Ковид19-ийн үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд тээврийн хөлсийг нэмсэн нь худалдааны хууль бус арга хэрэглэсэнд тооцогдов
Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар З.Б-гийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Э-т холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар “БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэхдээ тээврийн үйлчилгээний хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн” гэх зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг үндэслэн, жолооч З.Б-аас 2,000,000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 26,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулсан байна.
Гомдол гаргагчаас “...хувь хүмүүс харилцан тохиролцож, хэлцлийн үндсэн дээр тээвэрлэлт хийсэн нь иргэд хоорондын харилцаа байхад зөрчлийн хэрэг үүсгэсэн, иргэнд хамааралгүй аж ахуй нэгжид хамаарах зохицуулалтаар хариуцлага хүлээлгэсэн, үнэ өссөн нь надаас шалтгаалаагүй, тухайн тээврийн хэрэгслээр хэдэн удаа, ямар тээвэр хийснийг шалган тогтоогоогүй, бүх мөнгийг хууль бусаар олсон орлого гэж хураасан” гэж, хариуцагчаас “...цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан үед тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн, ердийн үед 2,000,000 төгрөгийн тээврийн хөлсийг 26,000,000 төгрөг хүртэл өсгөх хэлцэлд оролцож, худалдааны хууль бус аргаар хэрэглэгчийг хохироосон” гэж маргажээ.
Холбогдох хуулийн зохицуулалт: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгоно” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүх “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан З.Б-аас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005671 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” бол давж заалдах шатны шүүх "анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй байна".
Улсын дээд шүүх “коронавируст халдварын цар тахлын үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан нөхцөл байдал нь тээврийн үйлчилгээний үнэ өсөх шууд шалтгаан, үндэслэл биш буюу ачаа бараа тээвэрлэх тээвэрлэлтийн зам, автобензиний үнэ өөрчлөгдөөгүй зэргээр үнэ нэмэх бодит шалтгаан үүсээгүй байхад тээврийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлсэн нь хэрэглэгчид хэт өндөр үнэ төлөх нөхцлийг бий болгосон худалдааны хууль бус арга хэрэглэсэн ... тодруулбал, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авто зам болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлалт тогтоосон үед З.Б нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхдээ энгийн үед 2-2,5 сая төгрөгийн үнэтэй тээврийн хөлсийг 20-25 сая төгрөг хүртэл өсгөн, тээврийн үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил үйлдсэн байна” гэж үзэв.
Мөн энэ өдөр Улсын дээд шүүх дээрхтэй ижил маргаан буюу Р.Б-ын гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Р.Б-ыг худалдааны хууль бус арга хэрэглэсэн гэж дүгнэжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !