-
2024-12-16 Judilogy
А болон Нэхэмжлэгч нар нь эхнэр нөхөр бөгөөд 2020.05.15-ны өдөр ипотекийн зээл авсан. Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам болон Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам (“Ипотекийн даатгалын журам”)-ын дагуу ипотекийн зээл авсан этгээд өөрийн амь нас, эрүүл мэндийг, мөн ипотекийн зээлээр авсан орон сууцаа даатгалд даатгуулах үүрэгтэй. Үүний дагуу А болон Нэхэмжлэгч нар нь 2020.05.15-2043.04.25-ныг дуустал Хариуцагч даатгалын компанитай амь нас, эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалын гэрээ (“Даатгалын гэрээ”) байгуулсан байна.
дэлгэрэнгүй
Даатгалын гэрээнд (i) үйлдвэрлэлийн осол, (ii) ахуйн осол, (iii) зам тээврийн осол, (iv) байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, (v) гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана гэж заасан. Харин аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан бол нөхөн төлбөр олгохгүй гэж тусгайлан заасан байна.
Даатгуулагчдын нэг болох А нь 2022.05.28-ны өдөр зүрхний цочмог шигдээс өвчнөөр нас барсан.
Нэхэмжлэгчийн зүгээс, нас барсан даатгуулагч А-ын хамтран зээлдэгч бөгөөд хууль ёсны өв залгамжлагч болох Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж, ипотекийн зээлийн үлдэгдэл болох 80,000,000 төгрөгийн нас барсан даатгуулагчид холбогдох хэсэг (50 хувь) буюу 40,000,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар Даатгалын компанид ханджээ.
Хариуцагчийн зүгээс, даатгалын гэрээний амь насны даатгал хэсэгт даатгуулагч нь (i) үйлдвэрлэлийн осол, (ii) ахуйн осол, (iii) зам тээврийн осол, (iv) байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, (v) гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана гэж тодорхой заасан харин даатгуулагчийг нас барахад хүргэсэн шалтгаан, нөхцөл нь эдгээр эрсдэлд хамаараагүй (холбогдох нотлох баримтуудаас үзэхэд даатгуулагчийн зүрхний өвчин гэнэт сэдэрч нас барах шалтгаан болсон) байх тул даатгалын гэрээний 7.3.1-д “Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан” бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж хариу өгсөн.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа. Даатгалын тухай хуулийн 82.1-т заасны дагуу даатгалын үйл ажиллагаатай холбоотой маргааныг арбитрын хэлэлцээртэйгээс бусад тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо (“СЗХ”)-д урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлдэг. Үүний дагуу Нэхэмжлэгч нь СЗХ-д гомдол гаргахад СЗХ-с Ипотекийн даатгалын журмын 2.1.1-ийн дагуу талууд даатгалын эрсдлийг гэрээндээ тохиролцсон бөгөөд уг эрсдэлд нь “ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсхүл хөдөлмөрийн чадвараа алдсан” гэх үндэслэл тусгагдаагүй буюу даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй тул Нэхэмжлэгчийн гомдол нь үндэслэлгүй байна гэжээ. Ийнхүү Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. -
2024-12-12 Шүүхийн академи
Жуулчин Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн (цаашид “ХХН” гэх) гар утасны (Travel тасалбар хайх, худалдан авах онлайн сервис) программ ашиглан Истанбул-Лондон-Бриджтаун чиглэлд явах онгоцны тасалбарыг худалдаж авсан. Гэвч агаарын тээвэрлэгч компани онгоцны тасалбарт заасан нислэгийн өдөр (2022 оны 09 дүгээр сарын 12-нд) жуулчныг “онгоцны тасалбарын төлбөрийг төлөөгүй” гэх шалтгаанаар онгоцонд суухыг нь зөвшөөрөөгүй, онгоцонд нэвтрэх эрхийн тасалбар өгөөгүй байна.
дэлгэрэнгүй
Онгоцоор нисэж чадаагүй жуулчин (цаашид “нэхэмжлэгч” гэх) ХХН-аас онгоцны тасалбарын төлбөр болон сэтгэл санааныхаа хохирол болох 2 сая орчим тенгег шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. -
2024-12-09 Judilogy
МУЗГ-ын 2015 оны 87 дугаар тогтоолын дагуу, түүнийг төлөөлж Хөрөнгө оруулалтын газар, “Э” ХХК-ийн хооронд 2015.03.25-ны өдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн “барих-шилжүүлэх” концессын гэрээг байгуулж, тус компани авто замыг өөрийн боломж, хөрөнгөөр санхүүжүүлж 2017.09.01-ний өдрийн дотор барьж дуусган ашиглалтад оруулахаар, ЗГ-аас гэрээний үнэ 76,963,494 ам.доллартай тэнцэх төгрөгийг хуваарийн дагуу 2017-2019 оны хооронд төлөхөөр тохирсон.
Гэвч тухайн гэрээний дагуу ажил гүйцэтгэгдээгүйгээс хожим нь концессын гэрээний эрх, үүргийг “Э” ХХК “М” ХХК-д шилжүүлэхээр хүлээн зөвшөөрч, үүний дагуу Үндэсний хөгжлийн газар тухайн эрх шилжүүлэн авагчтай өмнөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 2019.05.09-ний өдөр гэрээ байгуулсан.
дэлгэрэнгүй -
2024-11-15 Judilogy
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан:
● Ээжийгээ Хавдар судлалын эмнэлэгт нарийн шинжилгээ өгч хэвтэн эмчлүүлэхээр урьд ажилласан илүү цагаа 2023.04.11/12-ны өдрийн хооронд биеэр эдлэх тухай хүсэлтийг мэйлээр гаргаж, байгууллагын зүгээс хүсэлтийг хүлээн авч, чөлөө олгосон тул ажил тасалсан гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, компанийн нэр хүнд, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ямар нэг үйлдэл гаргаагүй.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбараар маргасан:
● Т хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас байгууллагад хохирол учруулсан, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлж, чөлөө, тэтгэмж авсан, эмнэлгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хууль бусаар ашиг хонжоо олсон, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан, компанийн нэр хүнд, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, компанийн инженер техникийн ажилтнууд онцгой нөхцөлд буюу үйлдвэрийн үйл ажиллагаа шууд доголдох, зогсохуйц нөхцөл байдал үүссэн үед удирдлагаас өгсөн зүй ёсны шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын байраа орхисон.ХтХ-ийн 154.2.1-д зааснаар нэхэмжлэгч Т нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр “Ц” ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч хуульд заасан хугацааны дотор маргааныг шийдвэрлээгүй тул шүүхэд ханджээ.
Хэргийн баримтаас үзэхэд “Ц” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.**-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаж, ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Нэхэмжлэгч Т нь хувийн чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг 2023.04.10-ны өдөр цахимаар гаргаж, байгууллагын удирдлага чөлөө олгохыг зөвшөөрсөн, түүнчлэн чөлөөний хугацаанд эмнэлэгт байсан тухай баримт хэрэгт авагджээ.
дэлгэрэнгүй -
2024-10-23 Judilogy
Эх Т.Р нь 2009.12.25-ны өдөр төрсөн, охин Т.Т-ийн нэр дээр 2011.09.28-ны өдөр “Х” ХХК-ийн салбарт “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламж нээлгэсэн. Улмаар Т.Р нь 2018.11.06-ны өдөр “Х” ХХК-ийн салбараас Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг зээлж авахдаа дээрх “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг барьцаалсан. Гэвч Т.Р нь 2019.05.01-ний өдөр, түүний нөхөр 2019.04.28-ны өдөр зуурдаар нас барсан. “Х” ХХК-ийн салбараас зээлдэгч Т.Р-ийн хадгаламж барьцаалж авсан зээл нь 326 хоногоор хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж түүний охин Т.Т-ийн “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийн данснаас 2019.09.28-ний өдөр 21.249.500 төгрөгийг суутгаж зээлийг төлүүлсэн байна.
дэлгэрэнгүй
Улмаар Т.Т-ийн хууль ёсны асран хамгаалагч болох Х.Т нь хариуцагч “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан бага насны Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т.Р болон “Х” ХХК-ийн салбарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаартай тогтоолоор шийдвэрлэхдээ “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 21,249,500 төгрөгийг гаргуулан Т.Т-д буцаан олгожээ.
Иймд одоогийн маргааны хүрээнд нэхэмжлэгч Х.Т нь “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан 11,981,134.26 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “...хариуцагч нь Т.Т-гийн Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөг авч түүний эх Т.Р-гийн зээлийн төлбөр төлүүлсэн нь хууль бус байсныг өмнө нь шүүхийн шийдвэрээр тогтоож, уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд хадгаламжаас мөнгө авсан 2019.09.28-ны өдрөөс уг мөнгийг буцаан төлсөн 2023.03.09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү аваагүй тул хохирлыг гаргуулж Т.Т-д олгоно уу” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “...Т.Р-гийн зээлийн гэрээний хугацаа нь 2019.09.27-ны өдөр дууссанаар энэхүү барьцааны зүйлээс 21,249,500 төгрөгийг суутгасан боловч шүүхийн шийдвэрээр буцаан олгуулахаар шийдвэрлэсний дагуу банк мөнгийг төлсөн. Хүүхдүүдийн асран хамгаалагч Х.Т хадгаламжийн хамтран эзэмшигчийн хувьд гэрээг 2019.12.09-ний өдөр гэрээг цуцалж, үлдэгдэл мөнгийг авснаар гэрээ дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш хүү шаардах эрхгүй...” гэж маргажээ. -
2024-10-10 Шүүхийн академи
Нэхэмжлэгч нь Зуучлалын байгууллагатай Австрали Улсад суралцуулах гэрээ байгуулж, тус улсад хэлний бэлтгэлд 1 жилийн хугацаатай суралцуулах, зөвлөх үйлчилгээний төлбөрт 20,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Харин Австрали Улсын Дотоод хэргийн яам оюутны виз олгохоос татгалзсан хариу өгсний улмаас нэхэмжлэгч хохирсон гэж үзэн учирсан хохиролд 24,163,729 төгрөгийг Зуучлалын байгууллагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч талаас суралцагч хуурамч материал бүрдүүлэн өгснөөс болж визээ авч чадаагүй тул Зуучлалын гэрээнд зааснаар бид зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгох боломжгүй гэж тус тус маргасан.
дэлгэрэнгүй -
2024-09-30 Judilogy
Эх Т.Р нь 2009.12.25-ны өдөр төрсөн, охин Т.Т-ийн нэр дээр 2011.09.28-ны өдөр “Х” ХХК-ийн салбарт “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламж нээлгэсэн. Уг дэвтрийн гүйлгээ болон банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд тус хуримтлал нь төрөөс хүүхдэд олгож буй “Хүүхдийн мөнгө” буюу дөрвөн хүүхдэд төрөөс сар бүр олгодог 20,000 төгрөгөөс бүрдсэн байна.
дэлгэрэнгүй
Улмаар Т.Т-ийн эх Т.Р нь 2018.11.06-ны өдөр “Х” ХХК-ийн салбараас Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг зээлж авахдаа дээрх “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг барьцаалсан ба гэрээний хугацааг 2019.09.27-ны өдөр дуусахаар заажээ. Түүнчлэн гэрээний 1.2.4-т “...гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн хугацаат хадгаламж дахь түүний өмчлөлийн мөнгөн хөрөнгө байна” гэж заасан ба барьцаалуулж буй хадгаламжийн дүн 20,081,223.79 төгрөг байв.
Зээлдэгч Т.Р нь 2019.05.01-ний өдөр, түүний нөхөр Х.Т нь 2019.04.28-ны өдөр зуурдаар нас барж, тэдний 1-10 насны бүтэн өнчин дөрвөн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчаар ах нь болох Х.Т (нэхэмжлэгч)-г тогтоосон.
“Х” ХХК-ийн салбараас зээлдэгч Т.Р-ийн хадгаламж барьцаалж авсан зээл нь 326 хоногоор хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж түүний охин Т.Т-ийн “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийн данснаас 2019.09.28-ний өдөр 21.249.500 төгрөгийг суутгаж зээлийг төлүүлсэн байна.
Улмаар хууль ёсны асран хамгаалагч болох Х.Т нь хариуцагч “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан бага насны бүтэн өнчин Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т.Р болон “Х” ХХК-ийн салбарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. -
2024-08-05 Judilogy
Хариуцагч иргэн Э (“Захиалагч”) нь нэхэмжлэгч “С” ХХК (“Компани”)-аар тавилга хийлгэхээр тохиролцсон. Компани нь захиалгын дагуу зураг төслийг үзүүлж, Захиалагчийн зөвшөөрснөөр гал тогоо, үүдний болон хүүхдийн өрөөний шкаф гээд нийт 12,824,000 төгрөгийн тавилга хийжээ. Захиалагч нь үүнээс хүүхдийн өрөөний 4,306,000 төгрөгийн үнэтэй шкафыг таалагдахгүй байна гэж буцаалт хийлгүүлж, бусад тавилгыг хүлээн авсан байна.
дэлгэрэнгүй
Цаашлаад Захиалагч нь өөрийнхөө Э гэсэн фэйсбүүк хаягаас олон нийтэд сөрөг постуудыг түгээж эхэлсэн ба сүүлд хийсэн “Хүнд ийм юм хийж өгчхөөд яаж хоол хоолойгоор нь даваад байж байдаг байна аа, хүн чанар гэж алга аа” гэх нийтлэлийг нь 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, 6 удаа хуваалцсан ба өөр нэг фэйсбүүк хаягаас “ene tavilga hiilgesen gazar С bilv” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна.
Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс энэ нь манай компани руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн ба ажил хэргийн нэр хүндэд халдаж байна гэж маргасан бол хариуцагч нь өөрийн ашигладаг фэйсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгчид хандаж мэдээлэл тавьсан хэдий ч нэрийг нь огт бичээгүй. Сөрөг сэтгэгдэлд хариу өгөөгүй гэжээ. -
2024-08-09 Judilogy
● Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Э.Э нь 2014.02.13-ны өдрөөс "М” ТӨХК-ийн Нислэгийн хэлтэст Боинг ... агаарын хөлгийн 2 дугаар нисгэгчээр, 2017.05.19-ний өдрөөс агаарын хөлгийн даргаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Тэрээр гүйцэтгэх захирлын 2023.08.30-ны өдрийн ... тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. "М” ТӨХК нь нисгэгчдийг бэлтгэхэд багагүй хэмжээний цаг хугацаа болон зардал мөнгө гаргадаг бөгөөд хөдөлмөрийн гэрээний 6.2.12, 8.5, 10.4 дэх хэсэгт заасны дагуу сүүлийн хоёр жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажилтан ажил олгогч талд нөхөн төлөхөөр заасан. Иймд 2022 оны нисгэгчийн хаврын давтан сургалтын зардлаас 4,154,733 төгрөг; 2022 онд 8,415,117 төгрөг; 2023 онд 14,801,859 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын олговор 10,707,879 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
● Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлээ: Хариуцагчийн зүгээс шаардсан ээлжийн амралтын зөрүү 10,707,879 төгрөгөөс 8,985,925 төгрөгийг хүлээн зөвшөөрнө буюу энэ дүнгээс аваагүй цалингийн үлдэгдэл 2,264,449 төгрөгийг хасаж үлдэх 6,721,476 төгрөгийг төлнө. Харин сургалтын зардлын тухайд агаарын тээвэрлэгч компани нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангахын тулд 6 сар тутамд нисэх багийн гишүүдийг давтан сургалтад хамруулдаг. Нисгэгчийн 4 төрлийн сургалт хийгддэг бөгөөд энэ сургалтын хувьд агаарын тээвэрлэгч үндсэн үүргийнхээ хүрээнд дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хамруулсан давтан сургалт тул тус сургалтын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Миний бие АНУ-ын нисгэгчийн сургуульд өөрийн хувийн зардлаар суралцаж нисгэгчийн эрхээ авсан. Бүх шалгуурыг хангаж, “М” ТӨХК-д орсон ба хариуцагч байгууллагын зүгээс шинээр сургалтад хамруулсан зүйл байхгүй гэж тодорхойлсон.
дэлгэрэнгүй -
2024-08-01 Шүүхийн академи
Нэхэмжлэгч “С” ХХК нь “...Э нь 2023.06.27-ны өдөр тавилга хийлгэхээр тохиролцсон, ...захиалгын дагуу зураг төслийг үзүүлж, түүний зөвшөөрснөөр тавилга хийгдсэн, гал тогооны, үүдний болон хүүхдийн өрөөний шкаф гээд нийт 12,824,000 төгрөгийн тавилга хийсэн бөгөөд үүнээс хүүхдийн өрөөний 4,306,000 төгрөгийн үнэтэй шкафыг таалагдахгүй байна гэж буцаалт хийлгүүлж, бусад тавилгыг хүлээн авсан. Гэтэл захиалагч нь манай компаниас илүү мөнгө нэхэж, энэ нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй бол танай байгууллагын нэр хүндэд халдана гэж сүрдүүлж эхэлсэн. 2023.08.10-аас эхэлж янз бүрийн сөрөг постуудыг өөрийнхөө Э гэсэн фейсбүүк хаягаас олон нийтэд түгээж эхэлсэн. Сүүлд хийсэн 19-ний өдрийн нийтлэлийг нь 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, 6 удаа хуваалцсан, ...энэ нь манай компани руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн ба дээрх 34 сөрөг сэтгэгдлээс үзэхэд ажил хэргийн нэр хүндэд халдаж байна...” гэсэн агуулгаар үндэслэлээ тайлбарлаж, компанийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох Э-р мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...өөрийн ашигладаг Э гэсэн фейсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгч ”С” ХХК-д хандаж мэдээлэл тавьсан. Гэхдээ ”С” ХХК гэж нэрийг нь огт бичээгүй. Сөрөг сэтгэгдэлд хариу өгөөгүй. Харин ”С” ХХК-ийг хурдан хугацаанд тавилгаа засаж янзлаад өгөх байх гэсэн зорилготойгоор өөрийн фейсбүүк цахим хуудсаар мэдээлэл тавьсан, миний буруу байхгүй, чанаргүй тавилга хийж өгсөн, одоо учраа олсон...Уучлалт гуйх үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргаж, маргасан байна.
дэлгэрэнгүй -
2024-06-21 Шүүхийн академиНэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газарт бетонон хашаа суулгах үедээ урд айл болох хариуцагчийн хашаа байшингийн хэсэг нь өөрийн өмчлөлийн газарт нэвтрэн орсныг мэджээ. Ингээд нэхэмжлэгч энэ тухай хариуцагчид хэлэхэд хариуцагч нь хашаа байшингийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хэсгийг буулган газрыг чөлөөлөхийг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн хашаа байшингийн хэсгийг буулгуулж газраа чөлөөлүүлэх, учирсан хохиролд 2,967,559 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагчаас “2014 онд тухайн газар, хашаа, байшинг худалдаж авсан. Худалдаж авсан байшинд давхар нэмж шинэчилсэн, байшингийн анхны суурь өөрчлөгдөөгүй. Нэхэмжлэгч нь 2005 онд газар өмчлөх эрх олж авах үедээ энэ тухай мэдэх боломжтой байсан. Түүний энэ талаарх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-08-07 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхИргэн А нь иргэн Г, Д нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 463,934,417 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг иргэн Г, Д нар эс зөвшөөрч маргасан ба иргэн Д анх зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгчээр ороогүй, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй тул хариуцахгүй гэжээ.дэлгэрэнгүй
-
2023-03-29 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгч А, Б нар хариуцагч О ХХК-д холбогдуулан зуучлалын хөлснөөс илүү авсан 169,881,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал “нэмэгдсэн өртгийн албан татварт төлнө, компани өрөнд орох нөхцөл үүссэн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.дэлгэрэнгүй
-
2023-02-08 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Ариунаа шүүхэд хандаж “Т” компаниас 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ … өөрийн ажиллуулдаг хүнсний дэлгүүрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас 8 нэрийн хүнсний дэлгүүр /согтууруулах ундаа худалдах/-ийн тусгай зөвшөөрөл авах материал бүрдүүлж, тусгай зөвшөөрөл авч өгнө гэсэн зарын дагуу “Т” компанитай гэрээ байгуулан, 50 хувийн урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч “Т” компани тусгай зөвшөөрлийг гаргуулж өгөөгүй” гэжээ. Хариуцагч “Т” компаниас “нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг аваагүй, иргэн Нараа компанийн тамгыг ашиглан гэрээ байгуулж, мөнгийг өөрийн дансаар авсан тул манай компани хариуцахгүй” гэж маргасан.дэлгэрэнгүй
-
2023-01-14 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Доржийн охин буюу нэхэмжлэгчийн ээж Дулмаа нь цагаатгалын нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байх хугацаандаа нас барсан тул түүний хүү буюу хэлмэгдэгчийн зээ хүү цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөг авах эрхтэй гэж нэхэмжлэл гаргажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !