Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх үйлдлийг цагаатгаж шийдвэрлэжээ
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022 оны 08 сарын 30 өдөр 861
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.12.15 шийдвэр-хураангуй: дугаар 10
“Н” нь өөрийн найз бүсгүйгээ түүний өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгслээс нь гар руу нь цохих зэргээр хүч хэрэглэн чирч буулган тээврийн хэрэгсэл болон гар утас зэргийг дээрэмдэн авч нийт 10.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос “Н”-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх “Н”-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч “Н”-ийн зүгээс “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргаснаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, прокуророос “Н”-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хувийн таарамжгүй харьцаанаас болж муудалцан гар руу нь цохиж, машинаас нь чирч буулган орхиод машиныг нь жолоодож явсан нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Учир нь “Н” ба хохирогч нар нь хамтран амьдардаг буюу дотно харилцаатай бөгөөд “Н”-ийн үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэн үзэх үндсэн шинж болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар хохирогч руу довтолсон шинжгүй, мөн дээрмийн гэмт хэргийн үндсэн шинж болох эд хөрөнгийг шамшигдуулах зорилгогүй гэж үзэж түүнийг цагаатгасан байна.
“Н” болон түүний найз бүсгүй нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэсэн байгаа түл тэдгээрийг хамтран амьдрагч гэж ойлгохоор хуульд заажээ.
Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэж болохгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, яллах, цагаатгах шинж байдлаар нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг бүхэлд нь хянадаг.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/ холбоосоор танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !