Ялын дээд хэмжээ оногдуулахад ёс суртахууны буруутгалыг харгалзан үзэхгүй.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2024/ХШТ/10
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ:
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндөр настай төрсөн эхийгээ “тог залгуулсангүй” гэх шалтгааны улмаас харгис хэрцгийгээр зодож, амь насанд нь хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн (2015) тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.7 “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар хүнийг алсан гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял шийтгэжээ.
2. Дархан-уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн зүгээс гомдол саналгүйг харгалзан үзэж оногдуулсан ялыг хугацаатай хорих ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
4. Хяналтын шатны шүүхээс бүх насаар хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн ялтан биологийн үхэл хүртэл хугацаагаар хорих ялаас бүрдэх эрүүгийн ялын нэг төрөл бөгөөд шүүх эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд ялыг хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдал тогтоогдсон талаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, уг ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй. (19)
5. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг гэм буруутай этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулах тохиолдолд шүүх зайлшгүй харгалзан үзвэл зохино. (20)
6. Хэдийгээр шүүгдэгч онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алж эрүүгийн эрх зүй дэх хоригийг зөрчихийн зэрэгцээ нийгэмд тогтсон эцэг, эхээ хүндлэн дээдлэх ёс зүй, зан заншлын хэм хэмжээг үл тоож, уг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон боловч ёс суртахууны буруутгалыг гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг онцгой хүндрүүлэх нөхцөл шалтгаан болгож ялын дээд хэмжээгээр шийтгэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй болно. (24)
7. Иймд “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэхээр хуульд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ялыг тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ буюу 20 /хорь/ жил хорих ял” болгон өөрчлөн шийдвэрлэжээ. (25)
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
3 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !