Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулаад сунгуулаагүй хүн гэмт хэргийн субъект болохгүй.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2024/ХШТ/95
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгосон.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ:
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
1. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт2 заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг “2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зөрчил үйлдэж жолоодох эрхээ хасуулсан тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эрүүжүүлсэн хуулийн үйлдэлд хамаарахгүй буюу эхний зөрчлийг хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдсөн цагаас эхлэн тооцно” иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.
2. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Прокурор хяналтын шатны шүүхэд “хуулийн үйлчлэлд ямар нэгэн цаг хугацаа тавиагүй ба гол нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн жолоодох эрх нь сэргээгүй байхдаа зөрчлийг дахин давтан гаргасан байхаар хуульчилсан тул гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн. Анхан шатны шүүх хууль ёсны зарчимд харшилна гэж цагаатгаж шийдвэрлэсэн, үүнийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.
4. Хяналтын шатны шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан шүүгдэгчийн хувьд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. (26)3
5. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулийг “шинэ Эрүүгийн хууль эргэн үйлчлэхгүй” гэсэн үндэслэл дурдаж “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь зөрчлийн давтамжийн шинжээр тодорхойлогдоно, эхний үйлдэл /зөрчил/ нь хууль хүчин төгөлдөр болсон үеэс хойш үйлдэгдсэн байх ёстой” гэсэн дүгнэлт хийж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний буруу жишиг гэж үзнэ. (27)
6. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг тайлбарласан хууль тогтоогчийн тайлбарт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэдэгт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект болохгүйг анхаарвал зохино. (29)
7. Иймд хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Эрүүгийн хууль (2015)-ийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
[3] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
4 days ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
1 week ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Алтангэрэлийн Доржсүрэн
2024-12-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2024-12-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна !