Эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээ авхуулах үндэслэлээ нотлох үүрэгтэй
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 115/ШЗ2022/0137.
Тоймын огноо, дугаар: 2023 оны 02 дугаар сарын 03. Дугаар 11.
Тоймын төрөл: Шүүхийн процессын тойм.
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас “зөрчил үйлдэхэд ашигласан 2 ширхэг мотоциклийг хураах эсхүл үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авхуулах” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
С.Г, М.Х нар нь зөвшөөрөлгүйгээр 8 тооны цагаан зээр агнасан зөрчилд 150,000 төгрөгийн торгууль оногдуулж, хохирол, нөхөн төлбөрт 2,700,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүхээс хүсэлтийг хангаагүй.
Улсын байцаагч нь зөрчилд холбогдогч С.Г, М.Х нарын DAYUN /даюун/ маркийн 2 ширхэг мотоциклд “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчээр үнэлгээ хийлгэснээс өөрөөр тухайн зөрчил үйлдэхэд ашигласан гэх 2 ширхэг мотоцикл нь С.Г, М.Х нарын амьжиргааны эх үүсвэр болсон тээврийн хэрэгсэл биш болохыг тогтоосон нотлох баримтыг цуглуулаагүй, энэ асуудлыг нотлон тогтоогоогүй байх ба шүүх тээврийн хэрэгслийг хураах эсхүл үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох, нотлох ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй гэж заасан тул улсын байцаагчаас эхлээд энэхүү үндэслэлийг шалгаж тогтоох шаардлагатай байжээ.
Тойм бэлтгэсэн: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !