Шүүхээс харилцаа, холбоо тогтоохыг хориглосон тогтоолд фейсбүүк дэх “таг’’ хамаарна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ТЕХАС МУЖИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
(Эрүүгийн хэрэг1)
САНАМЖ: Энэхүү хураангуй нь хуульч, судлаач, эрх зүйн чиглэлээр суралцагчдад болон олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь гадаад улсын шүүхийн шийдвэр болно.
Шүүхийн шийдвэрийн харьяалал: Амарилло дахь Техас мужийн Долоодугаар Дүүргийн Давж заалдах шатны шүүх, Америкийн Нэгдсэн Улс.2
Шүүхийн шийдвэрийн нэр: Барри Алан Боес II эсрэг. Техас муж3
Шүүхийн шийдвэрийн дугаар: No. 07-22-00204-CR
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 08 сарын 25-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүчингүй болгосон.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас салсан эхнэртэйгээ аливаа арга, хэрэгслээр харилцаа, холбоо тогтоохыг шүүхээс хориглосон байна. Шүүгдэгч өөрийн фейсбүүк хуудсанд нийтлэл оруулахдаа салсан эхнэрийгээ “таг” хийжээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
Шүүгдэгч Барри Алан Боес болон түүний эхнэр Доктор Шейла Боес нар нь 1992 онд гэр бүл болсон бөгөөд 2021 онд гэрлэлтээ цуцлуулсан байна. 2020 оны 02 сард тэд хоорондоо маргалдаж, улмаар гэрлэлтээ цуцлуулах өргөдөл шүүхэд гаргажээ. Шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчилж, анхан шатны шүүхээс түүнд 5 жилийн хорих ял оногдуулсан хэдий ч хорих ялыг тэнсэж, тус хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
1. Харин Доктор Боес Техас мужийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2023 он) 17.292 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчээс өөрийгөө “хамгаалах тогтоол” /англ. protective order/ шүүхэд гаргаж, шүүхээс 2020 оны 02 сарын 05-ны өдөр тус хүсэлтийг хүчин төгөлдөр болгосон байна. Тус “хамгаалах тогтоол” нь шүүгдэгчийг Доктор Боес болон түүний гэр бүлийн гишүүд рүү аливаа арга, хэрэгслээр харилцаа, холбоо тогтоох, заналхийлэх, айлган сүрдүүлэх, түүний оршин суугаа хаяг луу 500 фут /152 метр/ зайнаас ойртох зэргийг хориглосон байна.4
2. 2020 оны 03 сард шүүгдэгч өөрийн фэйсбүүк /англ. Facebook/ хуудсанд гурван удаа пост буюу нийтлэл оруулахдаа Доктор Боес-ийг “таг” /англ. tagged/ хийсэн байна. Хэдийгээр тус нийтлэлүүд нь заналхийлсэн шинжтэй биш байсан хэдий ч Доктор Боес-ийг эвгүй байдалд оруулсан хэмээн тэрээр үзсэнээр түүний өмгөөлөгч цагдаад мэдэгдэж, шүүгдэгчийг “хамгаалах тогтоол”-ыг санаатайгаар зөрчсөн гэм буруутайд тооцсон байна.
3. “Харилцаа, холбоо тогтоох” гэх ойлголтыг дээрх хуульд тодорхойлоогүй бөгөөд энэ тохиолдолд тухайн үгийг ерөнхий утгаар нь тайлбарлана. “Харилцаа, холбоо тогтоох” гэх ойлголтыг толь бичигт “тэмдэг, дохио зангаа, зан үйлийн нийтлэг системээр дамжуулан хувь хүмүүсийн хооронд мэдээлэл солилцох үйл явц”; “мэдээлэл солилцох”; “мэдээлэл хүргэх”; “мэдээлэл дамжуулах”; “аман эсхүл бичсэн зурвас” хэмээн тодорхойлсон байна.5 Харин фэйсбүүк компаниас “таг” гэх ойлголт нь фэйсбүүк дэх тодорхой нэг найзыг сонгож, түүнд мэдэгдэл хүргүүлэх холбоос үүсгэх үйл явц хэмээн тодорхойлсон байна. Иймд, фэйсбүүк дэх “таг” нь “харилцаа, холбоо тогтоох” гэх тодорхойлолтод хамаарна хэмээн шүүхээс дүгнэсэн байна.
4. Шүүгдэгч Давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргахдаа түүний фэйсбүүк хуудас дахь нийтлэл нь “хамгаалах тогтоол”-ыг зөрчсөн гэж үзэх нь хуулийг хэт өргөн хүрээнд тайлбарлаж, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр заалтад /англ. The First Amendment/ тусгагдсан үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдсан хэмээн үзсэн байна. Харин шүүхээс гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй “хамгаалах тогтоол”-д заасан хугацаанд шүүгдэгч аливаа арга, хэрэгслээр хохирогчтой харилцаа, холбоо тогтоохыг хориглосон бөгөөд шүүгдэгчийн фэйсбүүк дэх нийтлэл нь дээрх тогтоолыг зөрчсөн ба энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр заалтын эрхээр хамгаалагдахгүй хэмээн шийдвэрлэсэн байна.
---оООо---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] The Court of Appeals Seventh District of Texas at Amarillo
[3] Barry Alan Boes II v. The State of Texas
[4 ]Texas Code of Criminal Procedure (2023), Article 17.292(c)(2)(C).
[5] https://www.merriam-webster.com/dictionary/communication
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !