Хөрөнгө завших гэмт хэргийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээс ялган зүйлчлэх нь
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ1
САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн шийдвэр болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 115
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр
Шүүгдэгч: Б.Б
Хохирогч: Зам тээврийн хөгжлийн яам
Шүүхийн шийдвэр: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хөрөнгө завших гэмт хэргээс ялган зүйлчлэх.
Шийдвэрийн төлөв: Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан.
Маргааны төрөл: Хөрөнгө завших гэмт хэрэг
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарна уу.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
- Б.Б нь Булган аймгийн авто зам засвар, арчлалт төрийн өмчид хувьцаат компанийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Төрийн өмчийн хорооны 2015 оны №586 дугаартай “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” тогтоолын (төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлж авах тухай) дагуу ЭКБИХ ХХК-ны эзэмшлээс Булган аймгийн авто зам засвар, арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд шилжүүлэх ёстой байсан **** УНЛ улсын дугаартай “Ланд Крузер-200” загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг өмнөх эзэмшигчээс албан бус шугамаар хүсэлт тавьж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-н нэр дээр шилжүүлсэн хэргийн үйл баримт тогтоогджээ.
- Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Б-г Эрүүгийн хуульд заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
- Б.Б-ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн субьектив шинж бүрэн нотлогдоогүй буюу Б.Б-г тээврийн хэрэгслийг өөрийн болон өөрийн танилын нэр дээр шилжүүлэхдээ тус үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж зориуд хүсэж үйлдээгүй, санаа сэдэл нь гэмт хэргийн шинж агуулаагүй, зөрчлийн шинжтэй гэх дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Хяналтын шатны шүүх прокурорын “давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэжээ.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ
- Анхан шатны шүүх нийтийн албан тушаалтан Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
- Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Б нь хэдийгээр нийтийн албан тушаалтан мөн хэдий ч гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо дан ганц субьектийн шинж буюу нийтийн албан тушаалтан гэсэн шинжид тулгуурлан гэмт хэргийн зүйлчлэл тодорхойлогдохгүй. Шүүгдэгчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэх үйлдлийг хийхдээ албаны чиг үүргээ хэрэгжүүлэх байдлаар биш, хувийн шинжтэй харилцаа ашиглаж тээврийн хэрэгслийн өмнөх эзэмшигчээс албан бус хүсэлт тавих замаар өөрийн болон танилын нэр дээр шилжүүлэн авсан. Энэ үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан байх тул түүний үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлтэй гэж үзжээ. (Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар тогтоолын 30 дугаар цогцолбор)
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
- Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
[1] Эрүүгийн эрх зүйн маргааны шүүхийн шийдвэрийг хураангуйг боловсруулахдаа Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар тогтоолыг ашиласан болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
7 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !