Эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй нь түүний буруугаас болоогүй бол өмчлөгчөөр тогтоолгохоор шаардахад саад болохгүй
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022 оны 03 сарын 04 өдрийн 183/ШШ2022/00524
Хүчин төгөлдөр болсон.
2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, Шийдвэрийн хураангуй 03
Нэхэмжлэгч Наран нь хариуцагч Тулгад холбогдуулан түүнээс худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууцыг банкны зээлийн барьцаанаас чөлөөлөхийг Тулгад даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Тулга нь, нэхэмжлэгч худалдан авсан орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаад, Нарантай гэрээ байгуулах үед тухайн орон сууц банкны зээлийн барьцаанд байсан. Зээлийн барьцаанд байсан байрыг банкнаас зөвшөөрөл авалгүй худалдсан тул бидний хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулиар худалдан авагч тал нь авсан эд хөрөнгийнхөө үнийг худалдагч талд төлөх, худалдагч тал нь ямар нэг доголдолгүй эд хөрөнгийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ болон гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс үзэхэд, хариуцагч Тулгын хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Наран үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулсан нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч уг 14 000 000 төгрөгийг хариуцагчид төлмөгц Тулга орон сууцыг банкны зээлийн барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Нарангийн нэр дээр шилжүүлэх үүрэгтэй гэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.
Мөн, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл авсан этгээд зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөө худалдахаар бусадтай гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээ хүчин төгөлдөр байх эсэх нь барьцаалагчийн зөвшөөрлөөс хамаарахгүй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шүүгчийн захирамжийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу
Шийдвэрийг бүтнээр үзэх бол ЭНД дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Д.Энхцэцэг
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !