Австрали улсын күйнсланд мужийн “хүүхдийн шүүх”-ийн шийдвэрийн хураангуй-Мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг сануулсан маягт нь энгийн, ойлгомжтой үг хэллэгээр бичигдэх ёстой.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь хуульч, судлаач, эрх зүйн чиглэлээр суралцагчдад болон олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь Австрали улсын күйнсланд мужийн “хүүхдийн шүүх”-ийн шийдвэр1 болно.
Шүүхийн шийдвэрийн нэр: R v MFP [2023] QChC 223
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Прокуророос насанд хүрээгүй шүүгдэгчид холбогдуулан түүнийг 15-16 настайдаа буюу 2022 оны тав болон долоодугаар сард 16 насанд хүрээгүй хүний эсрэг зүй бус үйлдэл гаргах, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдах болон насанд хүрээгүй хохирогчийг хүчиндэх зэрэг нийт 10 удаагийн гэмт үйлдэлд буруутгасан байна. Шүүгдэгч хоёр үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг нь шүүх нотлох баримтаас хасах ёстой хэмээн маргажээ. Нэгдүгээрт мөрдөгч насанд хүрээгүй шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа хууль зөрчиж мэдүүлэг авсан. Хоёрдугаарт мэдүүлэг авахын өмнө түүнд уг ажиллагааны эрх зүйн үр дагаврын талаар хангалттай сануулаагүй мөн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлтийг нь зохистой хангаагүй, насанд хүрээгүй хүнээс 2 цагийн турш мэдүүлэг авсан нь зүй бус ба түүний ээжид мэдүүлэг авах ажиллагаа дахь хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүргийг хангалттай тайлбарлаж өгөөгүй тул уг мэдүүлгийг “шүүх бүрэн эрхийнхээ дагуу нотлох баримтаас хасах” үндэслэлтэй хэмээн маргажээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Нэгдүгээрт шүүгдэгч нь мөрдөгч хууль зөрчиж буюу Австрали Улсын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн (1984) 10 дугаар зүйл болон Цагдаагийн албан хаагчийн бүрэн эрх, хариуцлагын тухай хуулийн (2000) 416 дугаар зүйлүүдэд заасан “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийг хүлээлгэхээр хүч хэрэглэх, ятгахыг хориглох” зохицуулалтыг зөрчиж мэдүүлэг авсан гэж маргасан. Шүүхээс мэдүүлэг авах ажиллагааны үед шүүгдэгч нь асуусан асуултад бүрэн тодорхой, зарим тохиолдолд өөрийгөө гэм буруугүй талаар дэлгэрэнгүй хариултуудыг өгч байсан, мэдүүлгийн явцад мөрдөгч түүнд дуугүй байх эрхийг нь хэд хэдэн удаа сануулсан зэрэг болон бусад нөхцөл байдлуудаас үзэхэд түүнийг албадан мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэжээ.
2. Хоёрдугаарт Австрали Улсын Нотлох баримтын тухай хуулийн (1977) 130 дугаар зүйлд нотлох баримт хууль ёсны шаардлагыг хангасан боловч шүүх тухайн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохоос татгалзаж болох үндэслэлүүдийг хуульчилсан байдаг.2 Тус эрхийн дагуу шүүхээс дараах үндэслэлүүдээр шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохоос татгалзаж шийдвэрлэжээ.
• Хэдийгээр мэдүүлэг авах ажиллагааны явцад шүүгдэгчид дуугүй байх эрхийг сануулсан боловч уг эрхээсээ татгалзсаны улмаас үүсэх үр дагаврыг тайлбарлаагүй. Тодруулбал, мөрдөгч мэдүүлэг авахын өмнө насанд хүрээгүй шүүгдэгчид түүний хэлсэн үг бүр шүүх дээр хэрэглэгдэх боломжтойг сануулаагүйн дээр мэдүүлэг авах ажиллагаа эхлэхийн өмнө хууль ёсны төлөөлөгчтэй мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс хамаарч хэргийг алтернатив аргуудаар шийдвэрлэх магадлалтай талаар ярилцсан нь шүүгдэгчийг өөрийнх нь хэлсэн үг бүр шүүх дээр хэрэглэгдэх боломжтойг бүрэн ойлгох боломжгүй нөхцөл байдалд оруулж төөрөгдүүлсэн.
• Шүүгдэгч нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийн дагуу мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан боловч эрх зүйн туслалцаа үзүүлэх төвтэй холбогдож чадаагүй шалтгаанаар зөвхөн хууль ёсны төлөөлөгчийн хамт мэдүүлэг авах ажиллагааг явуулж эрхийг нь бүрэн хангаагүй.
• Мөн шүүгдэгчийн ээжид насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүргийг хангалттай тайлбарлаж өгөөгүй гэж шүүх дүгнэжээ. Учир нь мөрдөгч шүүгдэгчийн ээжид хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүргийн талаарх урьдчилан бэлдсэн маягтыг танилцуулахдаа түүний бичиг үсэг тайлагдалт, боловсролын түвшний талаар лавлаагүй, уншиж танилцсан эрх, үүргийг бүрэн ойлгосон эсэх талаар асуугаагүй байна. Удаан хугацааны туршид үргэлжилсэн мэдүүлэг авах ажиллагааны туршид шүүгдэгчийн ээж хууль ёсны төлөөлөгчийн хувиар хөндлөнгөөс оролцоогүй бөгөөд ихэвчлэн идэвхгүй байдалтай суусан нь тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн ээж уг ажиллагааны талаар хангалттай ойлголт аваагүй талаараа мэдүүлжээ. Мөн шүүхээс эрх, үүрэг сануулах маягт нь хууль зүйн хэллэг их хэрэглэсэн байгааг анхааруулж, энгийн, шууд ойлгогдох хэлбэрээр бичигдэх шаардлагатайг дурджээ.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Шүүхийн шийдвэрийг хураангуйлахдаа эх хувилбарын бүтцийг өөрчилсөн болно.
[2] Мөн хуулийн 137 дугаар зүйлд нотлох баримт хууль ёсны шаардлагыг хангасан боловч тухайн нотлох баримт нь хэргийн оролцогч талд шударга бус хохирол (англ. unfair prejudice) учруулах аюул нь нотлох баримтын ач холбогдолтой байдлаас илүү байвал тухайн нотлох баримтыг хасах эрхийг шүүхэд олгосон байдаг.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !