Тарваганы ороомог нь амьтан хэмээх категорит хамаарахгүй тул “хууль бусаар амьтныг тээвэрлэсэн” гэх зөрчлөөр зүйлчлэх үндэслэлгүй
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.03.18-ны өдрийн 128/ШШ2024/0240
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Иргэн Ц нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт дэх хяналтын постоор 18 ширхэг тарваганы ороомог тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны дэд ахлагч С саатуулан илрүүлжээ.
Улмаар 18 ширхэг тарваганы ороомгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тээвэрлэсэн Ц-ийн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ХХ дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар амьтныг тээвэрлэсэн гэж буруутган 300.000 төгрөгийн торгууль, 14.760.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
Иргэн Ц уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, “... амьтан тээвэрлээгүй, харин тарваганы махаар хийсэн ороомог гэх бүтээгдэхүүн тээвэрлэж явсан үйлдэлд хариуцлага хүлээлгэснийг зөвшөөрөхгүй ...” гэж шүүхэд ханджээ.
Шүүхээс “иргэн Ц-ийн тээвэрлэж явсан тарваганы ороомог нь тарвага гэх бие, организмын тогтолцоо бүхий мөлхөгч амьтны шинжийг алдсан буюу хүнсний бүтээгдэхүүн болсон байх тул хууль бусаар амьтныг тээвэрлэсэн гэх зөрчилд хамаарахгүй, өөрөөр хэлбэл, амьтны махаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг амьтан гэж үзэх боломжгүй нөхцөл байдалд торгох шийтгэл ногдуулж, нөхөн төлбөр ногдуулах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Т.Мөнх-Эрдэнэ
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !