Бусдын мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих, хувийн мэдээллийг олон нийтэд зөвшөөрөлгүй тараах нь гэмт хэрэг болно
Шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/221
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Шийдвэрийн хураангуй: №2 2022.08.29
Иргэн Болд нь иргэн Болд-Эрдэнийг өөрийн эхнэр Туяатай хардан зодож, Тулгын гар утсанд хадгалагдаж буй өөрийн эхнэр Туяатай харилцсан мессеж, захидал зэргийг өөрийн гар утсанд зургийг нь дарж аван улмаар фэйсбүүкт “А” аймгийн нэгдсэн группт нийтэлсэн ба уг нийтлэлийг 4500 хүн өөрийн цахим сүлжээнд хуваалцсан байна.
Шүүхээс Болдын дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, дээрх гэмт хэргүүдэд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Шүүхээс Болд нь Болд-Эрдэнийг зодож, түүний утсан дээрх зурвасуудыг хүч хэрэглэн авсан, мөн дээрх зурвасууд болон хохирогчийн бичлэгийг сөрөг тайлбартайгаар олон нийтэд түүний зөвшөөрөлгүй мэдээлсний улмаас хохирогч Тулгын хувь хүний захидал харилцааны нууц ил болсон буюу цахим сүлжээ хэрэглэгчид уг нийтлэлийг хуваалцсан буюу цааш тараасан нь хуульд заасан дээрх гэмт хэрэгт хамаарна гэж үзлээ. Түүнчлэн, Болд иргэн Тулгын гар утаснаас тухайн зурвасуудыг авахаар зодсон ба Тулгын биед хөнгөн гэмтэл учирсан тул мөн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно гэж үзсэн байна.
Хуульд зааснаар хувь хүний нууц гэдэгт хэрэв задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг ойлгодог бөгөөд захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууц, гэр бүлийн нууц, хуулиар тогтоосон бусад нууц гэсэн төрлүүдтэй байдаг.
Захидал харилцааны нууц гэдэгт захидал, цахилгаан илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг, хувь хүний нууцыг задруулсан гэдэгт амаар буюу бичгээр, яриа, захидал, тайлбар бичих, унших зэргээр будад дамжуулах, мэдээлэх үйлдлийн улмаас хувь хүний нууц ил болсныг тус тус ойлгодог бөгөөд энэ тохиолдолд Болд нь иргэн Тулгын захидал харилцааны нууцыг зөвшөөрөлгүйгээр нийтэд задруулсан нь хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц, захидал харилцааны нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож эрүүгийн ял шийтгүүлжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь унших бол энд дарна уу.
Хураангуйг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор
Хуулийн лавлагаа:
13.10 дугаар зүйл.Хувь хүний нууцад халдах
1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
13.11 дүгээр зүйл.Хувь хүний нууцыг задруулах
/Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !