Их хэмжээний согтууруулах ундаа уух болзолтой хонжворт тэмцээн зохион байгуулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироожээ
САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэр болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2021/ШЦТ/595
Шүүхийн шийдвэрийн огноо: 2021 оны 10 дугаар сарын 27
Шүүгдэгч: Ш.Д
Хохирогч: Э.Ө
Шүүхийн шийдвэр: Олон төрлийн хольцтой, их хэмжээний согтууруулах ундааг богино хугацаанд уух хонжворт тэмцээн зохион байгуулсны улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэр.
Маргааны төрөл: “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг.
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: Энд дарна уу.1
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
1. Шүүгдэгч Ш.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “G R” нэртэй цэнгээний газрын нээлтийн үеэр үйлчлүүлэгчдийн дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уух бүрд мөнгө, валют хожих болзолтой тэмцээн зохион байгуулж, улмаар хохирогч Э.Ө уг тэмцээнд оролцох санал гаргаж их хэмжээний буюу 7 төрлийн 2 литр согтууруулах ундаа, 1 төрлийн 250 мл энергийн ундааг 3 минутын дотор нэг дор, тасралтгүй ууж спиртийн агууламжийн хурц хордлогод орж нас барсан хэргийн үйл баримт тогтоогджээ.
2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай цагаатгах тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
3. Прокурорын эсэргүүцэлд үндэслэн Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ДШМ/400 дугаартай магадлалаар хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ
4. Шүүхээс Ш.Д-г тэмцээн зохиож олон төрлийн найрлага бүхий согтууруулах ундааг нэг дор, их хэмжээгээр, богино хугацаанд, хольж хэрэглэснээр хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүйгээр хайхрамжгүй хандсан үйлдэл нь хохирогчийн амь нас хохирсон үр дагавартай шалтгаант холбоотой байна хэмээн дүгнэж;
5. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.
-оОо-
1. Эрүүгийн эрх зүйн маргааны шүүхийн шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/595 дугаартай шийтгэх тогтоолыг ашигласан болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !