Хүнийг албадан эмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн эрхийг харгалзан үзнэ
Шийдвэрийн дугаар: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.12-ны өдрийн магадлал №202/МА2022/00025
Шүүхийн шийдвэрийн тойм №01, 2023.01.12
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх” журмын дагуу иргэн Т-г албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан, иргэн Т үүнийг эс зөвшөөрч “... албадан эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй, 9 настай охиныг харж хандах хүн байхгүй ...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хангаж, Т-г албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэснийг иргэн Т эс зөвшөөрч “... нөхөр Ц-г албадан эмчилгээнд явуулах шийдвэр гарсан, ... Иймд өөрөө охиноо харах шаардлагатай болж байна ... ” гэх үндэслэлээр давж заалдсан гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын “ … Т-г албадан эмчилгээнд хамруулах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх ... эрхтэй” бөгөөд хүүхдийн эх нь хүүхдээ асран хамгаалах, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах зэрэг үүрэгтэй байхад Т-г албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэснээр түүний бага насны хүүхдийг хэн асран хамгаалах нь тодорхойгүй болж хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн хуульд зааснаар, сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон бол уг этгээдийг “албадан эмчлэх”-ээр заасан, энэ тохиолдолд иргэн Т-г албадан эмчлэх шаардлагатай болсон үндэслэл, шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдоогүй гэж дүгнэн иргэн Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол Энд дарна уу.
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !