Тусгай зөвшөөрөл гаргаж өгөх, авах агуулгаар хийсэн хэлцэл хууль бус болно
Шийдвэрийн дугаар: 2022.09.30, 181/ШШ2022/02171
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
2022.12.14, шийдвэр-тойм-8
Иргэн Ариунаа шүүхэд хандаж “Т” компаниас 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ … өөрийн ажиллуулдаг хүнсний дэлгүүрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас 8 нэрийн хүнсний дэлгүүр /согтууруулах ундаа худалдах/-ийн тусгай зөвшөөрөл авах материал бүрдүүлж, тусгай зөвшөөрөл авч өгнө гэсэн зарын дагуу “Т” компанитай гэрээ байгуулан, 50 хувийн урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч “Т” компани тусгай зөвшөөрлийг гаргуулж өгөөгүй” гэжээ.
Хариуцагч “Т” компаниас “нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг аваагүй, иргэн Нараа компанийн тамгыг ашиглан гэрээ байгуулж, мөнгийг өөрийн дансаар авсан тул манай компани хариуцахгүй” гэж маргасан байна.
Шүүх уг хэрэгт хамтран хариуцагчаар иргэн Нарааг татсан бөгөөд тэрээр “ … “Т” компанийн захирлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу гэрээ байгуулсан, захирал намайг өөрийнхөө дансаар мөнгийг авчих гэсний дагуу 4,000,000 төгрөгийг өөрийн дансаараа авсан. “Т” компани мөнгийг зарцуулсан тул би хариуцахгүй” гэж шүүхэд мэдүүлэв.
Нэхэмжлэгч Ариунаа нь “Т” компанитай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, 4,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч шүүх уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн байна.
Учир нь, хуульд заасан тодорхой шалгуур, шаардлага хангасан байдлыг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгодог байтал тусгай зөвшөөрөлтэй болохыг хүссэн иргэний хэрэгцээ шаардлагыг ашиглан “Т” компани хэлцэл байгуулах замаар ашиг олж байгаа нь хуульд нийцэхгүй, ийм тохиролцоог хууль бус буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Иргэний хуульд зааснаар, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, хэрэгт авагдсан баримтаар, Нараа нь “Т” компанийг төлөөлөн гэрээ байгуулсан, 4,000,000 төгрөгийг “Т” компани Нараагийн дансаар дамжуулан авч, захиран зарцуулсан болох нь тогтоогдсон тул шүүх хариуцагч “Т” компаниас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ариунаад олгож, хариуцагч Нараад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүх, шүүгч Ц.Амармэнд
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
4 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !