Бүтээлийн нэр
"Монгол Улс дахь гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал" ЭШХ-ын илтгэлийн эмхэтгэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн эрх зүй, Криминологи
Бүтээлийн товч
Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалга, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэн “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” шинжлэх ухаан, технологийн төслийг 2016 оноос хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Үндэсний статистикийн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Монгол Улс дахь гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгуулж, 8 эрдэмтэн, судлаач илтгэлээ хэлэлцүүлсэн.

Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын криминологичдын холбоо зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан, ажилтан, ХСИС, МУИС, МУБИС, ХААИС, СЭЗДС, ОТИС, ОИС зэрэг хууль зүй, статистикийн чиглэлийн их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, профессор багш, магистрант, докторант нарын 120 гаруй зочин, төлөөлөгч оролцсон.

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд эрдэмтэн, судлаачид гэмт хэргийн статистикийн онол, арга зүй, аргачлал, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагууд дах гэмт хэргийн статистикийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаарх 25 илтгэл ирүүлснийг зөвлөмжийн хамт эмхэтгэн нийтийн хүртээл болгосон юм.

Төсөл үр дүнтэй хэрэгжсэнээр гэмт хэргийн статистик зүйн онол, арга зүй баяжигдаж, практик байгууллагуудын төдийгүй үндэсний хэмжээнд гэмт хэргийн статистикийн үйл ажиллагаа боловсронгуй болж, гэмт хэргийн статистикийн мэдээлэл үнэн зөв, бодитой гарах нөхцөл бий болж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гэмт хэрэгтэй тэмцэх нөхцөл бүрдэхэд чухал ач холбогдолтой билээ.

Үндсэн илтгэлүүд
“Гэмт хэргийн статистик зүйн өнөөгийн байдал, түүнийг боловсронгуй болгох зарим асуудал” -ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хууль зүй, математикийн ухааны магистр, цагдаагийн хошууч Б.Мөнхдорж

“Хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн тогтолцоо”ХЗДХЯ-ны Мэдээллийн технологийн зөвлөх, “Хууль зүйн цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх” төслийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ, ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн магистр, цагдаагийн ахмад Д.Сумъяацэрэн

“Гэмт хэргийн анхан шатны мэдээллийн сан бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”-ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Г.Золбоо

“Шүүхийн байгууллага дахь гэмт хэргийн статистикт хийсэн дүн шинжилгээ”ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн ажилтан, Гэмт явдал-Эрх зүйн Магистр Г.Уянга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн референт Э.Ганцэцэг

“Гэмт хэргийн статистикийн судалгаанд кластер шинжилгээг ашиглах нь” -ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эдийн засгийн статистик, математик загварчлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор П.Мөнхтуяа, багш, магистр Ш.Баярдулам

“Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн бүртгэл-статистик”-ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор (Ph.D), профессор Д.Зүмбэрэллхам, эрдэм шинжилгээний ажилтан М.Цэдэвсүрэн

“Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгоход гэмт хэргийн статистикт зориулсан олон улсын ангиллын гүйцэтгэх үүрэг” -Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах шинжээч Ц.Дулмаа

“Эрүүл мэндийн салбарын статистикийн мэргэжилтэнг бэлтгэж буй туршлагыг хууль сахиулах, шүүх эрх мэдлийн салбарт нэвтрүүлэх боломж” -Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эпидемиологи Биостатистикийн тэнхимийн ахлах багш, анагаах ухааны доктор Д.Ангармөрөн, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын арга зүйч О.Дөлгөөн

Хавсралт илтгэлүүд
“Нуугдмал гэмт хэрэг: ойлголт, нөхцөл байдал, хэмжих арга зүй” ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, цагдаагийн хошууч, хууль зүйн доктор (Ph.D) Б.Энхболд, ХСИС-ийн магистрант Б.Соронзонбаатар

“Гэмт хэрэгт холбогдсон сэжигтний тоонд хийсэн статистикийнложист регрессийн шинжилгээ(Баянзүрх дүүргийн жишээн дээр)”Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Ш.Ариунболд, Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн ажилтан С.Дашзэвэг

“Тоон мэдээлэл боловсруулах ухаан ба Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх менежмент” Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн багш, хууль зүйн докторант Л.Цогтбаяр

“Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистикийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ” ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, цагдаагийн хошууч Б.Мөнхдорж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Г.Золбоо, ХСИС-ийн Гэмт явдал судлалын магистрант Г.Отгонзул

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хоригдогсдын тоо бүртгэл, статистикийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зарим асуудал”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх ажиллагааны судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Өндөрнаст

“Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжилгээний статистик бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал”ХСИС-ийн Эрдэм шинжилгээ хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Б.Цолмон, ХСИС-ийн магистрант, цагдаагийн ахмад Э.Туул

“Шүүхийн статистик программын хэрэглээ, хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэрийн өгөгдлийн сан” УДШ-ийн Практик судлалын хэлтсийн гэмт хэргийн хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч А.Баярцэцэг

“Гэмт хэргийн статистик нь гэмт хэргийн социологийн үндэс болох нь”ХСИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Эрх зүйн онолын тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Д.Бадамцэцэг

“Гэмт хэргийн статистикийг бүрдүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам”Орхон аймаг дахь цагдаагийн газрын мэдээлэл судалгааны мэргэжилтэн, Цагдаагийн дэслэгч Ц.Эрдэнэбаяр

“Гэмт хэргийн статистикийнэх сурвалжууд, олон улсын зарим практик” МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш, магистр Д.Амаржаргал

“Зам тээврийн осол, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдал, тоон үзүүлэлтэд гарч буй хүндрэл, цаашид хэрэгжүүлэх санал” Замын цагдаагийн албаны Мэдээлэл судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, хууль зүйн магистр, цагдаагийн хошуучЦ.Эрдэнэчимэг

“Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж буй хүчин зүйл”Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн шинжээч Г.Цэрэнжамц

“Гэмт хэргийн статистикийн мэргэжилтэнг сургах, давтан сургахад хамтран ажиллах боломж” -ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эдийн засгийн статистик, математик загварчлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор П.Мөнхтуяа, багш, магистр Ш.Баярдулам

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэмт хэргийн статистикийн үйл ажиллагаанд хийсэн swot шинжилгээ” ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ахмад Г.Галсанжамц, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Өндөрнаст, ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын мэргэжилтэн, хошууч А.Оюунтуяа, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын Мэдээлэл, лавлагаа, дүн шинжилгээний тасгийн дарга, дэд хурандаа Х.Оюунболд, ХСИС-ийн магистрант А.Алтантуяа

“Прокурорын байгууллагын гэмт хэргийн статистик үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ” ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, цагдаагийн хошууч Б.Мөнхдорж, УЕПГ-ын Дүн шинжилгээ, судалгаа, хяналтшалгалтын хэлтсийн хяналтын прокурор Д.Бөхчулуун, ХСИС-ийн магистрант Г.Ганзул

“Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний ойлголт, ач холбогдол”ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад, хууль зүйн магистрД.Мөнххуяг

“Оросын Холбооны Улс болон Монгол Улсын гэмт хэргийн статистикийн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, аргачлал, туршлага”ОХУ-ын ДЯЯ-ны Омскын академийн адъюнкт Ч.Болд

“Хохирлын үнэлгээ ба гэмт хэргийн статистик”Монголын Биет бус хөрөнгийн үнэлгээ, бүртгэл, мэдээллийн үндэсний төвийн захирал, докторант Ё.Баярмаа
Түлхүүр үг
Хууль зүйн статистик, гэмт хэрэг, статистик, гэмт хэргийн статистик, нуугдмал гэмт хэрэг, шүүхийн шинжилгээний байгууллага
Бичигдсэн огноо
2017-05-25
Хуудсын тоо
217
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-02-25
Товч мэдээлэл үзсэн
5412
Бүрэн эхээр нь үзсэн
44
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Мөнхдорж Хууль зүйн үндэсний хүрээлэн А.Түвшинтулга “"Монгол Улс дахь гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал" ЭШХ-ын илтгэлийн эмхэтгэл” (2017), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/452
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх