Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж шүүх үзэв
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022 оны 7 сарын 21 өдөр 746
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй
2022.11.15 процесс-хураангуй: дугаар 3
Иргэн О нь согтуурсан үедээ К-г хүчиндэхийг завдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, түүнийг зогсоох гэж оролдсон иргэн Л-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх иргэн О-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О нь “...би иргэн К-г хүчиндэхийг завдаагүй ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хянах явцад, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А, Х, С нар томилогдсон байхад өөр шүүгч нар шүүх хуралдаанд орж хэргийг шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Хуульд зааснаар, ...хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар баталгаажуулдаг, тухайн шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үүрэгтэй. Хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүнийг “хууль бус” гэж үзэх бөгөөд “шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.
Иймд давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.
Энэ тохиолдолд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засуулах шаардлага зүй ёсоор гардаг хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /2022/ хуулиар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, эсхүл прокурорт буцаах эрхгүй болсон тул давж заалдах шатны шүүх уг зөрчлийг дурдаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !