Үндэслэлгүйгээр яллагдсан жолоочийг цагаатгалаа
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: №1209
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр1
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.2
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Тээврийн прокурорын газраас шүүгдэгчийг 2021 оны 07 дугаар сарын 29- ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “HOWO ZZ ***” маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 цагийн үед тус замаар зорчиж явсан “Nissan Terrano” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт HOWOZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Улсын яллагч амь хохирогч нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэдий ч шүүгдэгч нь зайлшгүй зогсолт хийсэн үедээ тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйн улмаас араас нь машин мөргөж, улмаар жолооч нас барсан хэмээн шүүгдэгчийг буруутган шүүхийн өмнө яллаж оролцсон байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд амь хохирогч нь өөрөө Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгслээ жолоодож явснаас замын хажууд зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж осолдсоны улмаас жолоочийн амь нас нь хохирсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд тээврийн хэрэгслээ боломжит хэмжээнд замын хажуу руу шахсан байсан бөгөөд хүнд даацын ачаатай урт шланз тул өөрөө замаас холдуулах боломжгүй байсан гэж цагаатгах байр суурьтай мэтгэлцжээ.
2. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед дүүргийн 32 дугаар хороо, Магнай трейд шатахуун түгээх газрын баруун замд “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад тээврийн хэрэгслийн хурдны хайрцагт эвдрэл гарсны улмаас зайлшгүй зогсолт хийх болж тэрээр тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн баруун гар талын шороон хөвөөг шахаж зогсоожээ. Түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь хүнд даацынх бөгөөд ачаатай, харин зорчих хэсгийн хажуу хөвөө нь далантай байсан учир тэрээр тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн гаргах боломжгүй байв. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр 04 цагийн үед тус замаар Улаанбаатар хот руу зорчиж байсан жолооч хэт ядарсан үедээ “Nissan Terrano” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зүүрмэглэн жолоодлого алдаж, замын хажуу руу шахаж байрлуулсан байсан “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас жолоочийн нь амь нас хохирсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоосон байна.
3. Шүүхээс дараах байдлаар тайлбарлажээ. Амь насаа алдсан жолооч нь олон хоног жолоо барьсан, хэт ядарсан байсан, мөн хэрэг гарахаас өмнө жолооны ард үүрэглэж байсан болохыг уг жолоочийн эхнэр болон ач хүү нь гэрчлэн мэдүүлсэн. Түүнчлэн, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч болон гэрэл зургаас “Nissan Terrano” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс замын хажуу руу чиглэсэн байдалтайгаар зорчих хэсгийн хажуугийн шороон зурвас дээр зогсож байсан том оврын тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь нотлогдон тогтоогдсон тул амь хохирогч жолоочийг жолоодлого алдсан хэмээн шүүх дүгнэв.
4. Түүнчлэн, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчсөн эсэхийг дүгнэхэд хууль зүйн хувьд уг заалтын үүрэг нь хэзээ, ямар нөхцөлд үүсэх вэ гэдгийг эрх зүйн онолын хувьд хэм хэмжээний бүтцээр задлан дүгнэх шаардлагатай. Тус дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт” гэдэг урьдач нөхцөл бий болоогүй үед жолоочид тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх хууль зүйн үүрэг бий болохгүй. Учир нь, энэхүү хууль зүйн үүрэг /диспозец/ нь хэм хэмжээний бүтцийн хувьд “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч” гэх урьдач нөхцөл /гипотез/-ийг хангасан үед л үүсэх учиртай.
5. Гэтэл Улсын яллагч шүүгдэгчийг “...зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн үүргээ биелүүлээгүй тул гэм буруутай гэж ялласан боловч уг заалтын урьдач нөхцөл болох “хориглосон газарт” гэсэн нөхцөлийг огт шалгаагүй, тооцож үзээгүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
6. Тодруулбал, тус заалтын урьдач нөхцөл болсон “хориглосон газар” гэдэгт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д заасан түр зогсохыг хориглосон, мөн дүрмийн 14.9-т заасан удаан зогсохыг хориглосон газруудыг хамааруулан ойлгох ба шүүгдэгч тээврийн хэрэгслээ эвдрэл гэмтлийн улмаас замын хажуу руу шахаж, зайлшгүй зогсоосон тухайн газар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн түр болон удаан зогсохыг хориглосон газрын алинд нь ч хамаарахгүй байна. Жишээ нь, төмөр замын гарам дээр, гүүрэн дээр, хонгил /тунел/ дотор, даваа гүвээ, хотгор, эргэлт зэрэг зорчих хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсэгт, тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүй нарийн замд гэх мэт түр болон удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолоочид тухайн хэсгийг нэн даруй чөлөөлөх үүрэг үүсэх юм.
7. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, харин шүүгдэгч нь яллагдагчаар татагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас болж өөрт учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлоо оршин суугаа газрынхаа иргэний шүүхэд хандан төрөөс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
-оОо-
1. Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: Энд дарна уу.
2. Анхан шатны шүүх 2021 оны 12 сарын 22-ны өдөр 2022/ШЦ/10 дугаар цагаатгах тогтоол /Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn) / гаргасан боловч давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцэж дахин цагаатгах тогтоол гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !