 6 жилээр гаргасан судалгаанаас хэсэгчлэн авав.
- Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч алба хаагч нь албан томилолт, хилийн боомтод ажиллах гэх мэт байнгын хөдөлгөөнт ажил эрхэлдэг тул эдгээр алба хаагчдад улирлын болоод тусгай нөхцөлд ажиллахад зориулагдсан хувцас, хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байдаг байна.
- МХЕГ-аас БОГУУХ, ЭИХХЦХ-ын улсын байцаагчид олгож байсан хангалт сүүлийн 6 жилээр гаргасан судалгаанаас хэсэгчлэн авав.
- Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2018 он, No1.
- Энэхүү асуулгад тус байгууллагын 727 албан хаагч хамрагдсан.
- Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2018 он, No1
- Энэхүү асуулгад тус байгууллагын 727 алба хаагч хамрагдсан.
- Тусгай хэрэгсэл хэрэглэх талаар зарим хууль тогтоомжид тусгасан. Тухайлбал, Гаалийн тухай хуульд “гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ нэг бүрийн тусгай хэрэгсэл, тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл, хамгаалах тусгай хэрэгсэл, самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх, албаны нохой гэх мэт тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж болно” гэж заасан байдаг.
- Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2018 он, No1.
- С.Нарангэрэл, Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг, дөрөв дэх хэвлэл, УБ, 2015, 592 дахь тал.
- Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг
- Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг
- “Нэмэгдэл хөлс”-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд тусгасан байдаг.
- Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 12 дахь хэсэг.
- Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 1999 он, No25, 50 дугаар зүйл.
- МХБ-ын 2020 онд хийсэн “Хууль, эрх зүйн орчинд судалгаа, дүн шинжилгээ хийх, давхардал хийдлийг арилгах, боловсронгуй болгох санал боловсруулах дэд ажлын хэсгийн ажлын тайлангаас хэсэгчлэн авав.
- МХБ-ын “Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтцийг оновчтой, боловсронгуй болгох санал боловсруулах дэд ажлын хэсгийн танилцуулга”-аас хэсэгчлэн авав.
- Гаалийн тухай хуулийн 282 дугаар зүйл, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2008 он, No23.
- Гаалийн тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2008 он, No23.
- Татварын ерөнхий хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2019 он, No22.
- Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2003 он, No2
- Анкетын асуулгад МХЕГ-аас 42 албан хаагч (149 албан хаагчтай гэж үзвэл 28%), НМХГ-аас 125 албан хаагч (527 албан хаагчтай гэж үзвэл 19%), АМХГ-аас 390 албан хаагч (1085 албан хаагчтай гэж үзвэл 36%), ХМХА-аас 103 албан хаагч (298 албан хаагчтай гэж үзвэл 35%), ХАБҮЛЛ-оос 68 албан хаагч (141 албан хаагчтай гэж үзвэл 48%) тус тус хамрагдсан байна. Нийт 2200 /байх ёстой албан хаагчаас 727 албан хаагч буюу задалбал, төрийн захиргааны 1596 албан хаагчтайгаас судалгаанд 41 хувь нь хамрагдсан бол, төрийн үйлчилгээний нийт 606 албан хаагчтайгаас судалгаанд 11 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байна.
- Энэхүү асуулгад мэргэжлийн хяналтын байгууллагын 727 албан хаагч хамрагдсан.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !